Харамсал...
Та бүхэн маань нэг боддоо... Өөрийнхөө хэлсэн зүйлдээ харамсах тохиолдлоо эргэн нэг санавал... Ямар санагдаж байна вэ? Харамслын талаарх бодлоо бодохгүй мартмаар байна уу эсвэл харамсал гэх зүйлд ямар хариу үзүүлдэг вэ? Өнөөдөр яг ийм мэдрэмжийг мэдэрсэн өдөр байлаа. Гэхдээ гайхмаар зүйл нь би хэлсэн зүйлдээ харамсаж бүүр одоог хүртэл ичиж байгаа ч, энэ тухгүй мэдрэмжийг мэдрээгүй удсан гэдгээ ч анзаарав. Өмнөх Ану аль болох энэ мэдрэмжээс зугтаахыг хүсэх байсан бол өнөөдөр би энэ ичиж буй байр байдлаа ажиглах гэж хичээж байна. Хүний хэл ам гэж гэрлийн хурднаас ч хурдан мэт атал үгээр хүнийг алж болдог бас үгээр хүнийг анагааж болдог гэдгийг мэдрэн сууна. Иймээс өөртөө 2026 онд өөрийн амнаас гарч буй хэл амыг долоо хэмжиж нэг огтолно гэдэг шиг сайтар хэмжиж байх аа өөртөө амлаж байна. Өнөөдрийн нөхөрсөг сануулга: Та өөртөө ямар амлалт өгч байна вэ? Бас яагаад?
1
6 comments
Tender Growth Journey
3
Харамсал...
powered by
Tender Growth Journey
skool.com/tender-2614
🌿 Tender Growth Journey — Өөрийгөө таних аялал
ACT чиглэлээр мэргэшсэн сэтгэл зүйч М.Анударь
Бүлгэмийн уулзалт • Сургалт • Ганцаарчилсан зөвлөгөө