User
Write something
☸️КУНДАЛИН is happening in 9 hours
Сүнслэг сэрэхүйн төөрөгдөл
Маш олон бясалгагч, иогч, гуру, багш нар хуурамч гэгээрэл, хуурамч сүнслэг сэрэхүйд төөрдөг. Тэнд насаараа үлдэх нь ч бий. 1. Өөрийгөө бусдад зарлах. Би гэгээрчлээ. Миний сүнс сэрчлээ. Би бусдаас онцгой гэж л байгаа бол болоогүй байнаа гэсэн үг. Ихэвчлэн мэдлэг мэдээллүүдийг эго цуглуулаад гэгээрсэн мэт дүрслэл үзүүлдэг. 2. Хэн нэгэн таныг онцгой гэх. Хаан хатны сүнс, галактикийн эзэн, ромбо гариг ч юмуу хийсвэрлэлд хөтөлдөг. Энэ нь таниас мөнгө авах арга болохоос өөр нээх юм байхгүйдээ. Хүн эдийн засгийн боломжтой болоод ирэхээр мөнгөөр шийдэж чадах бүхнийг шийдсэний дараа бурхан болох хүсэлд автана. Эндээр л зальжин сэрэлэн этгээдүүд ажиллаад хэдэн цаас босгочоод байгаан. 3. Сэтгэл хөдлөлийн оргилыг гэгээрэлтэй андуурах. Бясалгал, залбирал, арга засал, энергитэй ажиллах үед хүчтэй мэдрэмж, гэрэл харах, бие халуу оргих, нулимс асгарах зэрэг туршлага гарч болно. Гэхдээ туршлага бол зам, зорилго биш. Өнөөдөр оргилд хүрээд маргааш уурлаж, атаархаж, айж байвал жинхэнэ гүн өөрчлөлт болоогүй байна гэсэн үг. 4. Амьдралаас зугтахыг сүнслэг зам гэж ойлгох. Хариуцлагаас зугтах, мөнгө, харилцаа, гэр бүлээ “материаллаг доод түвшин” гэж үл тоох. Жинхэнэ сэрэхүй бол бодит амьдралаас дайжих биш, харин түүнийг илүү ухамсартайгаар туулж сурах явдал. Өдөр тутмын амьдрал дээрээ даруу, хариуцлагатай, хайр энэрэлтэй байж чадахгүй бол гүн ухааны үгс нэмэргүй. 5. Бусдыг буруутгаж, өөрийгөө зөвтгөх. “Тэр хүн ухамсар доогуур”, “Тэд 3D түвшиндээ үлдсэн” гэх мэт шошго хадах нь дотоод айдас, бардамнал хоёрын илрэл. Сэрэхүй нэмэгдэх тусам шүүлт багасч, ойлголт нэмэгддэг. Даруу төлөв, чимээгүй өөрчлөлт л жинхэнэ өсөлтийн шинж. Жинхэнэ сүнслэг сэрэхүй чанга биш, нам гүм. Энэ нь өөрийгөө онцгой болгох биш, энгийн болгох процесс. Илүү их мэдэх биш, илүү их хайрлаж, ойлгож сурах тухай. Хэрэв чи “Би гэгээрсэн үү?” гэж асууж байвал магадгүй чи зам дээрээ явж л байна. Харин “Би гэгээрсэн” гэж бат итгэж байвал магадгүй зогсчихсон байна. Сэрэхүй бол дүр биш, туршлага биш, харин өдөр тутамдаа эгогоо бага багаар таньж, суллаж явах зориг юм. #copy
Ө.мэнд
Алаг хорвоод хүслээрээ Амьдарч чадсан хүн л Аз жаргал гэдэг үгийг Ам бардам хэлж чадна
Ө.мэнд
Хайр💝💝💝
✏️Хайр амалсан болзоонд хагдарч унахгүй цэцэг бай Хатуу ширүүн үгийг зөөлөн уусгах чихэр бай Харц ширвэсэн нэгнийг эргэж хартал өнгөлөг бай Хариу нь гарахгүй бодлого шиг хачин гоё нууц бай ✏️Ханийн заяаг тэгшлэх хатан заяат тангараг бай Хальтарч бүдэрэхэд түлхдэгт хатуу ган илд бай Гундуу яваа нэгний гунигийг үргээх салхи бай Галзуу залуу насандаа шантарч болохгүй хатуужил бай ✏️Алдаа оноотой орчлонд сөхөрч болохгүй тэвчээр бай Азын сугалаанд тэнцэх хамгийн сүүлийн тоо бай Удтал хүлээн догдолсон уруул дурлам үнсэлт бай Ургах нартай мандсан илч дүүрэн цацраг бай ✏️Итгэл хүлээсэн нэгэнд эргэж хувирахгүй нөхөр бай Элдэвлэж гоочлох орчинд өөртөө итгэлтэй зөв бай Үргэлж өөдөө мацах эрч хүчтэй мөрөөдөл бай Үүрэглэх төдий амьдралыг сэргээж босгох сэрүүлэг бай... ✏️Үдлээд буцах орчлонд үнэний талд л босоо бай Үүрд мөнхийн нар шиг халуу шатсан эелдэг бай Үнэр анхилуун цэцэгс шиг тансаг гоо бүсгүй минь Үйлдэл чинь зөв амьдралд өөрөөрөө үргэлж гэрэлтэж яваарай🫶 Хайр татам өнгөлөг бай Р.Гантөмөр
Хайр💝💝💝
🧵Даалин
Монгол ахуйд даалин бол зүгээр нэг эд зүйл биш, гэр бүлийн халуун дулаан холбоо, эхнэр хүний ерөөл шингэсэн нандин бэлгэдэл байдаг 🧵🇲🇳 Эртнээс монгол эхнэрүүд ханьдаа даалин урлаж өгөхдөө “зам мөр нь дардан байг, хийморь нь өөдөө байг, ерөөл буянтай байг” гэж сэтгэлдээ ерөөж оёдол бүртээ сайн сайхныг шингээдэг уламжлалтай ✨ Даалин урлахдаа өнгө хээ бүрийг утгатай сонгодог нь ч учиртай. Улаан өнгө нь гал голомтын дулаан, цэнхэр нь тэнгэрийн ивээл, дугуй хээ нь амьдралын тасралтгүй үргэлжлэлийг бэлгэддэг гэж ярьдаг 🌿 Тиймээс эхнэрийн урласан даалин нь эр хүний хийморийг түшиж, сэтгэлийг нь төвшитгөн, ажил үйлсийг нь өөдрөг байлган хамгаалдаг хэмээн үздэг юм. Монгол ёсонд “эхнэрийн гарын ур дэмтэй” гэж хэлдэг нь учиртай. Хайр шингэсэн даалинтай эр хүн хаана ч явсан гэрийнхээ энерги, ханийхаа ерөөлийг авч явдаг гэж ахмад буурлууд сургадаг 🐎🔥 Энэ нь зөвхөн гоёл бус — амьдралд нь түшиг болж, итгэл нэмдэг сэтгэлийн асар хүчтэй хамгаалалт билээ. Өнөө цагт ч даалин өгөх уламжлал утгаа алдаагүй. Энэ бол “Би чамайг үргэлж түшиж байна, би чиний ард үргэлж байна, би үргэлж чинийхээ замыг ерөөнө” гэсэн үгийг илэрхийлэх монгол эмэгтэйн ухаан, халамжийн илэрхийлэл ба энэ амьдалынхаа туршид чамтайгаа л байхыг хүсэж буйгаа илэрхийлэх хайрын маш том хэл юм. 🤍 Хайр шингэсэн бэлэг хамгийн хүчтэй гэдгийг даалин сануулсаар… Хайртай хүнийхээ төлөө цаг гарган, гараа гаргаж урлана гэдэг нь “Чи миний амьдралын бахархал, чи миний ертөнц, чи миний бүх зүйл” гэсэн үгтэй адилхан үнэ цэнтэй 💍Даалин бол зүгээр нэг бэлэг биш — гэр бүлийн дулаан уур амьсгал, эхнэр хүний ухаан, тэвчээр, энэрэл хайр шингэсэн монгол ахуйн гүн утгатай дурсгал юм 🇲🇳. Хайртай гэдэг үгийг жинхэнэ утгаар харуулдаг гайхалтай билэгдэлтэй. Ханьдаа өгсөн даалин нь зам мөрийг нь гэрэлтүүлж, хийж бүтээх бүхэнд нь ерөөл болж, хосын холбоог улам бат бөх болгодог гэдэг ✨ Хайр шингэсэн даалинтай эр хүн хаана ч явсан эхнэрийнхээ ерөөлөөр хамгаалагдсан мэт хүчтэй алхдаг… Тиймээс даалин бол хайртай хүнийхээ дэргэд үргэлж байгааг сануулах сэтгэлийн нандин илэрхийлэл билээ 🥰🤍
🧵Даалин
Та💫💫
Үнэндээ таныг үнэхээр санаж байгаа цорын ганц хүн бол та. Таны бүх асуудлыг шийдэж чадах хүн бол та. Шийдэл олж, таныг тайвшруулж, хөгжөөж, амьдралд тань сонирхолтой зүйл нэмж чадах хүн бол та юм. Энэ мэдрэмжээр хайрлаж, дүүрч чадах хүн бол та. Энэ нь та ганцаараа үлдэж, хэнд ч хэрэггүй болно гэсэн үг биш. Энэ нь та гадны хүчин зүйлээс хамааралтай байхаа больж, амьдрал тань танд дуулгавартай болж эхэлнэ гэсэн үг. Тэгээд таны маш их хүсч байсан ч авч чадаагүй бүх зүйл гарч ирнэ. Хайрлагчид ирдэг. Нийхэмлэг бий болдог. Амьдралыг та өөрөө хэлбэржүүлэхэд амьдрал эрс өөрчлөгддөг, учир нь таны амьдралд аз жаргал авчирч чадах цорын ганц хүн бол та юм. 🔥
Та💫💫
1-30 of 279
Дотоод оршихуйн гайхамшиг
skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050
🧘‍♀️✨ ДОТООД ОРШИХУЙН ГАЙХАМШИГ НИЙГЭМЛЭГТ ТАВТАЙ МОРИЛ ✨🧘‍♂️
Манай “ Дотоод оршихуйн гайхамшиг” нь Монголын №1 Сүнслэг хөгжлийн нийгэмлэг
Powered by