Day 2 🌷
🧘‍♀️💞Шинэ зүйл сурах
За би энэ хоёрдахь өдөртөө өөртөө өмнө нь хааяа хийдэг байсан ч ийм мэдрэмжээр хийж байгаагүй тэр зүйлээ хийлээ.
☹️Би өөртөө биендээ маш хааш яаш ширүүн дориун, хатуу ханддаг байсан байна гэдгээ саяхнаас ухаараад байгаа юм.
🤔Толинд хараад миний энэ маань ийм байна ингээд жаахан булчин нэмээд, чангалаад ... гээд боддог, тэгээд дасгал хичээл аваад хийж эхэлдэг ч эхний 2 өдрөөс цааш орхичихсон байдаг, яагаад вэ би яасан хүн бэ гээд боддог байлаа😔.
🙅‍♀️👩‍⚖️Гэтэл сүүлийн үед надад дотроос ойлгуулсан юм нь,
" 🤨чи дандаа ийм юм ингэж ч хийе, хийе гэж байдаг, чи намайг анзаарч харж байсан юм уу, чи миний ямар вэ гэдгийг ч анхаарч хараагүй, мэдэхгүй байж чи бас юу хийх, юу өөрчлөх, юу яриад байгаа юм бэ!!!😥*- гэж маш тодорхой ярьсан, загнуулсан сануулга авсан гэмээр.
😌🧘‍♀️Өнөөдөр би өөртөө дасгал хийх зорилго биш, зүгээр л биеэ хаана юу болж байна чагнасан, мэдэрсэн.
Би түүнийг тайвшир гэсэнгүй өөрчлөх гээгүй, би зүгээр л гарын алгаа ойртуулсан, тэр яаж чичирхийлж байгааг мэдэрсэн, хамт байсан.
💞🫂Энэ надад шинэ зүйл шинэ алхам шинэ туршлага байлаа. Би тэр мэдрэмж дээр зугтахгүйгээр хамт байж чадах болжээ. Нүд, ам, мөр, өвдөг ... гээд зөөлөн хүрээд надтай хамт байгаад баярлалаа🥲, намайг уучлаарай, өршөөгөөрэй🙏🙏🙏 гэж өршөөл уучлал эрж эхэлсэн💛🩵💜, зөөлөн ойртох төдийд надад гомдсон гомдол нүд нулимс бүрхэж, би өөрөөр яах вэ, болдог бол энгэртээ багтаагаад жаахан хүүхэд шиг тэвэрчих юмсан, зөндөө их санаж хүлээжээ💛💙💜
(💛Урт ч гэлээ өөртөө зориулж бичлээ💛)
1
1 comment
Uuganaa Batchuluun
2
Day 2 🌷
powered by
Growth/Өсөлт
skool.com/ukhamsarlakhui-6988
✨Өөрийгөө танин мэдэх, дотоод хүчээ сэргээх, ухамсартайгаар өсөж хөгжих, үнэ цэнтэй амьдралаа бүтээх орчин.
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by