Activity
Mon
Wed
Fri
Sun
Aug
Sep
Oct
Nov
Dec
Jan
Feb
Mar
Apr
May
Jun
Jul
What is this?
Less
More

Memberships

Practical AI Academy

44 members • Free

AI Automation (A-Z)

164.6k members • $7/month

AI BookPreneurs (FREE)

3k members • Free

THE CHINGGIS CIRCLE

8.8k members • Free

Magna Digital Academy 2.0

2.3k members • $399

AI Automation Society

424k members • Free

Orison IA Hub - Automations

3.5k members • Free

951 contributions to Дотоод оршихуйн гайхамшиг
Танилцуулга
Би англи хэлний багш, иогийн багш, оюуны дасгалжуулагч багш мэргэжилтэй. Энерги, аура, тоон зурхай, тарот мэргэ, зэргийг сонирхон судалдаг. Бясалгал тогтмол хийдэг. Дотоод оршихуйн гайхамшиг группын нэгэн гишүүн болсондоо талархаж байна.
2 likes • 5d
Тавтай морил🥰
Сайн уу хайруудаа❤️😘👋
Эмэгтэй хүнд шууд мэдрэгддэг. Аан энэ хүнд эрхэлж явахын байна, аан энэ хүний хажууд бол би илүү хүчтэй тэнцвэртэй байх ёстой юм байна, энэ хүнтэй нэг их удахгүйн байна гэх мэт инэнхдээ анхны төрсөн мэдрэмж үнэн байдаг. Зарим эрэгтэй хүнийг миний эрх занг даахгүй дээ гэж бодмоор эрэгтэй хүмүүс ч бий. Зарим эрэгтэй хүнд тархиа унтраагаад эрхэлмээр санагдах нь ч бий. Эрэгтэй хүний гаднах байдал биш аура нь бүгдийг нь хэлээд өгдөг. Хайр, эрхлэлт юуг нь ч даахгүй эр хүнээс л холуур явахыг хүсдэг дээ. Өөрийгөө авч явж сурсан эрэгтэй хүний энергид эмэгтэй хүнд шууд тайвширдаг. Өөрөө тэнцвэргүй эрэгтэйн хажууд эмэгтэй хүн дагаж тэнцвэргүй болж эмэгтэй нь илүү бие дааж эхэлдэг. Амьдралыг нь манлайлж явахгүй байж хошуу нэмэрлэж, заадаг эрэгтэй хүн хамгийн онцгүй. Үгнээс цаашгүй хэрнээ, тухайн эмэгтэйгээ таниагүй хэрнээ зааж зааварлахын оронд амьдралд нь үнэхээр нөлөөлөх гэж байгаа бол нөлөөлсөн шиг нөлөөлөх хэрэгтэй. Зам гаргаад гаргасан замаараа аюулгүй алхуулах. Эмэгтэй хүний үйлдэл ихсээд, хүчтэй болоод байх тусам сул дорой эртэй хамт байх магадлал тун өндөр. Эмэгтэй хүн илүү уян зөөлөн, санаа амар, урсгалаараа, хүссэн зүйлээ хийж, хайр дүүрэн амьдарч байвал хүчирхэг эртэй хамт байх магадлал өндөр. Хэрвээ эмэгтэй хүн ганцаараа байхдаа тайван, торох зүйлгүй, өөртөө бүхнийг хийж өгч чадаж, өөрийгөө хайрлаж, амьдралыг сайхан өнгөрүүлж чадаж байвал тэрнээс илүүг харуулж чадахгүй л бол заавал хэн нэгэнтэй байх шаардлага тэр эмэгтэйд хэрэггүй болж эхэлдэг. Ганцаараа байхад жаргалтай бол хоёулаа болоод зовох хэрэг юун... Үгэндээ болгоомжтой, үйлдэлдээ хянамгай, санасан зүйлдээ дайчин, зорьсон хэрэгтээ саадгүй хүрдэг, алсын хараатай, унасан ч босож чаддаг, гадагшаа ч дотогшоо ч өөрийгөө болон бусдыг ойлгож ажиж чаддаг болсон уужуу эр хүн хажуудах хүнээ тэгж их эргэлзүүлэхгүйгээр тодорхой байлгаж чаддаг. Тэр эмэгтэйгээс ямар ч үйлдэл гарсан, түүний тухай ямар ч яриа явагдсан үндсэн мөн чанар, дотор хүн, сүнсийг нь таньж чадсан эр хүн донсолдоггүй бас тэрсэлддэггүй. Зөвхөн өнгөц зүйлсэд татагдаж явдаг эр хүн хажуудхаа хамгийн их зовоодог. Юу ч болсон эмэгтэйгээ ойлгож, хамгаалж, түүний талд байж чадна гэдэг хэр баргийн эр хүнээс гарч чадахгүй үйлдэл. Үнэхээр тэгж чадаж байвал тэр эр хүн өөрийн дотогшоогоо гүн ажиллаж чадсан хүн байна гэсэн үг. Төдий хэрээр эмэгтэйгээ ч сайн ойлгож чадна. Түүнээс үлээсэн салхи болгоноос үг сонсож, түүнд тэнцвэрээ алдаж явбал тэр хүнд найдаад яахсан билээ дээ...
2 likes • 5d
@Choinor Suvd 🥰
3 likes • 5d
Талархалаa🌺
Сайн уу хайруудаа❤️
🌅 Заримдаа амьдрал чимээгүйхэн хамгийн том бэлгийг өгдөг. Хүлээж сурсан хүнд боломж ирдэг. Уучилж сурсан хүнд амар амгалан ирдэг. Талархаж сурсан хүнд элбэг дэлбэг байдал ирдэг. Хөдөлмөрлөж сурсан хүнд амжилт ирдэг. Хайр түгээсэн хүнд хайр эргэн ирдэг. 🌸 Өглөө бүрийг итгэлтэй угтаж, орой бүрийг сэтгэл дүүрэн үдэх хувь ерөөл таньд дэлгэрэх болтугай. Алтан нарны илч мэт аз хийморь тань үргэлж ивээж, ажил үйлс тань өөдөө дэвшиж, хүсэл мөрөөдөл бүхэн тань нэг нэгээрээ биелэх болтугай. Эрүүл энх, инээд хөөр, эв нэгдэл, элбэг дэлбэг бүхэн өрх гэрийг тань үргэлж дүүргэж байх болтугай. 🙏✨ "Өнөөдөр тарьсан сайн сэтгэлийн үр маргааш хамгийн сайхан аз жаргал болон цэцэглэдэг." Амьдралын сайхныг том зүйлээс бус, өдөр бүрийн жижигхэн баяр баяслаас олж хардаг хүн хамгийн баян нь байдаг. Өнөөдрийг хайрлаж, сайн бүхнийг түгээж, гэрэл гэгээтэйгээр амьдраарай. 🤍🙏❤️
0 likes • 5d
@Tsolmon Byambaa 🥰
1 like • 5d
Талархалаa🌺
Сайн уу хайртуудаа🥰🙏❤️
Мэдэхгүй бол зүгээр л хүлээн зөвшөөрөөд магт мэддэг бол бүр сайн магт. Хэн нэгнээс сайхан үгийг харамлахгүй гэдэг эрхэм зорилготой явдаг даа. Сайхан үг хэлж чаддаг байна гэдэг нь сайн сайхныг харж чаддаг нүд, ариун дээд сэтгэлтэйг харуулдаг. Муулахыг хэн чиг хийнэ. Магтаж, урамшуулахыг сэтгэл зүрхтэй нь чаддаг гэж боддог доо. Нэгэндээ харамгүй гоё үгийг асгаж байгаарай. Хэн нэгний зовлонгийн учир шалтгаан битгий байгаарай🙏
3 likes • 5d
@Tsolmon Byambaa 🥰
3 likes • 5d
Талархалаa🌺
Сайн уу хайруудаа❤️
Хүн бүр амьдралд үлдэх гэж ирдэггүй. Зарим нь чамд хайр гэж юу болохыг ойлгуулах гэж ирдэг. Зарим нь өөрийнхөө болоод чиний үнэ цэнийг мэдрүүлэх гэж ирдэг. Бас зарим нь өөрийгөө алдах ямар мэдрэмж байдгийг хүртэл ойлгуулаад явдаг. Хамгийн том алдаа бол хүнийг өөрчлөгдөнө гэж хүлээх биш, өөрийгөө алдсаар байгаагаа анзаарахгүй байх юм. Нэг л өдөр чи өөрийнхөө инээмсэглэлийг алдаж, үргэлж тайлбарлаж, зөвтгөж, уучилж, хүлээдэг хүн болсон байвал тэр харилцаа чамайг дүүргэхээ больжээ гэсэн үг. Жинхэнэ хайр чамайг өөрөөс чинь холдуулахгүй. Харин өөртөө улам ойртуулдаг. Илүү итгэлтэй, илүү амгалан, илүү гэрэлтэй болгодог. Хэн нэгэнд таалагдахын тулд дүр эсгэх шаардлагагүй, алдаа гаргалаа гээд хайр нь багасахгүй, амжилттай байлаа гээд атаархахгүй харилцаа л хүнийг дотроос нь эдгээдэг. Зөв хүнтэйгээ учирсан үед чи үргэлж батлах гэж яарахгүй. Өөрийгөө хамгаалж ярих ч хэрэггүй. Чиний үнэ цэнийг өдөр бүрийн үйлдлээр мэдрүүлдэг болохоор үг бага, итгэл их байдаг. Нас ахих тусам хүмүүс сайхан ярьдаг хүнийг биш, амласнаа хийдэг хүнийг үнэлж эхэлдэг. Том мөрөөдөл ярьдаг хүнийг биш, хүнд үедээ ч зан чанараа алддаггүй хүнийг дэргэдээ үлдээдэг. Амьдралын хамгийн том тансаглал бол сэтгэлээ үргэлж хамгаалах шаардлагагүй, тайван байж чаддаг хүнтэй хамт алхах юм. Өөрийгөө хайрладаг хүн ганцаараа үлдэхээс айдаггүй. Учир нь ганцаардал биш, буруу хүний дэргэд өөрийгөө алдах нь хамгийн хүнд зүйл гэдгийг ойлгосон байдаг. Тиймээс ч чиний амьдралд орж ирэх хүн амар амгаланг чинь нэмэхээс биш, булаах эрх хэнд ч байхгүй.
2 likes • 5d
Талархалаa🌺
1-10 of 951
@delger-tumur-9580
hi

Active 5d ago
Joined Jan 3, 2026