ТЭГЭЭС ЭХЛЭХ ДАДАЛ
Манай 5 настай хүүгийн цэцэрлэг дээр "Хайр"-н улирал болж байгаа юм л даа. Есөн сараас эхлээд өөрийгөө хайрлах, аав ээж, ах эгч, байгаль, амьтан гээд хайр бүр ондоо гэдгийг ойлгуулах зураг дүрслэл энэ тэнд өлгөсөн байдаг юм. Энэ дундаас өөрийгөө хайрлах гэдэг сэдэв нь манай хүүд их сонирхолтой санагдаж "Ээжээ өөрийгөө хайрлах хэрэгтэй тэ?" гэж асууснаа гэхдээ яаж хайрлах юм "өөрийгөө үнэсэж" болохгүй шд гэх нь тэр.
Нээрээ өв тэгш бие хүнийг хүмүүжүүлье, өв тэгш мэргэжилтнийг бэлтгэе гэвэл өөрийгөө хайрлахаас л эхлэнэ. Үүний суурь ухагдахуун нь өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч чаддаг, би хийж чадна гэх өөртөө итгэлтэй /Зоригтой/ бие хүн болж төлөвшсөн байх талаар ярьж байгаа юм. Тэгвэл миний зүгээс хүүхдээ өөртөө итгэлтэй болгоход нь яг юу хийлээ гэж асуув.
Доорх өөртөө итгэх итгэлийг суулгах тойргоос
* Өөрийн талаарх ойлголт
* Аливаа зүйлийг хийж чадна гэх өөртөө итгэх итгэл
* Өөрийгөө анхаарах
* Өөрийгөө илэрхийлэх гэх үндсэн ухагдахуунууд бол өв тэгш бие хүнийг /Эрүүл сэтгэл зүйтэй хувь хүн/ бүтээх энгийн 4 ойлголтыг дадлын түвшинд суулгах боломжтой үйлдэлд чиглэсэн тойрог юм.
Гэхдээ хамгийн сонирхолтой нь юу гээч?
Ихэнхи хүмүүс хийж дасаагүй учраас хийдэг ч үгүй. Учир нь бүгд л итгэлгүй байж байгаад хийж үзсэнийхээ дараа л итгэл нь нэмэгддэг. Энэ үгээр ихэнхи хүмүүс "тэг"-с эхэлж чададгүй. Миний дансанд мөнгө байхгүй байна. 0 төгрөг байна. Гээд сэтгэлээр унадаг атал цалин аваад шилжүүлэх данс нь ядаж байгаа шүү гэж бододгүй гэсэн үг.
Өнөөдөр монголд иргэний үнэмлэх байхгүй, данс ч байхгүй, Монгол улсад бүртгэгдээгүй Улаанбаатар хотод оршин суугаа хүмүүс хэдэн мянгаараа байдаг гэлцдэг. /Ажил мэргэжил судлалын хүрээнд улаан бүсэд ажилладаг хүний эх сурвалжаас сонсов/ Хөдөлмөр эрхэлж нийгмийн харилцаанд оръё гэхээр юу ч байхгүй хүмүүс хэдэн мянгаараа гэнэ.
Гэвч бодит үнэн нь 0 хүртэл тоо юм гэдэг шиг ор хоосон гэх зүйл байдаггүй. Бие хүний ойлголтын хүрээнд "Тэг" гэдэг өгөгдөл болохоос ор хоосон гэсэн үг биш. Иргэний үнэмлэх байхгүй ч, гар байна, хэл байна, хөл байна, ярьж чадаж байна, эсвэл харж чадаж байна гэдэг өөрөө өгөгдөл юм гэдгийг л тэдгээр хүмүүст ойлгуулах хэрэгтэй болдог гэнэ.
Бид ч гэсэн ялгаагүй! /Бид гэдэг нь Эрүүл, иргэншлээ авсан дундаж давхаргынх нь/ Үүнийг МЭДДЭГ ч бид өөрсдөө хэрэгжүүлдэг билүү? Өөрийгөө үнэлдэг ядаж надад бүтэн эрүүл бие байгаа шүү. Надад нийгмийн харилцаа байгаа шүү. Надад ганц ч болтугай ур чадвар байгаа шүү. Гэж боддог итгэлтэй иргэнтэй таарч байсан уу? Таарсан хүн бүхэн л ийм ур чадварт суралцмаар байна, хэцүү байна гэсэн хүмүүс. Өөрийн өгөгдлийг анзаарч сурах дадалд хэн ч суугаагүй юм. Үүнийг л 8 настай балчраас 80 настай бууралд хүртэл анзааргатай байх дадлыг суулгах гэж хичээж байна. Байгаа бүхнээ анзаарч, "Тэг"-с эхлэх дадал буюу өнөөдрийг хүртэл хэн болж төлөвшсөн бэ гэдгээ нэг эргээд харахад гэмгүй юм. Доорх үйлдлүүд өөрийгөө анзаарч ойлгоход нэмэр болох байх гэж найдаж байна.
#Selfprogram
2
0 comments
Anudari Mendbayar
4
ТЭГЭЭС ЭХЛЭХ ДАДАЛ
powered by
CSM NetW🟢RK
skool.com/tender-2614
🌿 CSM NetW🟢RK Community 🌱
Өөрийн талаарх хэвшмэл ойлголтоо эвдэж, карьерын чиглэлээ бүтээх орон зай.
📚 Хөтөлбөр • Дэмжлэгийн бүлгэм
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by