Өөрийгөө сонсож эхэлсэн өөртөө талархаж байна 🤍
Өөрийгөө өөрчлөх гэдэг нэг өдөр шийдээд гэнэт өөр хүн болчихдог зүйл биш юм даа. Зарим өөрчлөлт удаан, өвдөлттэй, ухарч байгаа мэт, заримдаа бүр намагт шигдэж байгаа мэт санагддаг. Гэхдээ эргээд харахад би өөрийгөө өөрчилж байгаа биш, өөрийгөө таньж байгаа зам дээр явж байна 🌱
Би нэг зүйл ойлгосон. Давтагддаг асуудал, ойлгомжгүй байдал, гэнэт тохиолддог үйл явдал, дотроос гарч ирдэг уур, айдас бүхэн алдаа биш — анзаарах хэрэгтэй дохио байжээ ✨
Би багаасаа нөхцөл байдалд тааруулж, хүмүүсийн сэтгэл хөдлөлийг уншиж, эвгүй байдал үүсгэхгүй гэж өөрийгөө багасгаж, чимээгүй ажиглаж, сонсож сурсан. Хэт эрт том болсон хүүхэд шиг. Эргэцүүлэл ихтэй.
Харин одоо би ялгаж сурч байна 🤍
Бусдын мэдрэмж миний хариуцлага биш.
Тусалж болно, гэхдээ засах албагүй.
Ойлгож болно, гэхдээ өөрийгөө орхихгүй.
Нэрийг минь дуудахаар яагаад сандардаг, яагаад эвгүй мэдрэмжээ уураар халхалдаг байснаа ажиглаж эхэлсэн. Тэгээд ойлгосон өмнө нь би мэдрэмжээ илэрхийлэлгүй дотроо хадгалдаг байжээ. Өөрийгөө биш, бусдыг түрүүлж боддог байж.
Одоо харин өөрийгөө түрүүлж харж, мэдрэмжээ хэлж сурч байна 🕊️
“Би ингэж мэдэрч байна.”
“Энэ надад тухгүй байна.”
“Чи яг юу гэж бодож байна?”
Хүмүүсийн өмнөөс бодож, дотроо хариулт зохиож амьдрахгүй байхаар шийдэж байна 🤍
Бусдын бодол бол бусдын бодол.
Тэр бүхэн миний үнэн байх албагүй 🌙
Би өөрийгөө хумихгүй.
Төгс биш байж болно.
Дутуу байж болно.
Чадахгүй байж болно.
Буруу ойлгогдож болно.
Би өөрийгөө шүүх биш, ажиглаж сурч байна. Алдаа гарвал засаж болно 🤍
Учир нь илэрхийлээгүй зүйл дотор үлддэг. Харин хэлж чадсан зүйл хөдөлж эхэлдэг ✨
Тийм болохоор одоо би өөртөө нэг эрх чөлөөг буцааж өгч байна — өөрийнхөөрөө байж болох эрх чөлөөг 🕊️
Энд хүртэл ирсэн өөртөө, өөрийгөө сонсож эхэлсэн өөртөө, өөрчлөгдөхөөс айлгүй алхаж байгаа өөртөө талархаж байна 🤍🌱✨
4
0 comments
Erdenetuya Erdenebat
3
Өөрийгөө сонсож эхэлсэн өөртөө талархаж байна 🤍
powered by
Growth/Өсөлт
skool.com/ukhamsarlakhui-6988
✨Өөрийгөө танин мэдэх, дотоод хүчээ сэргээх, ухамсартайгаар өсөж хөгжих, үнэ цэнтэй амьдралаа бүтээх орчин.
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by