User
Write something
Feel Me ☀️ is happening in 7 days
Pinned
🎁🔥 БЭЛЭГТЭЙ 10-Р САРЫН CHALLENGE-Д НЭГДЭЭРЭЙ!
🎁🔥 7 ӨДӨР ТУУШТАЙ ОРОЛЦООД БЭЛГИЙН ЭЗЭН БОЛООРОЙ! ✨ Аль хэдийн 10-р сарын сүүлийн долоо хоног иржээ! 🍂 Энэ сарын сүүлийн долоо хоногийг өөртөө зориулсан жижиг алхмуудаар дүүргэж, хамтдаа сурч хөгжихөд бэлэн үү? Энэ удаагийн challenge-д идэвхтэй оролцсон 3 гишүүнээ бэлгээр урамшуулахаар боллоо! 🎁 Тиймээс өөртөө цаг гаргаж, тууштай байдлаа сорин, community-тэйгээ хамтдаа өсөцгөөе. ❤️ 🌱 CHALLENGE-ИЙН ЗОРИЛГО Өдөр бүр өөртөө зориулж нэг жижиг алхам хийх, сурсан зүйл болон туршлагаа бусадтай хуваалцаж, бие биедээ урам зориг өгөх. 🔥 7 ӨДӨР — 7 ЖИЖИГ АЛХАМ 🌱 DAY 1 — ӨӨРИЙГӨӨ ТАНИЛЦУУЛАХ Нэр, юу хийдэг, цаашид ямар чадвар эсвэл зан чанараа хөгжүүлэхийг хүсэж байгаагаа хуваалцаарай. 📚 DAY 2 — ШИНЭ ЗҮЙЛ СУРАХ Өөрт хэрэгтэй шинэ зүйл сурахад 15–30 минут зориулаарай. Сурсан зүйлээсээ нэг хэрэгтэй санааг бусадтайгаа хуваалцаарай. 💪 DAY 3 — ӨӨРИЙГӨӨ СОРИХ Удаан хойшлуулсан нэг жижиг ажлаа өнөөдөр хийгээрэй. Эхний алхмаа хийх нь өөрөө амжилт шүү! 🎁 DAY 4 — МЭДЛЭГЭЭ ХУВААЛЦАХ Өөрийн мэддэг, туршиж үзсэн эсвэл бусдад хэрэг болно гэж бодсон нэг зүйлээ community-тэйгээ хуваалцаарай. 💭 DAY 5 — ӨӨРИЙН ТҮҮХЭЭ ХУВААЛЦАХ Амьдрал, ажил эсвэл суралцах замд тань тохиолдсон нэг үйл явдал, түүнээс авсан сургамжаа хуваалцаарай. Таны түүх хэн нэгэнд урам зориг өгч болно. 🤝 DAY 6 — ХОЛБОО ҮҮСГЭХ Нэг гишүүний постод сэтгэгдэл үлдээж, өөр нэг гишүүнтэй танилцаарай. Бие биенээ дэмжих нь community-ийн хамгийн үнэ цэнтэй хэсэг юм. ❤️ ✨ DAY 7 — ӨӨРИЙГӨӨ ДҮГНЭХ Энэ 7 хоногт юу сурч, юуг шинээр туршиж, ямар ахиц гаргаснаа эргэн хараарай. Өөрөөрөө бахархах нэг шалтгаанаа хуваалцаарай. 🏆 БЭЛЭГТЭЙ CHALLENGE-ИЙН ДҮРЭМ ✅ 7 өдрийн турш тасралтгүй оролцох ✅ Өдөр бүр тухайн өдрийн даалгаврын дагуу пост оруулах ✅ Өөрийн бодит туршлага, сурсан зүйл, хийсэн алхмаа community-тэйгээ хуваалцах 🎁 ЭНЭ УДААГИЙН БЭЛГИЙН ЭЗЭД ХЭН БАЙХ ВЭ? Challenge-ийн бүх 7 өдөрт тасралтгүй пост оруулж, идэвхтэй оролцсон гишүүдээс 3 хүнийг шалгаруулж, бэлгээр урамшуулна! 🎉 💛 Төгс байх албагүй. Харин тууштай байхад л хангалттай! Өөрийгөө бусадтай харьцуулахын оронд өчигдрийн өөрөөсөө нэг алхмаар урагшлахыг хичээгээрэй. Өдөр бүрийн жижиг үйлдэл нийлээд том өөрчлөлтийг бүтээдэг.
Pinned
Тасралтгүй өсөлттэй байх таны орчинд тавтай морил 😇
🌱 Өсөлт гэдэг нь ганцаараа биш, хамтдаа бүтээдэг аялал юм.👭🧑‍🤝‍🧑 Манай Өсөлт community-ийн гишүүн бүр өөр өөрийн өнгөөрөө гэрэлтэж, өдөр бүр өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг тасралтгүй бүтээх хүсэлтэй хүн бүхэнд зориулагдсан орон зай. Бид эндээ: 📣 🪴 Бие биенээ дэмждэг 🤗 Алдаа бүрээсээ суралцдаг 🥳 Жижиг ахиц бүрээ тэмдэглэдэг 👏 Урам өгч, хамтдаа өсдөг Та бүхний идэвх, хичээл зүтгэл энэ грүппийг онцгой болгодог.🫶 Хамтдаа илүү ихийг бүтээцгээе. 😇
Тасралтгүй өсөлттэй байх таны орчинд тавтай морил 😇
Day 2 🌷
🧘‍♀️💞Шинэ зүйл сурах За би энэ хоёрдахь өдөртөө өөртөө өмнө нь хааяа хийдэг байсан ч ийм мэдрэмжээр хийж байгаагүй тэр зүйлээ хийлээ. ☹️Би өөртөө биендээ маш хааш яаш ширүүн дориун, хатуу ханддаг байсан байна гэдгээ саяхнаас ухаараад байгаа юм. 🤔Толинд хараад миний энэ маань ийм байна ингээд жаахан булчин нэмээд, чангалаад ... гээд боддог, тэгээд дасгал хичээл аваад хийж эхэлдэг ч эхний 2 өдрөөс цааш орхичихсон байдаг, яагаад вэ би яасан хүн бэ гээд боддог байлаа😔. 🙅‍♀️👩‍⚖️Гэтэл сүүлийн үед надад дотроос ойлгуулсан юм нь, " 🤨чи дандаа ийм юм ингэж ч хийе, хийе гэж байдаг, чи намайг анзаарч харж байсан юм уу, чи миний ямар вэ гэдгийг ч анхаарч хараагүй, мэдэхгүй байж чи бас юу хийх, юу өөрчлөх, юу яриад байгаа юм бэ!!!😥*- гэж маш тодорхой ярьсан, загнуулсан сануулга авсан гэмээр. 😌🧘‍♀️Өнөөдөр би өөртөө дасгал хийх зорилго биш, зүгээр л биеэ хаана юу болж байна чагнасан, мэдэрсэн. Би түүнийг тайвшир гэсэнгүй өөрчлөх гээгүй, би зүгээр л гарын алгаа ойртуулсан, тэр яаж чичирхийлж байгааг мэдэрсэн, хамт байсан. 💞🫂Энэ надад шинэ зүйл шинэ алхам шинэ туршлага байлаа. Би тэр мэдрэмж дээр зугтахгүйгээр хамт байж чадах болжээ. Нүд, ам, мөр, өвдөг ... гээд зөөлөн хүрээд надтай хамт байгаад баярлалаа🥲, намайг уучлаарай, өршөөгөөрэй🙏🙏🙏 гэж өршөөл уучлал эрж эхэлсэн💛🩵💜, зөөлөн ойртох төдийд надад гомдсон гомдол нүд нулимс бүрхэж, би өөрөөр яах вэ, болдог бол энгэртээ багтаагаад жаахан хүүхэд шиг тэвэрчих юмсан, зөндөө их санаж хүлээжээ💛💙💜 (💛Урт ч гэлээ өөртөө зориулж бичлээ💛)
1
0
Лхагва гараг бүр 7:30 үнэгүй уулзалт skool live -аар явагдана.
Бүх гишүүд оролцох боломжтой байдаг шүү. 🤩😇🥰 Сайхан амраад өглөө уулзалдацгаая. ⭐️🙂😊
Лхагва гараг бүр 7:30 үнэгүй уулзалт skool live -аар явагдана.
Day_2
Шинэ зүйл. ✨🌹 Өдөр бүр талархал бичиж, нэхмэл тоглоом нэхэж дадуулхаар боллоо тиймээ би чадна 🎊💐
3
0
Day_2
1-30 of 43
powered by
Growth/Өсөлт
skool.com/ukhamsarlakhui-6988
✨Өөрийгөө танин мэдэх, дотоод хүчээ сэргээх, ухамсартайгаар өсөж хөгжих, үнэ цэнтэй амьдралаа бүтээх орчин.
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by