User
Write something
Feel Me ☀️ is happening in 14 days
Хөөрхөн хичээнгүй чамаараа гангарнаа 😇
Мэдрэмж гэдэг ямар том зүйл байдгийг би өмнө нь их л энгийнээр ойлгодог байжээ. Үгийг нь мэддэг ч утгыг нь үнэхээр ойлгож амжаагүй явсан юм шиг санагдлаа. Миний сул талыг хүмүүс ямар их буруу ашиглаж байсныг ойлгосон. Тэр дундаа гэр бүлийн харилцаа гэдэг зөвхөн тархиараа бодож, логикоор шийдчих асуудал биш юм байна гэдгийг маш сайн ухаарлаа. Мөн итгэл гэдэг нэгэнт алдагдсан бол эргээд яг өмнөх шигээ болдоггүй зүйл гэдгийг ч ойлгож авсан. Хамгийн анх чи яагаад гомдож, өөрийгөө хаасан тухайгаа ярьж байхад би тэр бүр гүнзгий ойлгож чаддаггүй байсан. Харин одоо эргээд бодоход "үхнэ" гэдэг ганцхан үгээр намайг айлгаж, миний мэдрэмжийг хаасан тэр үйлдэл тухайн үедээ өөрт нь энгийн санагдсан байж болох ч, надад маш хүнд, таагүй мэдрэмж үлдээсэн байжээ гэдгийг ойлгосон. Амьдралд анхны бүхэн хуучирдаг. Харин хуучирсан зүйлээ зүгээр л тэвчээд өнгөрөөх биш, ярилцаж, ойлголцож, шинэчилж, хамтдаа дахин бүтээж болдог юм байна. Тиймээс тэвчих биш, ярилцаж шийдвэрлэх нь хамгийн зөв сонголт байдгийг ойлгож авлаа. 📣Ухамсартайгаар ухаарах гэдэг ямар их хүчтэй зүйл болохыг өдөр бүр мэдэрч явна. 🫶 Сэтгэгдэл бичиж өгсөнд талархлаа.
4
0
Өөрийгөө сонсож эхэлсэн өөртөө талархаж байна 🤍
Өөрийгөө өөрчлөх гэдэг нэг өдөр шийдээд гэнэт өөр хүн болчихдог зүйл биш юм даа. Зарим өөрчлөлт удаан, өвдөлттэй, ухарч байгаа мэт, заримдаа бүр намагт шигдэж байгаа мэт санагддаг. Гэхдээ эргээд харахад би өөрийгөө өөрчилж байгаа биш, өөрийгөө таньж байгаа зам дээр явж байна 🌱 Би нэг зүйл ойлгосон. Давтагддаг асуудал, ойлгомжгүй байдал, гэнэт тохиолддог үйл явдал, дотроос гарч ирдэг уур, айдас бүхэн алдаа биш — анзаарах хэрэгтэй дохио байжээ ✨ Би багаасаа нөхцөл байдалд тааруулж, хүмүүсийн сэтгэл хөдлөлийг уншиж, эвгүй байдал үүсгэхгүй гэж өөрийгөө багасгаж, чимээгүй ажиглаж, сонсож сурсан. Хэт эрт том болсон хүүхэд шиг. Эргэцүүлэл ихтэй. Харин одоо би ялгаж сурч байна 🤍 Бусдын мэдрэмж миний хариуцлага биш. Тусалж болно, гэхдээ засах албагүй. Ойлгож болно, гэхдээ өөрийгөө орхихгүй. Нэрийг минь дуудахаар яагаад сандардаг, яагаад эвгүй мэдрэмжээ уураар халхалдаг байснаа ажиглаж эхэлсэн. Тэгээд ойлгосон өмнө нь би мэдрэмжээ илэрхийлэлгүй дотроо хадгалдаг байжээ. Өөрийгөө биш, бусдыг түрүүлж боддог байж. Одоо харин өөрийгөө түрүүлж харж, мэдрэмжээ хэлж сурч байна 🕊️ “Би ингэж мэдэрч байна.” “Энэ надад тухгүй байна.” “Чи яг юу гэж бодож байна?” Хүмүүсийн өмнөөс бодож, дотроо хариулт зохиож амьдрахгүй байхаар шийдэж байна 🤍 Бусдын бодол бол бусдын бодол. Тэр бүхэн миний үнэн байх албагүй 🌙 Би өөрийгөө хумихгүй. Төгс биш байж болно. Дутуу байж болно. Чадахгүй байж болно. Буруу ойлгогдож болно. Би өөрийгөө шүүх биш, ажиглаж сурч байна. Алдаа гарвал засаж болно 🤍 Учир нь илэрхийлээгүй зүйл дотор үлддэг. Харин хэлж чадсан зүйл хөдөлж эхэлдэг ✨ Тийм болохоор одоо би өөртөө нэг эрх чөлөөг буцааж өгч байна — өөрийнхөөрөө байж болох эрх чөлөөг 🕊️ Энд хүртэл ирсэн өөртөө, өөрийгөө сонсож эхэлсэн өөртөө, өөрчлөгдөхөөс айлгүй алхаж байгаа өөртөө талархаж байна 🤍🌱✨
4
0
👀Миний харах өнцөг 👀👁️
Би хөгшрөлтийг муухай гэж боддоггүй. Харин амьдралын олон нугачаа, тоо томшгүй асуудлыг даван туулсны мөр гэж хардаг.👵🧓 Би ганцхан хувцастай хүнийг муухай гэж боддоггүй. Өөртөө бус, бусдад зориулж амьдардаг нэгэн байх гэж хардаг.🧍‍♀️🧍 Би ааштай, ууртай хүнийг үзэн яддаггүй. Хэний ч тэсэхэд бэрх зүйлсийг тэвчиж ирсэн болохоороо уурладаг байх гэж хардаг. 😡😠 Би шуналтай хүнийг зөвхөн шуналтай гэж боддоггүй. Харин сэтгэлд нь дутуу үлдсэн ямар нэгэн зүйл байдаг болохоор тэр гэж хардаг.🤑 Би атаархуу хүнийг муухай гэж боддоггүй. Өөрт нь заяасан онцгой сайхан зүйлсээ олж хараагүй л яваа хүн гэж хардаг.😇👿 Би уйлж буй хүнийг сул дорой гэж боддоггүй. Харин ямар их тэсвэр тэвчээр гаргасны эцэст нулимс унагав гэж боддог. 😭😓 Би гомдож буй хүнийг зүгээр л гомдолтой гэж хардаггүй. Харин бусдын төлөө ямар их сэтгэл, зориулалт гаргасан бол гэж боддог.🤗😇 Би мөнгөтэй хүнийг шунахай гэж боддоггүй. Тэр бүхний ард ямар их хөдөлмөр, зүтгэл, цаг хугацаа байдгийг хардаг.💵💰🤑 Би хатуу хүнийг хатуу гэж боддоггүй. Харин зөөлөн сэтгэлээ хамгаалахын тулд хатуу дүр бүтээсэн хүн гэж хардаг😑 Магадгүй би хүмүүсийг байгаа төрхөөр нь бус, туулж өнгөрүүлсэн замаар нь, дотоод мөн чанарыг нь харахыг хичээдэг байх.🙆‍♀️ Учир нь хүн бүрийн инээмсэглэлийн ард түүх бий, чимээгүй байдлын ард бодол бий, нулимсны ард тэвчээр бий, амжилтын ард хөдөлмөр бий.🤍💪👍 Тийм болохоор би дүгнэхээсээ өмнө ойлгохыг, шүүмжлэхээсээ өмнө сонсохыг, холдохоосоо өмнө учрыг нь мэдэхийг хүсдэг.🧐🤨🤔 Хүн бүрийн нүд өөр өөрийг хардаг. Харин миний хардаг өнцөг ийм.😬🤗🙂 ⁉️Таны хардаг өнцөг ямар вэ? Э. Эрдэнэтуяа 2020.02.21 Бичвэрээ сийрүүлэн найруулж засварлав. 2026.06.05
2
0
1-3 of 3
powered by
Growth/Өсөлт
skool.com/ukhamsarlakhui-6988
✨Өөрийгөө танин мэдэх, дотоод хүчээ сэргээх, ухамсартайгаар өсөж хөгжих, үнэ цэнтэй амьдралаа бүтээх орчин.
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by