User
Write something
Тавтай Морил! Шинэ гишүүд минь 🥰
Шинэ 7 хоногийн мэнд хүргэе! Та бүхний ажил амьдрал тавлаг уу. Шинээр орж ирж байгаа гишүүд минь Тавтай Морил. Энэхүү коммунити маань өсвөр болон бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд хүүхдийн хөгжил, төлөвшил, харилцааны талаар суралцах боломж олгосон нэгдэл юм. Та Хамгийн эхний Classroom болох "Хүүхдээ Ойлгоё" гэсэн классрүүмээс та бүхэнд зориулсан Үнэ төлбөргүй хичээл, чалленж, ebook уншиж, танилцах, суралцах боломжтой шүү. Цаашлаад хувьчилсан асуулт, мэдээлэл авах надруу хувь чат явуулах боломжтой шүү 💗. Хичээлээ үзээд бодит амьдрал дээр хэрэгжүүлээд хүүхэдтэйгээ харилцах харилцаан дээр дэвшил гаргаж байгаа бол postoor хуваалцаж бусаддаа урам зориг болохыг уриалж байна. Мөн танд ч ба сурсан мэдсэнээ хэрэгжүүлж, дүгнэх боломж болох болно. Танд Амжилт хүсье! Чиглүүлэгч, Багш Н.Нэргүй
1
0
Тавтай Морил! Шинэ гишүүд минь 🥰
Шинэ сарын сонин сайхан!
Сайн байцгаана уу! эцэг, эхчүүдээ Ойрд Австрали улсад сургуулийн өмнөх боловсролын багшаар төгсөх сүүлийн хичээлүүдийнхээ шалгалт, даалгаваруудаа өгч дуусгах гээд нилээдгүй завгүй өдрүүд өнгөрлөө. Одоо үр дүнгээ хүлээх л үлдлээ. Их ажлын ард гарах гээд хичээж явна аа kkk Мөн өсвөр насныханыхаа 5 хоногийн дасгалжуулалтыг цагаа товлож дасгалжуулалтаа эхлүүлэхийг хүсч байгаа хүмүүстэй эхнээсээ эхэлсэн, мэдээлэл авах хүсэлт илгээсэн эцэг, эхчүүдэд мэдээлэл явуулсан, зарим очоогүй нь тун удахгүй очих болно, мөн цаг дүүрсэн үед хүлээлгийн жагсаалтад оруулсан байгаа. Тантай эргээд холбогдох болноо Эцэг, эхчүүд маань энэхүү EDURA community дээ байгаа Үнэ төлбөргүй хүүхэдтэйгээ харилцах хичээл, ebook, сургалт, чалленжүүдийг бие даан үзэж судлаад суралцаад явж байгаарай. Цаашид бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд мэдээлэл оруулахаар төлөвлөж байгаа, энд суралцаж байгаа зүйлсээ хуваалцах болно Хамтдаа байж, суралцаж байдагт Баярлалаа. Зураг: Цэцэрлэгт ажил дээрээ Чиглүүлэгч, Багш Н.Нэргүй
Шинэ сарын сонин сайхан!
Week 1. Танилцангаа шинэ сорилт эхлүүлэе!
Сайн байна уу? Гишүүддээ энэ оройн мэнд хүргэе. Шинэ он гараад бүгд дор бүрнээ энэ жилийн эхлэлээ эрч хүчтэйгээр тавиад зорилго, мөрөөдөл рүүгээ алхаж байна уу. Миний хувьд ч мөн адил хичээсээр л явна. Энэ жилийн нэг зорилгын маань нэг бол энэхүү Edura коммунитигээ өрөгжүүлж, бас идэвхжүүлж, үнэ цэнэ өгсөөр байх зорилготой билээ. Тиймээс энэ 7 хоногоос эхлэн эцэг, эхчүүд та бүхэнд зориулан 7 хоног бүр олон биш зөвхөн нэг зүйлсийг барьж бяцхан сорилтыг зарлаж, чиглүүлэг өгч хамтдаа авч анхааралаа төвлөрүүлж явж үзье гэж бодож байна. Тухайн сорилтоор танд хэрэгтэй үнэ цэнийг өгөхийг хичээх болно. Дараа дараагийн сорилтын агуулгыг та бүхэн мөн хуваалцах боломжтой. Тухай бүр асуугаад явна. За тэгээд сорилтоо би өөр постоор танилцуулах болно. Харин энд хэдүүлээ танилцах аялалаа үргэлжилүүлэе. Энд намайг таньдаг бас сайн танихгүй шууд орж ирсэн хүмүүс ч байгаа байх тиймээс би өөрийгөө бяцхан танилцуулая, та бүхэн мөн коммент хэсэгт өөрсдийгөө товч танилцуулаад, санал хүсэлтээ мөн хуваалцаж болно шүү 😀 Намайг Н.Нэргүй гэдэг би Австрали улсад сурч, ажиллаж амьдараад 7 жил болж байна. Би аливаа улс орны хөгжил, хүний хөгжлөөс, хүний хөгжил нь хүүхдийн хөгжилөөс эхлэлтэй гэдэгт итгэдэг тиймээс хүүхэд, залуу үеээ хөгжүүлж, зөв төлөвшүүлж, боловсрол олгох нь маш чухал юм байна гэсэн итгэл үнэмшилийнхээ үүднээс энэхүү коммунитиг нээж өөрийнхөө бяцхан хувь нэмэрийг хэрэгтэй хүмүүст нь хуваалцахыг зорьж нээсэн байгаа. Яг одоо би Австрали улсад сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн багшаар суралцаж, Австралийн цэцэрлэгт багшаар ажилладаг, мөн өсвөр үеийнхэний амьдралын дасгалжуулагч, чиглүүлэгч (Teen Life Coach) мэргэжлээр сурч, онлайнаар монгол өсвөр насны хүүхэд, эцэг, эхчүүдтэй ганцаарчилан болон бүлгийн сургалтаар дамжуулан ажилладаг. Сүүлийн үед Өсвөр насны хүүхдүүдийг багаас нь хэрхэн өсөж хөгжих сэтгэлгээтэй болгон өсгөхөд эцэг, эхчүүд бид ямар хувь нэмэр оруулах вэ? гэдэг тал дээр судалж, суралцаж, тохирсон сургалтын хөтөлбөр боловсруулах дээр ажиллаж байна. Цаг нь болохоор танилцуулах ба мөн бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд мөн хүрч ажиллах төлөвлөгөө энэ ондоо оруулсан байгаа. За товчхондоо ажил мэргэжлийн хувьд ийм байна, та бүхэнд асууж тодруулах зүйлс байвал нэрэлхэлгүй коммент бичих эсвэл хувь чатаар орж ирж асууж болно.
Week 1. Танилцангаа шинэ сорилт эхлүүлэе!
Week 12.1 Эргэн дүгнэх асуулт
Сайн уу! манайхаан. За 12 долоо хоногийн турш явагдсан бяцхан сорилын маань сүүлийн эргэн дүгнэх асуултыг орууллаа. Өнгөрсөн 12 долоо хоногийн турш сорилоо дагаж хийж, өөртөө болон хамгийн гол нь үр хүүхдүүдийнхээ хөгжилд хөрөнгө оруулалт хийж суралцсан та бүхэнд Баяр хүргэе! Дараах асуултад та чин сэтгэлээсээ хариулаад бодоод үзээрэй, мөн коммент хэсэгт хуваалцаж болно. 💗 Энэ 12 долоо хоногоос би юу хамгийн их авсан бэ? 💗 Одоо ч надад хамгийн хэцүү байгаа зүйл юу вэ? 💗 Би цаашдаа ганцаараа явах уу, эсвэл илүү structured support хэрэгтэй юу? 💗 Дараагийн 3 сард миний гэр бүлд хамгийн хэрэгтэй дэмжлэг юу вэ? Хэрэв та энэхүү 12 долоо хоногийн сорилоос нэг ч гэсэн зүйл ойлгож авсан бол, хэрэгжүүлэхийг хичээж байгаа бол коммент хэсэгт юу гэдэгээ хуваалцвал тун их баярлах болно. Дараа дараагийн сургалт, үйл ажиллагаагаар дахин уулзая 💗 Хүндэтгэсэн Чиглүүлэгч, Багш Н.Нэргүй
2
0
Week 12. Миний дараагийн нүүдэл
Та 12 долоо хоногийн турш - өөрийгөө илүү сайн ажигласан - харилцааныхаа хэв маягийг харсан - хүүхдээ өөр өнцгөөс ойлгож эхэлсэн - өөртөө ч бас илүү ухамсартай хандаж эхэлсэн 💗💗 Одоо асуух дараагийн асуулт бол: Эндээс цааш өсөхийн тулд надад юу хэрэгтэй вэ? ямар дэмжлэг хэрэгтэй вэ? гэж асуух. Энэ бол сул дорой байдал биш.Энэ бол өөрийгөө болон гэр бүлээ дараагийн шатанд аваачих ухамсартай шийдвэр юм. 💗💗 Яг юу хийх вэ? Дараах чиглэлүүдээс өөртөө хэрэгтэйг бодоорой: - илүү их ойлголт, онол хэрэгтэй юу? - тогтмол хариуцлагатай байхад туслах нэгэн хэрэгтэй юу? - надтай адил эцэг, эхчүүдийн бүлэгт нэгдэх хэрэгтэй юу? - хүүхэдтэйгээ ажиллах бодит стратеги, аргачлал хэрэгтэй юу? - ганцаарчилсан дасгалжуулалт, зөвөлгөө хэрэгтэй юу? - гэр бүлээрээ хамт өсөх бүтэцтэй дэмжлэг хэрэгтэй юу? 💗💗 Заримдаа анзаарах нь эхэндээ хангалттай.Гэхдээ заримдаа өсөлтийг дараагийн шатанд аваачихын тулд илүү бүтэцтэй дэмжлэг хэрэгтэй болдог. Хэрвээ та: - Энэ ажлаа илүү гүнзгий үргэлжлүүлэх - Хүүхэдтэйгээ харилцах чадвараа системтэй хөгжүүлэх - Өөртөө болон гэр бүлдээ дараагийн шатны дэмжлэг авахыг хүсч байвал миний дараагийн ганцаарчилсан болон бүлгийн дасгалжуулалт/ сургалт, уулзалтуудыг сонирхож болно. Та коммент хэсэгт дараах асуултад хариулж хуваалцаарай. Надад дараагийн шатанд хамгийн их хэрэгтэй дэмжлэг бол ........................💗😀
3
0
Week 12. Миний дараагийн нүүдэл
1-30 of 32
powered by
Edura Community
skool.com/flourish-education-coaching-4888
Ирээдүйн чадварлаг иргэдийг өнөөдрөөс бэлтгэе!
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by