👀Миний харах өнцөг 👀👁️
Би хөгшрөлтийг муухай гэж боддоггүй.
Харин амьдралын олон нугачаа, тоо томшгүй асуудлыг даван туулсны мөр гэж хардаг.👵🧓
Би ганцхан хувцастай хүнийг муухай гэж боддоггүй.
Өөртөө бус, бусдад зориулж амьдардаг нэгэн байх гэж хардаг.🧍‍♀️🧍
Би ааштай, ууртай хүнийг үзэн яддаггүй.
Хэний ч тэсэхэд бэрх зүйлсийг тэвчиж ирсэн болохоороо уурладаг байх гэж хардаг. 😡😠
Би шуналтай хүнийг зөвхөн шуналтай гэж боддоггүй.
Харин сэтгэлд нь дутуу үлдсэн ямар нэгэн зүйл байдаг болохоор тэр гэж хардаг.🤑
Би атаархуу хүнийг муухай гэж боддоггүй.
Өөрт нь заяасан онцгой сайхан зүйлсээ олж хараагүй л яваа хүн гэж хардаг.😇👿
Би уйлж буй хүнийг сул дорой гэж боддоггүй.
Харин ямар их тэсвэр тэвчээр гаргасны эцэст нулимс унагав гэж боддог. 😭😓
Би гомдож буй хүнийг зүгээр л гомдолтой гэж хардаггүй.
Харин бусдын төлөө ямар их сэтгэл, зориулалт гаргасан бол гэж боддог.🤗😇
Би мөнгөтэй хүнийг шунахай гэж боддоггүй.
Тэр бүхний ард ямар их хөдөлмөр, зүтгэл, цаг хугацаа байдгийг хардаг.💵💰🤑
Би хатуу хүнийг хатуу гэж боддоггүй.
Харин зөөлөн сэтгэлээ хамгаалахын тулд хатуу дүр бүтээсэн хүн гэж хардаг😑
Магадгүй би хүмүүсийг байгаа төрхөөр нь бус,
туулж өнгөрүүлсэн замаар нь, дотоод мөн чанарыг нь харахыг хичээдэг байх.🙆‍♀️
Учир нь хүн бүрийн инээмсэглэлийн ард түүх бий,
чимээгүй байдлын ард бодол бий, нулимсны ард тэвчээр бий, амжилтын ард хөдөлмөр бий.🤍💪👍
Тийм болохоор би дүгнэхээсээ өмнө ойлгохыг, шүүмжлэхээсээ өмнө сонсохыг, холдохоосоо өмнө учрыг нь мэдэхийг хүсдэг.🧐🤨🤔
Хүн бүрийн нүд өөр өөрийг хардаг.
Харин миний хардаг өнцөг ийм.😬🤗🙂
⁉️Таны хардаг өнцөг ямар вэ?
Э. Эрдэнэтуяа
2020.02.21
Бичвэрээ сийрүүлэн найруулж засварлав.
2026.06.05
0
0 comments
Erdenetuya Erdenebat
1
👀Миний харах өнцөг 👀👁️
powered by
Growth/Өсөлт
skool.com/ukhamsarlakhui-6988
Хувь хүний өсөлт, Өөрийгөө нээхүй, Өөрчлөлтийн үр, Манлайллын өсөлт, Ухамсартай манлайлал
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by