User
Write something
Feel Me ☀️ is happening in 13 days
“Feel me” 🌅 Лхагва гараг бүрийг өсөлтөөр эхлүүлье
Заримдаа бид амьдралынхаа төлөө хэт их гүйсээр, хамгийн чухал хүн болох өөрийгөө мэдрэхээ мартчихдаг. Тиймээс Лхагва гараг бүрийн 06:30 цагт болох Growth/Өсөлт Community-ийн "Feel Me" уулзалтад таныг урьж байна. 💙 ✨ Өөртэйгөө хэсэгхэн хугацаанд уулзъя. ✨ Сэтгэлээ сонсож, бодлоо цэгцэлье. ✨ Өөрийгөө илүү ойлгож, өөрөөр мэдэрч эхэлье. ✨ Учир нь жинхэнэ өсөлт дотроосоо эхэлдэг. "Өөрийгөө өөрөөр мэдэрье." 📍 Уулзах газар: Skool Live 🗓️ Хэзээ: Лхагва гараг бүр ⏰ Цаг: 06:30 Өглөөний ердөө хэдхэн хором таны бүтэн өдрийг, харин бүтэн өдөр таны амьдралыг өөрчилж чадна. Өөртэйгөө уулзах энэ аялалд бидэнтэй нэгдээрэй. Таныг халуун дулаан уур амьсгалтайгаар хүлээж байна.💙🌿 Өсөлт/Growth сommunity https://www.skool.com/ukhamsarlakhui-6988
1
0
“Feel me” 🌅 Лхагва гараг бүрийг өсөлтөөр эхлүүлье
📣🌸 Feel Me 🌸 - Skool call 🥳
Долоо хоног бүрийн 3 дахь өдрийн өглөөний уулзалтаа хамтдаа хийж эхлэх гэж байгаагаа дуулгахад баяртай байна 💛 Та бүхний идэвхтэй оролцоо, хуваалцсан бодол мэдрэмж бүр энэ орон зайг илүү дулаан, утгатай болгодог. Уулзалт бүрээс эрч хүч, урам зориг авч, өөртэйгөө илүү ойртож байгаа нь хамгийн сайхан мэдрэмж байдаг даа.😇 Товлосон цагтаа уулзалдацгаая.🤗
📣🌸 Feel Me 🌸 - Skool call 🥳
Шинэ хичээл орлоо 🌱✍️🎧
Өөрийгөө нээх 7 алхам сургалтын маань анхны хичээл орлоо. Алхам1 "Би хаана байна вэ" өөрийгөө хаана байгааг мэдэж байж хаашаа явахаа тодорхойлж чаддаг. 😇👏
✨Миний тухай 😇
🌱 Өсөлт Community-ийн үүсгэн байгуулагч✨ Ухамсарт өсөлт • Өөрчлөлт • Манлайллын хөтөч Сайн байна уу, намайг Эрдэнэбат Эрдэнэтуяа гэдэг. Сүүлийн 6 жилийн хугацаанд хувь хүний хөгжил, ухамсарт өөрчлөлт, харилцаа, манлайллын чиглэлээр ажиллаж, 500+ хүний хөгжлийн аялалд хамтран оролцсон. 💫 Миний үүсгэн байгуулсан Өсөлт Community нь хүмүүст өөрийгөө танин мэдэх, дотоод хүчээ сэргээх, ухамсартайгаар өсөж хөгжих, үнэ цэнтэй амьдралаа бүтээхэд дэмжлэг үзүүлдэг орчин юм. 🧠 Миний ажлын гол чиглэл бол хүний өнөөдрийн бодол, мэдрэмж, сонголт, амьдралын үр дүнд өнгөрсөн туршлага, итгэл үнэмшил, дотоод шийдвэрүүд хэрхэн нөлөөлж байгааг ойлгуулж, бодит өөрчлөлтийн суурийг бий болгоход оршдог. 🚀 Өсөлт Community-ийн хөгжлийн хөтөлбөрүүд 🌿 Өөрийгөө Нээхүй Өөрийн мөн чанар, үнэ цэнэ, дотоод хүчээ танин мэдэх(Өөрийгөө нээх 7 алхам) 🌱 Өөрчлөлтийн Үр Өнөөдрийн сонголтоор ирээдүйн үр дүнгээ бүтээх ойлголт 🦋 Ухамсартай Өөрчлөлт Өнгөрсөн туршлагаа ойлгож, шинэ түвшний сэтгэлгээ ба үйлдлийг төлөвшүүлэх 👑 Манлайлал Өсөлт Итгэл, үнэ цэнэ, харилцаанд суурилсан манлайллыг хөгжүүлэх ✨ Ухамсартай Манлайлал Дотоод төлөвшил, нөлөөллөөрөө үнэ цэнэ бүтээх манлайлагчийг төлөвшүүлэх 🎯 Миний эрхэм зорилго Хүн бүр өөрийн дотоод хүчээ нээж, өнгөрснөө ойлгон, ухамсартай сонголтоор үнэ цэнтэй амьдралаа бүтээхэд нь чиглүүлэх. 💬 Өнгөрснөө ойлгосон хүн өөрийгөө ойлгодог.Өөрийгөө ойлгосон хүн амьдралаа өөрчилдөг.Харин ухамсарт өсөлт тэр өөрчлөлтийг тогтвортой болгодог.
✨Миний тухай 😇
Өөртөө биш бусдад итгэлээ өгдөг...
Итгэлийн хурд хичээлээ үзлээ. Ямартаа ч нэг сонсоод биш нилээд олон сонсох хичээл байна гэж бодлоо. Эхний удаадаа сонсоод төрсөн мэдрэмж нь нэрээ л тийм дээ өөртөө биш өрөөлд итгэлээ өгчөөд тэр харилцаанаасаа аз жаргал ч бай адармаатай олон асуудал ч бай аль алын тариад байдаг юм байна. Хамгийн чухал нь өөртөө итгэсэн хүн амар амгалан сэтгэлийн олон долгисолгүй тогтуун болох юм байнх л гэж төрлөө. Чамдаа маш их гялайлаа🫶💚
4
0
1-6 of 6
powered by
Growth/Өсөлт
skool.com/ukhamsarlakhui-6988
✨Өөрийгөө танин мэдэх, дотоод хүчээ сэргээх, ухамсартайгаар өсөж хөгжих, үнэ цэнтэй амьдралаа бүтээх орчин.
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by