Чи 2026 оны зовлондоо бэлэн үү...
Willingness буюу бэлэн байдалтай байна гэдгийг юу гэж ойлгож байгаа вэ? Саяхныг хүртэл би бэлэн байдал бэлтгэлтэй байдал гэдгийг юу ч болж байсан гэсэн даваад ард нь гарахыг хэлдэг байхдаа л гэж бодож байв. Гэвч үнэндээ “Willingness буюу бэлтгэлтэй байдал” гэдэг нь давж туулж тэмцэхийг огтоос хэлдэггүй болохыг АСТ ЗАСЛЫН хүрээнд сурч байхдаа мэдэж авсан юм. Жишээ нь шинэ он гарлаа чи бэлэн үү гэвэл, хүмүүс мөрөөдлийн самбар хийснээрээ, өөртөө хамгийн гоё сайхан жаргал дагуулах зорилгоо бичсэнээрээ бэлэн гэж ойлгодог. Тэгвэл жинхэнэ утгаараа бэлтгэлтэй байна гэдэг нь чи 2026 оны зовлондоо хэр бэлтгэлтэй байгаа вэ гэж асуухаас эхлэх юм. Жаргал бүхэндээ орон зай гаргаж чаддаг шиг, зовлонд ч бас орон зай гаргаж сураарай. Ингэх аваас бид жинхэнэ утгаараа бэлтгэлтэй байж сурах ажгуу... Чи 2026 оны зовлондоо бэлэн үү? Хэрэв бэлэн биш бол, бэлтгэлтэй байх анхны алхам нь хүлээлтээ жаргах бус, юу ч болж байсан мэдрэх > мэдэрсэн зүйлээсээ ойлголт ухаарал дүгнэлт хийх > ойлгож ухаарсан зүйлээсээ утга учрыг мэдэрч таашаах. Ийм л амархан 3 алхмыг өнөөдөр сануулъя.