User
Write something
Баярт мөч! 😁 🥳
Сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг групынхээ гишүүддээ хүргэе! Ойрд Нэргүй нь хувийн амьдралд тохиолдох олон ажлуудаа зохицуулах гээд зөндөө завгүй байлаа. Түүний нэгээс Баяртайгаар хуваалцахад би нь Австрали улсад хоер дахь баклаврын зэргээ "Сургуулийн өмнөх боловсролын багш" хэмээх мэргэжлээр төгсөж өчигдөр төгсөлтийн баяраа хийлээ 😀. Австрали улсад ирээд 7 гаран жил болжээ, энэ олон жилд хэлний бэлтгэлээс эхлээд баклаврын түвшин хүртэл суралцахад хувь хүний төдийгүй, мэргэжлийнхээ хүрээнд маш олон зүйлийг суралцаж, маш олон зүйлсийг даван туулж, алдаж, онож ирсэн байна. Энэ хугацаанд баярламаар, өөрөөрөө бахархмаар, ихийг хийж урам зоригоор цэнэглэгдэх, бас хааяа уйлмаар, шантармаар, бүхнийг хаяаад гэртээ харимаар санагдах мөчүүд олон байсан ч өөртөө тавьсан зорилго, алсын харааруугаа чиглэж, бас намайг гэдэг хайртай гэр бүл, найз нөхөд, багш нарынхаа дэмжлэг туслалцаатайгаар тулгарсан бэрхшээлээ даван туулж өнөөдрийн энэ өдөрт ирсэндээ Баяртай байна 🥰. Цаашид ч хийж бүтээх, суралцах зүйлс илүү их байхыг ойлгож, ухамсарлаж байгаа бөгөөд ямартай ч өөрийнхөө чадлаар сурсан мэдсэнээ хуваалцсаар байх болно. Өнгөрсөн хугацаанд намайг дэмжиж, миний хуваалцахыг хичээдэг зүйлийг үзэж, сонсож, оролцож ирсэн бүх хүмүүсдээ Баярлалаа 🥰. Бүгдэд нь сайн сайханыг хүсье! Чиглүүлэгч, Багш Н.Нэргүй
Баярт мөч! 😁 🥳
G8 Education-д 5 жил ажилласанд баяр хүргэе! 🎉 гэнээ 😀
👏👏👏 Өнөөдөр өглөө босоод ажлын имэйлээ нээсэн урдаас Ойн Баяр Хүргэе! гээд л сальют буудаж байна 😀. Би ч дотороо юун баяр хөөр болоод явчихваа юу билээ гэж бодон уншвал 👇 G8 Education-д 5 жил ажилласанд баяр хүргэе! 🎉 Хүндэт Нэргүй, Таны ажлын ой тохиож байгаад баяр хүргэе! 🎊 Таны хичээл зүтгэл, үнэнч хөдөлмөрийг бид өндрөөр үнэлдэг бөгөөд энэ нь хамтын амжилтад маань үнэтэй хувь нэмэр оруулж байдаг. Өнөөдөр энэ баярт мөчийг тэмдэглэн өнгөрүүлэхийн зэрэгцээ өнгөрсөн жилүүдийн хугацаанд таны оролцсон эерэг өөрчлөлтүүд болон амжилтуудаа эргэн нэг дурсах цаг гаргана гэж найдаж байна. Таны хүчин чармайлт өдөр бүр бодит өөрчлөлтийг авчирдаг бөгөөд манай хамт олон, гэр бүлүүд болон хүүхдүүдэд үнэхээр үнэ цэнтэй нөлөө үзүүлдэг. G8 Education-тай хамтдаа амжилт бүтээл, аз жаргалаар дүүрэн олон жилийг угтан авах болтугай. Таны тууштай байдал, шаргуу хөдөлмөрт чин сэтгэлээсээ талархаж байна! Хүндэтгэсэн, G8 Education ...гэжээ. Австрали улсад ирж суралцаад мэргэжлээрээ сургуулийн өмнөх боловсролын салбарт Early Childhood Educator буюу цэцэрлэгийн багшаар ажиллаад ийнхүү 5 жил өнгөрчээ. Эхлээд өөртөө Баяр хүргэе! 🥳🥳🥳. kkk 👏👏👏 Намайг энд цэцэрлэгийн багш хийдэг гэдгийг зарим хүмүүс мэддэггүй байж магадгүй хэхэ аргагүй биз би ч илүү онлайнаар өсвөр насныхантай ажиллах чиглэлд мэдээ мэдээлэл хүргэхдээ төвлөрдөг байсан. 👏👏👏 Өнгөрсөн хугацаанд энд бага насны хүүхдүүдтэй ажиллаж бас суралцаж, онлайнаар өсвөр насныхантай, өмнө нь дунд сургуулийн багш байхдаа ч өсвөр насныхантай ажилладаг байсан. Энэ бүхнээс анзаарч байх нээ хүүхдийг аль болох багаас нь зөв хүн болж төлөвшүүлэхэд бага насны хөгжилөөс эхлэх нь маш чухал гэдгийг бодит байдал дээр харж, ойлгож байгаа мөн үүнийг баталсан ч судалгаанууд ч байдаг. 👏👏👏 Цаашид сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр эцэг, эхчүүд, цэцэрлэгийн багш нартаа зориулан эндээс суралцаж байгаа бүхнээсээ төлхүү хуваалцаж байна аа 😄🥰. Ер нь хүүхэд сургаж, асарч хамгаалж, төлөвшүүлнэ гэдэг чинь асар их ачаалалтай, хариуцлагатай, дуусаж дундрашгүй атлаа үнэ цэнтэй ажил байдаг юм билээ. Энэ их үйлсэд хүчин зүтгэдэг бүх хүмүүст Баярлалаа бас Амжилт хүсье 🥰.
5
0
G8 Education-д 5 жил ажилласанд баяр хүргэе! 🎉 гэнээ 😀
Тавтай Морил! Шинэ гишүүд минь 🥰
Шинэ 7 хоногийн мэнд хүргэе! Та бүхний ажил амьдрал тавлаг уу. Шинээр орж ирж байгаа гишүүд минь Тавтай Морил. Энэхүү коммунити маань өсвөр болон бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд хүүхдийн хөгжил, төлөвшил, харилцааны талаар суралцах боломж олгосон нэгдэл юм. Та Хамгийн эхний Classroom болох "Хүүхдээ Ойлгоё" гэсэн классрүүмээс та бүхэнд зориулсан Үнэ төлбөргүй хичээл, чалленж, ebook уншиж, танилцах, суралцах боломжтой шүү. Цаашлаад хувьчилсан асуулт, мэдээлэл авах надруу хувь чат явуулах боломжтой шүү 💗. Хичээлээ үзээд бодит амьдрал дээр хэрэгжүүлээд хүүхэдтэйгээ харилцах харилцаан дээр дэвшил гаргаж байгаа бол postoor хуваалцаж бусаддаа урам зориг болохыг уриалж байна. Мөн танд ч ба сурсан мэдсэнээ хэрэгжүүлж, дүгнэх боломж болох болно. Танд Амжилт хүсье! Чиглүүлэгч, Багш Н.Нэргүй
6
0
Тавтай Морил! Шинэ гишүүд минь 🥰
Шинэ сарын сонин сайхан!
Сайн байцгаана уу! эцэг, эхчүүдээ Ойрд Австрали улсад сургуулийн өмнөх боловсролын багшаар төгсөх сүүлийн хичээлүүдийнхээ шалгалт, даалгаваруудаа өгч дуусгах гээд нилээдгүй завгүй өдрүүд өнгөрлөө. Одоо үр дүнгээ хүлээх л үлдлээ. Их ажлын ард гарах гээд хичээж явна аа kkk Мөн өсвөр насныханыхаа 5 хоногийн дасгалжуулалтыг цагаа товлож дасгалжуулалтаа эхлүүлэхийг хүсч байгаа хүмүүстэй эхнээсээ эхэлсэн, мэдээлэл авах хүсэлт илгээсэн эцэг, эхчүүдэд мэдээлэл явуулсан, зарим очоогүй нь тун удахгүй очих болно, мөн цаг дүүрсэн үед хүлээлгийн жагсаалтад оруулсан байгаа. Тантай эргээд холбогдох болноо Эцэг, эхчүүд маань энэхүү EDURA community дээ байгаа Үнэ төлбөргүй хүүхэдтэйгээ харилцах хичээл, ebook, сургалт, чалленжүүдийг бие даан үзэж судлаад суралцаад явж байгаарай. Цаашид бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд мэдээлэл оруулахаар төлөвлөж байгаа, энд суралцаж байгаа зүйлсээ хуваалцах болно Хамтдаа байж, суралцаж байдагт Баярлалаа. Зураг: Цэцэрлэгт ажил дээрээ Чиглүүлэгч, Багш Н.Нэргүй
Шинэ сарын сонин сайхан!
Week 1. Танилцангаа шинэ сорилт эхлүүлэе!
Сайн байна уу? Гишүүддээ энэ оройн мэнд хүргэе. Шинэ он гараад бүгд дор бүрнээ энэ жилийн эхлэлээ эрч хүчтэйгээр тавиад зорилго, мөрөөдөл рүүгээ алхаж байна уу. Миний хувьд ч мөн адил хичээсээр л явна. Энэ жилийн нэг зорилгын маань нэг бол энэхүү Edura коммунитигээ өрөгжүүлж, бас идэвхжүүлж, үнэ цэнэ өгсөөр байх зорилготой билээ. Тиймээс энэ 7 хоногоос эхлэн эцэг, эхчүүд та бүхэнд зориулан 7 хоног бүр олон биш зөвхөн нэг зүйлсийг барьж бяцхан сорилтыг зарлаж, чиглүүлэг өгч хамтдаа авч анхааралаа төвлөрүүлж явж үзье гэж бодож байна. Тухайн сорилтоор танд хэрэгтэй үнэ цэнийг өгөхийг хичээх болно. Дараа дараагийн сорилтын агуулгыг та бүхэн мөн хуваалцах боломжтой. Тухай бүр асуугаад явна. За тэгээд сорилтоо би өөр постоор танилцуулах болно. Харин энд хэдүүлээ танилцах аялалаа үргэлжилүүлэе. Энд намайг таньдаг бас сайн танихгүй шууд орж ирсэн хүмүүс ч байгаа байх тиймээс би өөрийгөө бяцхан танилцуулая, та бүхэн мөн коммент хэсэгт өөрсдийгөө товч танилцуулаад, санал хүсэлтээ мөн хуваалцаж болно шүү 😀 Намайг Н.Нэргүй гэдэг би Австрали улсад сурч, ажиллаж амьдараад 7 жил болж байна. Би аливаа улс орны хөгжил, хүний хөгжлөөс, хүний хөгжил нь хүүхдийн хөгжилөөс эхлэлтэй гэдэгт итгэдэг тиймээс хүүхэд, залуу үеээ хөгжүүлж, зөв төлөвшүүлж, боловсрол олгох нь маш чухал юм байна гэсэн итгэл үнэмшилийнхээ үүднээс энэхүү коммунитиг нээж өөрийнхөө бяцхан хувь нэмэрийг хэрэгтэй хүмүүст нь хуваалцахыг зорьж нээсэн байгаа. Яг одоо би Австрали улсад сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн багшаар суралцаж, Австралийн цэцэрлэгт багшаар ажилладаг, мөн өсвөр үеийнхэний амьдралын дасгалжуулагч, чиглүүлэгч (Teen Life Coach) мэргэжлээр сурч, онлайнаар монгол өсвөр насны хүүхэд, эцэг, эхчүүдтэй ганцаарчилан болон бүлгийн сургалтаар дамжуулан ажилладаг. Сүүлийн үед Өсвөр насны хүүхдүүдийг багаас нь хэрхэн өсөж хөгжих сэтгэлгээтэй болгон өсгөхөд эцэг, эхчүүд бид ямар хувь нэмэр оруулах вэ? гэдэг тал дээр судалж, суралцаж, тохирсон сургалтын хөтөлбөр боловсруулах дээр ажиллаж байна. Цаг нь болохоор танилцуулах ба мөн бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд мөн хүрч ажиллах төлөвлөгөө энэ ондоо оруулсан байгаа. За товчхондоо ажил мэргэжлийн хувьд ийм байна, та бүхэнд асууж тодруулах зүйлс байвал нэрэлхэлгүй коммент бичих эсвэл хувь чатаар орж ирж асууж болно.
Week 1. Танилцангаа шинэ сорилт эхлүүлэе!
1-30 of 34
powered by
Edura Community
skool.com/flourish-education-coaching-4888
Ирээдүйн чадварлаг иргэдийг өнөөдрөөс бэлтгэе!
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by