User
Write something
Шинэ долоо хоногийн мэнд л гэж хэлэх гээд их л удлаа...
Даваа гараг: Ачаалал их, ажил ч их, гэсэн ч бүлгэмийнхээ хүмүүс рүүгээ шинэ долоо хоногийн мэнд хүргээд "өөрийгөө хайрлах нөхөрсөг сануулга" бичих гэж ухаан бодол минь тогтож өгөхгүй байсаар оройны хоол болов... Бусдад сайхан бүхнийг хэлмээр байв ч үг гарахгүй бол яах вэ? Сайхан бүхнийг хүсмээр байв ч бодол тогтохгүй бол яах вэ? Хариулт нь: Яах ч үгүй... Зүгээр л хормыг мэдрэх. Бусдад юу ч юм өгөх гээд байгаа дулаан мэдрэмж миний дотор оршиж байгаад л баярлав... Тиймээс өнөөдрийн сануулга: тогтохгүй байгаа бодлыг анзаарч харах, шийдэл олдохгүй байсан ч ард нь нуугдаж байгаа сэтгэлийг л олж таних хамгийн гоё. Заза ингээд дуусгая.. Ядарсан тархи минь юу ч гэж буруу зөрүү бичсэн байж болох...
Шинэ долоо хоногийн мэнд л гэж хэлэх гээд их л удлаа...
Анхны цахим уулзалт
Өнөөдөр манай анхны цахим уулзалт маань амжилттай болж өнгөрлөө... Та бүхэнтэйгээ уулзаж 2026 оны бэлтгэлийг хийсэндээ туйлын баяртай байна. Өнөөдөр уулзалтад мэдэрсэн мэдрэмж, бүхнээ хуваалцаж болно шүү! Дараагийн биет уулзалтаар хүрэлцэн ирээрэй...
Анхны цахим уулзалт
Итгэл найдварын тойрог
Эмзэгхэн бүлгэмийн анхны цахим уулзалт Ням гарагт, 12 сарын 7 нд · 10–11:30 AM Бүлгэмийн уулзалтын линк: https://meet.google.com/ipp-dwii-gev Бүлгэмийн уулзалтын зорилго: Өөрийн ондоошлыг таньж 2025 оны дүгнэлтээ хийцгээе... Суудлын тоо хязгаартай ердөө 10 хүнийг л бүртгэл тул амжиж энд бүртгэлээ хийлгээрэй... Жич: Амжиж бүртгэл хийлгэсэн бол таны бүртгүүлсэн дугаарт мэдэгдэл очих болно. Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/t5hG93XG93FFyxkx6
Итгэл найдварын тойрог
Би үүнийг хийчихлээ гэдэг мэдрэмж...
Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажил хийж байсан, эсвэл над шиг бүтээлч зүйлд зүгээр л дуртай хүмүүс яг одоо миний мэдэрч байгаа мэдрэмжийг хамгийн сайн мэдэх байх... "Нэг ажлын ард гарах мэдрэмж..." Тэр ажилдаа зүрх сэтгэлээ зориулж бүх юмны ард гарах тэр л мэдрэмж үнэхээр гоё... Гэхдээ заримдаа амьдрал дээр хийсэн гэдгээ ч анзаарахгүй үе байх юм. Нэг л мэдэхэд хийгдчихсэн дахин өөр зүйлийг хүсэж байх жишээний... Өнөөдрийн өөртөө чиглэсэн үйлдэл: яг одоо би үүнийг хийж чадсан шүү гээд тунхаглаарай... Ингэхдээ энэ коммент-н доор хийсэн зүйдээ бардам тоочоод явчихвал бүүр сайн. Жишээ нь, Би өөрөөсөө эхэлье: Би өнгөрсөн сард эмэгтэйчүүдийн карьерийн багц гаргасан... Би өнгөрсөн сард АСТ гэх заслын олон улсын ассоциацад нэгдэж чадсан. Зөвхөн өнөөдрийн хувьд гэхэд л би бүлгэмдээ мэдээлэл оруулсан бас өглөө 8 минут дасгалаа хийж чадсан гэх мэт ккк... Одоо таны амжилтаар бахархъя та юу хийсэн бэ? Өглөө орноосоо боссон ч зарим хүндээ амжилт шүү... Амжилтын эрэмбэ хүн бүрт харилцан адилгүй ч амжилтаа тунхаглаарай...
Би үүнийг хийчихлээ гэдэг мэдрэмж...
Hello December?
12-р сарыг нэг л үгээр илэрхийлбэл "ИТГЭЛ НАЙДВАР" гэх энэ үг хамгийн тохиромжтой санагдаж байна. Хүн бүр ирэх жилийг амьдралынх нь хамгийн шилдэг сайхан бүтээмжтэй гээд эерэг бүхнээр л төсөөлж, зорилго зорилтуудаа бичнэ. Миний хувьд энэ сар бол "Гялс амжуулах сар" 🤣… Ер нь бодоод байхад хүн бүр л гялс хийчихье, гялс амжуулъя, гялс болгоё гэх хандлагаар амьдрах бус амь зуух мэт он цагийг өнгөрүүлж явдаг. Тэгвэл би өнөөдөр та бүхэндээ АСТ сэтгэл заслынхаа нэг техникийг зааж өгөх гэсэн юм. Тэр нь юу вэ хэмээвээс, "Мориныхоо хазаарыг тат" үнэндээ бол "Зангуугаа буулга" гэж нэрлэдэг л дээ... Миний хувьд Монгол хүнд бол хазаар гэх үгээр орлуулах нь зүйтэй санагдаж байна. Учир юу вэ гэвэл таны амьдрал яг л морьтой давхиж буй мэт хурдан байна гэх санаа. Өнөөдөр, яг одоо хазаараа татаад байгаа газраа ажиглаад үз. Юу өөрчлөгдөж байна, юу мэдэрч байна, юу сонсогдож үзэгдэж цаашлаад үнэртэй байна? Эцэст нь танд ямар мэдрэмж төрж байна? "Мэдрэмжээ сэрээж, мэдрэхүйгээ цочроох цаг иржээ!!!" Гадаа хүйтэн байна биш, хүйтэн байх танд ямар байна гэдгийг ухамсарлаж ойлгоорой... Ирэх он гарахаас өмнө зүгээр нэг шилдэг жилийг мөрөөдөх бус таны зөвхөн таны мэдрэхүйд юу таалагдах уу юу эс таалагдах билээ? Гэдгийг тунгаан бодож эдгээр мэдрэмжийн нийлбэрээс балансыг олох төлөвлөгөө бол таны хамгийн бодит төлөвлөгөө байх болно гэдгийг санаарай. Эцэст нь хэрхэн өөрийн үнэт зүйлсээрээ зорилго, төлөвлөгөө гаргахыг мэдэхгүй бол "Эмзэгхэн бүлгэмтэйгээ" хамт байгаарай. Биеэр уулзаж сургалтад хамрагдахыг хүсвэл миний үндсэн ажил болох "Карьер хөгжлийн төв" дээр энэ 12 сард би өөрөө эмэгтэйчүүддээ зориулсан 3 модуль сургалтаа зарласан байгаа шүү!
Hello December?
1-9 of 9
powered by
Tender Growth Journey
skool.com/tender-2614
🌿 Tender Growth Journey — Өөрийгөө таних аялал
ACT чиглэлээр мэргэшсэн сэтгэл зүйч М.Анударь
Бүлгэмийн уулзалт • Сургалт • Ганцаарчилсан зөвлөгөө
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by