Activity
Mon
Wed
Fri
Sun
Jan
Feb
Mar
Apr
May
Jun
Jul
Aug
Sep
Oct
Nov
Dec
What is this?
Less
More

Owned by Nergui

Edura Community

33 members • Free

Ирээдүйн чадварлаг иргэдийг өнөөдрөөс бэлтгэе!

Memberships

The AI Advantage

66.7k members • Free

EHLEH ZORIG

222 members • Free

Masters Hub

251 members • Free

Skoolers

179.2k members • Free

5 contributions to Edura Community
2025 оноо тайван хааж, 2026 оныг ухамсартай эхэлье
Сайн уу манайхаан 😀. Он солигдох энэ цаг үед бид ихэвчлэн“дараа жил илүү сайн байна” гэж найдаад хуучин оноо зүгээр л ардаа үлдээгээд өнгөрдөг. Гэтэл нэг үнэнийг бид мартах гээд байдаг: Дүгнээгүй он — давтагддаг. Төлөвлөөгүй он — бусдын хэмнэлээр урсдаг. 2025 он таны хувьд амаргүй байсан ч бай, сайн сайхан мөчүүдтэй байсан ч бай тэр жил таныг ямар нэгэн зүйлд сургаж, ямар нэгэн байдлаар өөрчилсөн. Харин бид тэр сургамжийг олж харж 2026 оныг улам илүү гайхалтай жил болгох боломжтой. Яагаад заавал оноо дүгнэх хэрэгтэй вэ? - юунд энергиэ алдсан бэ? - юу намайг амьд байгаагаар мэдрүүлсэн бэ? - хүүхэдтэйгээ харилцахдаа би юуг ойлгож, юунд суралцсан бэ? - юуг авч явах, юуг үлдээх вэ? гэсэн амьдралын чиглэлийг тодруулахын тулд. 2026 оныг төлөвлөнө гэдэг нь… - өөртөө эелдэг байх - хүүхэдтэйгээ илүү ойлголцох - өөрийн хэмнэлтэй амьдрах - “би яаж амьдрахыг хүсэж байна вэ?” гэдгээ ухамсартайгаар сонгох явдал. Тиймээс би Skool community дотор хамгийн эхний классрүүмд “2025 оноо дүгнэж, 2026 оноо төлөвлөе” гэсэн үнэ төлбөргүй workshop-ийг нээж байна. Энэ workshop-д: - Бид өнгөрсөн оноо дүгнэж, тайван хааж - 2026 оныг бодит, утга учиртайгаар төлөвлөнө Хэрвээ та: - 2026 оныг арай өөрөөр эхлүүлэхийг хүсэж байвал - Өөртөө болон хүүхэддээ илүү ухамсартай орон зай өгөхийг хүсэж байвал Таныг урьж байна. Та эхний классрүүмд орж доорх харагдаж байгаа скрин шот дээрх workshop-ийг үзээрэй. Хамтдаа тайван хааж, ухаалгаар эхэлье. Чиглүүлэгч, Багш Н.Нэргүй
1
0
2025 оноо тайван хааж, 2026 оныг ухамсартай эхэлье
Merry Christmas! Зул сарын баярын мэнд хүргэе!
Сайн байцгаана уу. Бүх гишүүддээ зул сарын Баярын мэнд хүргэе. Хэдий тэмдэглэдэггүй ч амьдарч байгаа Австрали улсад маань өнөөдөр Зул сарын баяр болж байна. Бүх нийтийн амралтын өдөр болж амарч байгаа. Эх оронд маань ч Шинэ жил Шинэ оны уур амьсгал дүүрэн гое байгаа байхдаа 🥰 Шинэ орж ирсэн гишүүд минь хамгийн эхний classroom болох "Хүүхдээ ойлгоё, дэмжие" ангид байгаа Үнэ төлбөргүй хичээл, мэдээллээс суралцаж эхлэх юм шүү. Мөн хэрэв та хүсвэл өөрийгөө бага зэрэг танилцуулаад, хэдэн настай хүүхдүүдтэй болон энэхүү групд ямар хүсэл, зорилготой нэгдэхийг хүссэнээ хуваалцаж, мөн асуух асуултаа дор коммент хэсэгт үлдээж болно. Нээрээ өнгөрсөн жилээ бодож, дүгнэж, ирэх жилээ төлөвлөж амжсан уу? Хэрэв амжаагүй бол би та бүхэнд зориулсан бяцхан хичээл оруулж болно. Сонирхолоо илэрхийлээрэй. Удахгүй уулзая! 😀 Чиглүүлэгч, Багш Н.Нэргүй
3
0
Merry Christmas! Зул сарын баярын мэнд хүргэе!
Оройн мэнд!
Оройн мэнд! Бүгдээрээ сайн сууж байсан уу? Би нь өнгөрсөн 7 хоногт улиралын шалгалтуудаа өгч, албан ёсны оюунтны амралт эхэллээ 🥰 11 сар маань үнэхээр хөл хөдөлгөөнтэй сар байлаа. Зөндөө олон зүйлийг амжуулжээ, тэр бүр гаргаж хуваалцаад байгаагүй ч. Өнөөдөр төлөвлөсөн байсан 11 сараа нэг дүгнэе гэж бодлоо. Хийж гүйцэтгэсэн ажлууд: 1. Ээлжит нэгэн семистрдээ ассессмент даалгаваруудаа хийж дуусгаад, амралтаа эхлүүлж чадлаа. 2. Өнөрмаа найзтайгаа Brand Master Workshop-оо зохион байгуулсан. 3. Өсвөр насны ганцаарчилсан дасгалжуулалтад хамрагдсан үйлчлүүлэгчтэйгээ ажиллаж дууслаа, гэр бүлийнхэний уулзалтаа ч хийж дууссан. 4. Skool дээрх Edura коммунитид оруулсан хичээл, мэдээллээ бага зэрэг шинэчилж, сайжрууллаа, нэмэлт хичээлүүд бэлтгэж байгаа. 5. Цэцэрлэгийн багшийн ажлаа хийж байгаа, цаашлаад хариуцлагатай ажилтан (Responsible Person) болох сургалтаа хийж дуусгалаа. 6. Өнөрмаа найзтайгаа хамтарсан "Brand Master" сургалтаа албан ёсоор эхлүүлсэн, эхний Модуль дээрээ явж байна. 7. Их сургуулийн монгол хоер найзтайгаа хамтдаа семистрээ дуусгасанаа тэмдэглэж, найзуудын цагийг гаргав... 8. Би өөрийнхөө бие сэтгэлийн эрүүл мэнддээ анхаарч 30 өдрийн илүү эрүүл бас ухамсартай хооллох, хөдөлгөөн хийх тоогоо олшируулах чалленжийг өөртөө хийж, 26 өдөр хийсэн байна... гэх мэт төлөвлөсөн ажлуудаа хийж чадсан байна. Мэдээж ганц нэг төлөвлсөн ч хийж амжаагүй ажлууд байна . Тэдгээр ажлуудаа 12 сардаа оруулж төлөвлөсөн байгаа . Тун удахгүй 12 сарын төлөвлөгөөндөө танд хэрэг болохуйц ажил хуваалцая гэж төлөвлөж байна. Та хэдийн маань 11 сар хэр байв? 12 сараа төлөвлөчихсөн үү? Баярын сар болохоор догдлолтой байгаа байх даа Энэ сар юун дээр илүү анхаарал өгье гэж бодож байна даа? Н.Нэргүй Чиглүүлэгч, Багш
2
0
Оройн мэнд!
Тавтай Морил шинэ гишүүд минь! 🥳😀👏
Сайн байцгаана уу? Бүгдэд нь оройн мэнд хүргэе! Шинэ гишүүд минь тавтай морил. Та бүхэн хүсвэл өөрийгөө танилцуулангаа, асуулт асуух боломжтой шүү. Доорх коммент хэсэгт бичээрэй. Мөн та хэд маань Үнэгүй суралцаарай! гэсэн класрүүмээс суралцаж байгаарай. Тун удахгүй дараа дараагийнхаа суралцах зүйлсийг хуваалцах болно мөн илүү ойр дотно уулзаж суралцах хүсэлтэй хүмүүст зориулсан үйл ажиллагаа зарлагдах болно 😀. Амжилт хүсье!
3
0
Тавтай Морил шинэ гишүүд минь! 🥳😀👏
💫 Edura Community-д тавтай морил! Welcome 👏
Таныг энхүү коммунитид нэгдэж байгаа танд Баяр хүргэе! 🥳 Энд бид төгс байхыг биш, үнэхээрийн ойлголцож, урам авч, хамтдаа суралцахыг зорьж байна 🌱 Доорх сэтгэгдэлд өөрийгөө товчхон танилцуулаарай: - Та өөрийгөө танилцуулна уу? Хэдэн насны, хэдэн хүүхэдтэй вэ? 👨‍👩‍👧‍👦 - Яагаад энэ community-д нэгдэхээр шийдсэн бэ? Баярлалаа 😀
💫 Edura Community-д тавтай морил! Welcome 👏
1-5 of 5
Nergui Narankhuu
2
13points to level up
@nergui-narankhuu-5061
Teen Coach, Early Childhood Teacher

Active 9h ago
Joined Aug 23, 2025
sydney