😍Харсан нь АМЬДАЛАА ОРВОНГООР НЬ ЭЕРЭГ БОЛГОН ӨӨРЧИЛЖ БАЙНА гэж бичээрэй. ☄️🔥🔥🔥🔥🔥🔥🔥🔥🔥
📌Цаашдаа 7 хоног бүр шинэ CHALLENGE-үүдээр уулзана. Бүх CHALLENGE-дээ идэвхтэй байсан гоёхныгоо шагнана🥰 (шагнал нууц). 7 хоног бүрийн 3 ялагчаа мөн тодруулж сургалтын эрх бэлэглэнэ.
Хамгийн гол нь та өөрөө өөрийнхөө, амьдралынхаа, гэр бүлийнхээ, бидний жинхэнэ ялагч байх болно💪.
⭕️Хийх зүйлс:
✔️Өглөө сэрээд чиа үртэй ус уух
✔️Гэдэсний таталт 100 удаа хийх
✔️Тухайн өдрөө багадаа 2 литр цэвэр ус уусан байх
✔️Тухайн өдрийнхөө талархал бичих (өмнөх зүйлсүүддээ ч талархал бичиж болно)
✔️Түүнийгээ баталгаажуулан skool доторх энэхүү нийгэмлэгтээ пост хийх. Хэрвээ хүсвэл хувийн сошиал хаягууддаа давхар оруулж болно. (заавал биш)
🌅 7 ӨДРИЙН ӨГЛӨӨНИЙ ЭРЧ ХҮЧНИЙ CHALLENGE
❤️Бидний зорилго бол нийгэмлэгийнхээ хүн бүрийг өдөр бүр өөртөө анхаарах энгийн боловч үр дүнтэй дадлуудаар дамжуулан бие, оюун, дотоод эрч хүч, энерги аурагаа тэлж, сэргээж өөртөө, амьдралдаа, бүх оршихуйд итгэлтэй болж, тэнцвэртэй болон хүссээ амьдралаа бүтээх хүчээ олж авах гүүр нь болгох явдал юм.
🥰Энэхүү 7 өдрийн challenge нь таны өдрийг илүү цэгцтэй, хөнгөн, эрч хүчтэй эхлүүлэхэд зориулагдсан ба бага багаар хамтдаа өөрсдийн төгс хувилбараа бүтээцгээе. Амьдралын тань хэмнэлд асар чухал нөлөө үзүүлнэ.
🔥 ЭХНИЙ CHALLENGE ХУГАЦАА
🗓 2026.02.02 – 2026.02.08
1️⃣ ӨГЛӨӨ СЭРЭЭД ЧИА ҮРТЭЙ УС УУХ
Өглөө бүр биеэ зөөлөн сэрээж, дотоод эрүүлжүүлэлтийг эхлүүлнэ.
👉 Заавар:
• 1 аяга бүлээн (эсвэл халуун) усанд
• 1 цайны халбага чиа үр хийж
• дэвтээж байгаад ууна
🌱 ЧИА ҮРИЙН АЧ ТУС:
1️⃣ Биеийн дотоод цэвэршилтийг идэвхжүүлдэг
Чиа үр усанд дэвтэхдээ гель маягийн бүтэц үүсгэж гэдэсний хананд наалдсан хорт бодис, үлдэгдлийг зөөлөн гадагшлуулж биеийг дотроос нь цэвэрлэнэ.
2️⃣ Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна
Уусдаг эслэг ихтэй тул өтгөн хаталт, хүнд оргилт, дүүрэн мэдрэмжийг багасгаж тогтмол, эрүүл гадагшлалыг дэмждэг.
3️⃣ Хоол боловсруулах системийг тэнцвэржүүлнэ
Гэдэсний ашигтай нянгийн орчныг дэмжиж, микробиомын эрүүл харьцааг тогтооно.
4️⃣ Хэвлийн өөх задралд шууд нөлөөлдөг
Инсулины огцом хэлбэлзлийг бууруулж, өөх тос хуримтлагдах механизмыг сааруулна.
5️⃣ Цусан дахь сахарын түвшинг тогтвортой барина
Чиа үр нь нүүрс усны шингээлтийг удаашруулж, огцом өлсөх, сахарын уналт-өсөлтөөс хамгаална.
6️⃣ Удаан хугацаанд цадсан мэдрэмж өгдөг
Ус шингээж тэлэх шинж чанараараа ходоод дүүргэж, илүүдэл идэх хүслийг багасгана.
7️⃣ Биеийн эрч хүчийг тогтвортой хангана
Омега-3, уураг, эрдсийн тэнцвэртэй найрлага нь ядралгүй, тогтвортой энерги үүсгэнэ.
8️⃣ Тархины үйл ажиллагааг дэмжинэ
Омега-3 тосны хүчил нь ой тогтоолт, төвлөрөл, сэтгэцийн тогтвортой байдалд чухал үүрэгтэй.
9️⃣ Сэтгэл санааны тогтворжилтыг дэмжинэ
Магни, триптофантай хослон стресс, түгшүүрийг намжаахад тусалдаг.
🔟 Дотоод үрэвслийг бууруулна
Антиоксидант нөлөөгөөр эд эсийн үрэвслийг намжааж, архаг өвчлөлийн эрсдэлийг багасгана.
1️⃣1️⃣ Зүрх судасны эрүүл мэндийг хамгаална
Цусны даралт, холестерины түвшинд эерэг нөлөө үзүүлнэ.
1️⃣2️⃣ Булчингийн нөхөн сэргэлтийг дэмжинэ
Уураг, кальци, магни нь булчингийн агшилт, сэргээлтэд чухал.
1️⃣3️⃣ Яс, үе мөчийг бэхжүүлнэ
Кальци, фосфорын агууламж өндөр тул ясны нягтыг дэмжинэ.
1️⃣4️⃣ Биеийн ус-давсны тэнцвэрийг хадгална
Гидрофиль бүтэц нь биеийг удаан хугацаанд чийгшүүлдэг.
1️⃣5️⃣ Дархлааг дэмжинэ
Эрүүл гэдэс = хүчтэй дархлаа. Чиа үр гэдэсний хамгаалалтыг сайжруулна.
1️⃣6️⃣ Арьсны чанарыг сайжруулна
Дотоод чийгшил, эсийн шинэчлэлийг дэмжиж арьс цэвэр, уян хатан болно.
1️⃣7️⃣ Биеийн хордлогыг багасгана
Хүнд металл, бодисын солилцооны хаягдлыг барьж гадагшлуулахад тусалдаг.
1️⃣8️⃣ Дааврын тэнцвэрт эерэг нөлөөтэй
Инсулин, кортизолын хэлбэлзлийг тогтворжуулснаар дааврын стресс багасна.
1️⃣9️⃣ Өглөөний идэвхийг эрс нэмэгдүүлнэ
Өглөө уухад биеийг зөөлөн сэрээж, “унтаа” бодисын солилцоог асаадаг.
2️⃣0️⃣ Дотоод сахилга бат, дадал суулгахад тусална
Өдөр бүр тогтмол уух нь өөртөө анхаарах ухамсрыг бий болгодог.
2️⃣1️⃣ Бие-оюун-эрч хүчний гурвалсан тэнцвэрийг дэмжинэ
Чиа үр нь зүгээр нэг хүнс биш, дотоод оршихуйгаа цэгцлэх суурь дадал болдог.
❗️Хэрвээ чиа үр ууж болохгүй хүмүүс мэдээж уухгүйгээр, өөр биед хэрэгтэй, өөрт тохирдог зүйлээ орлуулж болно. (Ямар нэг сүлжээний бүтээгдэхүүн суртчилахгүй байх)
2️⃣ ХЭВЛИЙН ТАТАЛТ – 100 УДАА ХИЙНЭ
🔥 ХЭВЛИЙН ТАТАЛТЫН АЧ ТУС:
1️⃣ Хэвлийн гүн булчинг идэвхжүүлдэг. Хэвлийн таталт нь зөвхөн гадна харагдах булчинг бус, биеийн гол тулгуур болох гүн тогтворжуулагч булчинг ажиллуулж биеийг дотроос нь чангална.
2️⃣ Хэвлийн өөх багасах суурийг бүрдүүлдэг. Бодисын солилцоог идэвхжүүлж, өөх хуримтлагдах механизмыг сааруулан хэвлийн хэсэгт хуримтлагдсан илүүдэл өөхийг задрах нөхцөлийг бүрдүүлнэ.
3️⃣ Нуруу, биеийн байрлалыг (posture) засдаг. Нуруу тэгш, мөр зөв байрлалтай болох ба удаан суух, бөгтийхөөс үүсэх өвдөлтийг багасгана.
4️⃣ Бүсэлхий, нурууны өвдөлтийг багасгана. Хэвлийн таталт нь нурууг дэмжих булчинг бэхжүүлснээр нурууны ачааллыг тэнцвэржүүлж өвдөлтөөс сэргийлдэг.
5️⃣ Биеийн төвийн тэнцвэрийг сайжруулна. Core буюу биеийн төв хүчирхэгжсэнээр хөдөлгөөн илүү тогтвортой, хяналттай болно.
6️⃣ Булчингийн ерөнхий хүчийг нэмэгдүүлдэг. Хэвлий, нуруу, мөр, гар, хөл зэрэг олон булчинг нэгэн зэрэг ажиллуулж бүх биеийг цогцоор нь чангалахад нөлөөлнө.
7️⃣ Дотоод эрхтний байрлал, ажиллагааг дэмждэг. Хэвлийн булчин чангарснаар дотор эрхтнүүд зөв байрлалд орж, хоол боловсруулах үйл ажиллагаа сайжирна.
8️⃣ Биеийн тэсвэр, тэвчээрийг нэмэгдүүлнэ. Тогтвортой барих шаардлага нь биеийн төдийгүй сэтгэлийн тэвчээрийг хөгжүүлдэг.
9️⃣ Сэтгэл зүйн төвлөрлийг сайжруулна. Амьсгал, биеийн байрлалдаа анхаарах нь оюун ухааны төвлөрөл, одоо цагт байх чадварыг нэмэгдүүлнэ.
🔟 Дааврын тэнцвэрт эерэг нөлөөтэй. Булчингийн идэвхжил нэмэгдсэнээр стрессийн даавар багасч, эрч хүчний дааврын ялгаралт дэмжигдэнэ.
1️⃣1️⃣ Дотоод сахилга бат, өөрийгөө удирдах чадварыг бий болгодог. Өдөр бүр хэвлийн таталт хийх нь “эхэлснээ дуусгах”, “өөртөө амлалт өгөх” дотоод хүчийг суулгадаг.
⚠️ (Жирэмсэн, хэвлийн мэс заслын дараах хүмүүс хийхгүй)
3️⃣ ӨДӨР БҮР 2 ЛИТР УС УУХ
Биеийн тэнцвэр, цэвэршилтийг дэмжинэ.
Усаа бага багаар, тогтмол уух нь чухал. Орой 21:00 цагаас хойш болж өгвөл ус уухгүй байх.
💧 ӨДӨР БҮР 2 ЛИТР ЦЭВЭР
УС УУХЫН АЧ ТУС:
1️⃣ Биеийн дотоод цэвэршилтийг бүрэн дэмждэг
Ус нь бөөр, элэг, гэдэсний хор гадагшлуулах үйл ажиллагааг идэвхжүүлж, бодисын солилцооны хаягдлыг байгалийн замаар гадагшлуулна.
2️⃣ Бодисын солилцоог идэвхжүүлж, өөх задралыг дэмждэг
Хангалттай ус уух нь эсийн солилцоог хурдлуулж, илүүдэл өөх хуримтлагдах нөхцөлийг багасгана.
3️⃣ Тархины ажиллагаа, төвлөрлийг сайжруулна
Тархины ихэнх хэсэг уснаас бүрддэг тул тогтмол ус уух нь ой тогтоолт, анхаарал, шийдвэр гаргалтыг илүү тод болгодог.
4️⃣ Арьс, эсийн чийгшлийг дотроос нь сэргээдэг
Ус нь арьсыг дотроос нь чийгшүүлж, хуурайшил, ядарсан төрхийг багасгана.
5️⃣ Энергийн түвшинг тогтвортой хадгалдаг
Ус дутагдвал бие ядрах, уур бухимдал нэмэгдэх хандлагатай. Харин 2 литр ус уух нь өдрийн турш тогтвортой, цэвэр энерги хадгалахад тусалдаг.
4️⃣ ӨДӨР БҮР ТАЛАРХАЛ БИЧИХ
Шинэ дэвтэр гаргаж, талархлын дэвтэр хөтлөх.
Өдөр бүрийн, өнгөрсөн гээд бүхий л талархалаа бичнэ.
🙏 ӨДӨР БҮР ТАЛАРХАЛ
БИЧИХИЙН АЧ ТУС:
1️⃣ Тархины анхаарлын системийг эерэгт дахин тохируулдаг
Талархал бичих үед тархи “дутагдал” биш “байгаа зүйл”-д төвлөрч сурдаг. Ингэснээр сөрөг бодлын давтамж багасч, тайван, тод ухамсар тогтдог.
2️⃣ Сэтгэл хөдлөлийн тогтвортой байдлыг бий болгодог
Өдөр бүр талархлаа тэмдэглэх нь стресс, түгшүүр, дотоод эсэргүүцлийг намжааж, сэтгэл хөдлөлийг зөөлөн тэнцвэржүүлдэг.
3️⃣ Энергийн давтамжийг дээшлүүлдэг
Талархал бол хүлээн авах энерги. Байгаа зүйлдээ талархах тусам амьдрал “өгөх” горимд шилжиж, боломж, эерэг тохиол илүү амархан орж ирдэг.
4️⃣ Дотоод элбэгшлийн ухамсрыг бий болгодог
Талархал бичих дадал нь “надад хангалттай байна” гэсэн дотоод итгэлийг бий болгож, гомдол, атаархал, хомсдлын сэтгэлгээг аажмаар арилгана.
5️⃣ Өөртэйгөө холбогдох, дотоод амар амгаланг тогтоодог
Өдөр бүр талархлаа бичих нь өөрийн амьдрал, мэдрэмж, замналтайгаа холбоо тогтоож, дотоод чимээгүй байдал, сэтгэлийн амгаланг бэхжүүлдэг ба хүссэн бүхнээ дуудах гүүр болдог.
📸 ОРОЛЦООНЫ ДҮРЭМ
✔ Өдөр бүр challenge-аа хийсний дараа
• Зураг эсвэл
• Богино бичлэг
• Ссвэл тэмдэглэл
хийж challenge өрөөнд оруулна
(Нүүрээ заавал харуулах шаардлагагүй)
•Мөн хүсвэл өөрийн сошиал хаягууддаа пост, стори хийж бусдад эерэгээр нөлөөлөх. Хүсвэл бусдыг уриалах.
✔ Өглөөний 10:00 цагаас өмнө постоо оруулсан байна
✔ Өөрийн мэдрэмж, өөрчлөлт, үр дүнгээ хуваалцах
🥇Та ӨГЛӨӨ БҮР ЧИА ҮРТЭЙ УСАА УУСАН АГШНЫХАА ЗУРИЙГ 🏆СИСТЭМТЭЙ АМЬДРАЛ / CHALLENGE ӨРӨӨНД ОРУУЛАХ. НҮҮРЭЭ ГАРГАЖ БАС ГАРГАХГҮЙ БАЙСАН Ч БОЛНО.
✅️Мөн гэдэсний таталж хийж буй зургаа оруулсан ч болно. 2 литр усаа уусан зургаа мөн хавсаргаж болно.
⏺️Пост хийхдээ текстээр талархалаа дэлгэрэнгүй бичих. Эсвэл талархлын дэвтрийнхээ зургаа оруулж болно.
🔋Бидний олгосон CHALLENGE хуудсаа өдөр өдрөөр бөглөөд бөглөсөн хуудас болон, уусан зургаа хавсаргана.
💪Яваандаа үр дүн, мэдрэмж, сэтгэгдэлээ хуваалцаарай.
😎Ус уух CHALLENGE-ээ ӨГЛӨӨНИЙ 10:00 цагаас өмнө оруулсан байх. Challenge-н эхний өдөр хэдэн цагт ч оруулсан болно. Бусад гэдэсний таталт, ус уух, талархах challenge- ээ тухайн өдөртөө багтааж пост хийх.
🥰Өдөр бүр CHALLENGE-ээ алгасалгүй оруулж, илүү чанартай, бусдыгаа уриалсан, чиа үр, ус уух, гэдэсний таталт, талархалынхаа тухай шинэлэг мэдээлэл хуваалцсан, мөн хувийн сошиал хаягаараа пост, стори хийх, бусдыг уриалах, нийгэмлэгээ санал болгох гэх мэт бүх зүйлийг харгалзан үзэн 7 хоногийн дараа 3 ялагчийг тодруулж НАРНЫ ДОМ / САРНЫ ДОМ - оос сонгож суух эрх бэлэглэнэ. Бүгдэд нь амжилт хүсье.
💛Таны гүнээ хүндэтгэсэн: Таны гэр бүл болох “Дотоод оршихуйн гайхамшиг” нийгэмлэгээс
Бүгдэд нь амжилт хүсье 🌱
Хайртай шүү