ДАЛД УХАМСАР БУЮУ БАРУУН ТАРХИА ЗӨВӨӨР КОДЛОХ 7 ХҮРДНИЙ Тарни 🙏 Өглөө сэрэнгүүт хагас нойрмог үед далд ухамсар ид ажиллаж байдаг. Яг энэ цагаар 7 хүрдний тарни уншиж хүрдээ кодлох хэрэгтэй. 1. Үндэс хүрд 🙏 Би эх болсон газар дэлхий дээрээ бат зогсож, миний амьдрал тэнцвэртэй агаад амьдралын ноён нуруу маань тэгш сайн сайхан амьдарч байна. Амьдралаа авч явах хүч, сэтгэлийн тэнхээ, итгэл маань улам улам нэмэгдэж байна. Талархаж байна. Миний хөлийн сарвуу, хурууны үенүүд, өсгий, шагай, шилбэ, өвдөг, дунд чөмөг, сүүж, олон уулзах яс, нуруу, сээр, хүзүү, булчин судас, шөрмөс, төв мэдрэлийн систем маань анагаагдаж улам эрүүл болж байгаад талархаж байна. Гарын сарвуунууд, хурууны үенүүд, бугалга, бугуй, тохой, харьт, дал мөр ангаагдаж улам эрүүл болж байна. Энэ бүхэнд би чин сэтгэлээсээ талархаж байна. 2. Үржихүйн хүрд🙏 Түшиж тулах сайн сайхан хань ижилтэйгээ аз жаргалтай, хайр энэрэлтэй, амар амгалан түвшин сайхан амьдарч, хүсэн хүлээсэн үр хүүхэд заяаж, эрүүл энх, эрдэм чадалтай, тэгш сайхан амьдарч, үр ханийн сайхан хувь заяаг хайрлаж байгаа Бурхны өршөөл хайранд баярлалаа. Талархаж байна. Үтрээ, умай өндгөвч”түрүү булчирхай, төмсөг, бэлэг эрхтэн”давсаг, бөөрний дээд булчирхай, бөөр, шулуун гэдэс анагаагдаж улам эрүүл болгох залуу эд эсээр сэргээгдэн залуужиж байна. 3. Наран сүлжээ хүрд🙏 Орлогын олон, олон эх үүсвэрээс мөнгөний хүч надруу тасралгүй урсан орж ирж миний эд хөрөнгө орлого мөнгө урсан орж ирж байна. Би эд баялагтай, хайр энэрэлтэй, элбэг хангалуун амьдарч байгаадаа талархаж байна.Миний элэг, цөс, ходоод, нойр булчирхай, дэлүү, 12 нугалаа гэдэс, нарийн бүдүүн гэдэс анагаагдаж, эрүүл, залуу шинэ эд эсээр нөхөн сэргээгдэж улам эрүүл болж байгаад талархаж байна. 4. Зүрхэн хүрд🙏 Би өөрийн өвөг дээдэс , эцэг, эх, ах дүүс, үр хүүхдүүд, анд найзууд, хүн төрөлхтөнийг ачлал хайр хүндэтгэлийг бишрэн хүндэтгэж бурханы бүтээсэн тэр л байдлаар нь хүлээн авч байна. Тэдний тухай бодсон бодсон бодол амссан догдлол хэлсэн үг хийсэн үйлдлийнхээ төлөө өршөөл уучлал гуйж байна. Намайг уучилж өршөөсөнд баярлалаа. Миний төлөө хийсэн бүхэнд тань чин сэтгэлээсээ талархаж байна. Миний зүрх, сэрээ булчирхай, уушиг, цагаан мөгөөрс бүгд анагаагдаж би улам эрүүл болж байна. Талархаж байна.