12-р сарыг нэг л үгээр илэрхийлбэл "ИТГЭЛ НАЙДВАР" гэх энэ үг хамгийн тохиромжтой санагдаж байна.
Хүн бүр ирэх жилийг амьдралынх нь хамгийн шилдэг сайхан бүтээмжтэй гээд эерэг бүхнээр л төсөөлж, зорилго зорилтуудаа бичнэ. Миний хувьд энэ сар бол "Гялс амжуулах сар" 🤣… Ер нь бодоод байхад хүн бүр л гялс хийчихье, гялс амжуулъя, гялс болгоё гэх хандлагаар амьдрах бус амь зуух мэт он цагийг өнгөрүүлж явдаг.
Тэгвэл би өнөөдөр та бүхэндээ АСТ сэтгэл заслынхаа нэг техникийг зааж өгөх гэсэн юм. Тэр нь юу вэ хэмээвээс, "Мориныхоо хазаарыг тат" үнэндээ бол "Зангуугаа буулга" гэж нэрлэдэг л дээ... Миний хувьд Монгол хүнд бол хазаар гэх үгээр орлуулах нь зүйтэй санагдаж байна. Учир юу вэ гэвэл таны амьдрал яг л морьтой давхиж буй мэт хурдан байна гэх санаа. Өнөөдөр, яг одоо хазаараа татаад байгаа газраа ажиглаад үз. Юу өөрчлөгдөж байна, юу мэдэрч байна, юу сонсогдож үзэгдэж цаашлаад үнэртэй байна? Эцэст нь танд ямар мэдрэмж төрж байна?
"Мэдрэмжээ сэрээж, мэдрэхүйгээ цочроох цаг иржээ!!!"
Гадаа хүйтэн байна биш, хүйтэн байх танд ямар байна гэдгийг ухамсарлаж ойлгоорой... Ирэх он гарахаас өмнө зүгээр нэг шилдэг жилийг мөрөөдөх бус таны зөвхөн таны мэдрэхүйд юу таалагдах уу юу эс таалагдах билээ? Гэдгийг тунгаан бодож эдгээр мэдрэмжийн нийлбэрээс балансыг олох төлөвлөгөө бол таны хамгийн бодит төлөвлөгөө байх болно гэдгийг санаарай.
Эцэст нь хэрхэн өөрийн үнэт зүйлсээрээ зорилго, төлөвлөгөө гаргахыг мэдэхгүй бол "Эмзэгхэн бүлгэмтэйгээ" хамт байгаарай. Биеэр уулзаж сургалтад хамрагдахыг хүсвэл миний үндсэн ажил болох "Карьер хөгжлийн төв" дээр энэ 12 сард би өөрөө эмэгтэйчүүддээ зориулсан 3 модуль сургалтаа зарласан байгаа шүү!