Сайн байцгаана уу! эцэг, эхчүүдээ
Ойрд Австрали улсад сургуулийн өмнөх боловсролын багшаар төгсөх сүүлийн хичээлүүдийнхээ шалгалт, даалгаваруудаа өгч дуусгах гээд нилээдгүй завгүй өдрүүд өнгөрлөө. Одоо үр дүнгээ хүлээх л үлдлээ. Их ажлын ард гарах гээд хичээж явна аа kkk
Мөн өсвөр насныханыхаа 5 хоногийн дасгалжуулалтыг цагаа товлож дасгалжуулалтаа эхлүүлэхийг хүсч байгаа хүмүүстэй эхнээсээ эхэлсэн, мэдээлэл авах хүсэлт илгээсэн эцэг, эхчүүдэд мэдээлэл явуулсан, зарим очоогүй нь тун удахгүй очих болно, мөн цаг дүүрсэн үед хүлээлгийн жагсаалтад оруулсан байгаа. Тантай эргээд холбогдох болноо
Эцэг, эхчүүд маань энэхүү EDURA community дээ байгаа Үнэ төлбөргүй хүүхэдтэйгээ харилцах хичээл, ebook, сургалт, чалленжүүдийг бие даан үзэж судлаад суралцаад явж байгаарай.
Цаашид бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд мэдээлэл оруулахаар төлөвлөж байгаа, энд суралцаж байгаа зүйлсээ хуваалцах болно
Хамтдаа байж, суралцаж байдагт Баярлалаа.
Зураг: Цэцэрлэгт ажил дээрээ
Чиглүүлэгч, Багш
Н.Нэргүй