Сайн уу! манайхаан. За 12 долоо хоногийн турш явагдсан бяцхан сорилын маань сүүлийн эргэн дүгнэх асуултыг орууллаа. Өнгөрсөн 12 долоо хоногийн турш сорилоо дагаж хийж, өөртөө болон хамгийн гол нь үр хүүхдүүдийнхээ хөгжилд хөрөнгө оруулалт хийж суралцсан та бүхэнд Баяр хүргэе!
Дараах асуултад та чин сэтгэлээсээ хариулаад бодоод үзээрэй, мөн коммент хэсэгт хуваалцаж болно.
💗 Энэ 12 долоо хоногоос би юу хамгийн их авсан бэ?
💗 Одоо ч надад хамгийн хэцүү байгаа зүйл юу вэ?
💗 Би цаашдаа ганцаараа явах уу, эсвэл илүү structured support хэрэгтэй юу?
💗 Дараагийн 3 сард миний гэр бүлд хамгийн хэрэгтэй дэмжлэг юу вэ?
Хэрэв та энэхүү 12 долоо хоногийн сорилоос нэг ч гэсэн зүйл ойлгож авсан бол, хэрэгжүүлэхийг хичээж байгаа бол коммент хэсэгт юу гэдэгээ хуваалцвал тун их баярлах болно.
Дараа дараагийн сургалт, үйл ажиллагаагаар дахин уулзая 💗
Хүндэтгэсэн
Чиглүүлэгч, Багш
Н.Нэргүй