Иран Америк 2 ширээний ард суухгүй - Иран Бүтэнсайн өдрийн орой талууд 2 дах уулзалтаа өнөөдөр буюу 1 дэх өдөр дахин Пакистан улсад хийхээр болсон ба Америк талын хүмүүс ниссэн гэх мэдээлэл байсан бол үүнийг Иран талаас үгүйсгэж " Бид Америкчуудтай хэлэлцээр хийхгүй ба тэд олон удаа худал мэдээлэлийг дэлхий дахинаа хүргэж байна" гэсэн байна. Тиймээс хэлэлцээр буюу дайн дахин гал зогсоох хугацаагаа сунгахгүй ба Иран талаас дайнд бэлдээд эхэлсэн гэдгээ хэлээд байна. Трамп мөн адил Иран улсыг хэлсэн амандаа хүрдэггүй гэх мэтээр хэлж байгаа ч 3 дах буюу гал зогсоох хугацаат өдөр дуусахаас өмнө Иран улс Америкын саналыг хүлээж авахгүй бол цаашид бөмбөгдөж эхлэх ба MR. Nice guy гэж дахиад байхгүй шууд хүч хэрэглэх тухайгаа хэлээд амжлаа. Америк далайд Иран улсын иргэний хөлөг онгоц руу дайрсан гэж Ираны медиа мэдээллээ. Трамп мөн удахгүй тарифыг дахин улс орнуудад нэмэгдүүлэхээ мэдэгдэлээ. Бодвол дайны санхүүжилтээ татах гэж байгаа байх Ингээд талуудын 2 дэх уулзалт худлаа болсоноор дайн дахин эхлэх хүлээлт үүсэв. Энэ удаагийн дайралтууд нь магадгүй Америкууд Иран улс руу цэрэгээ оруулж магадгүй гэх хардлага байгаа ба Иран ч үүнд нилээд бэлтгэлтэй байгаа шинжтэй. Дотоодын бүх сургуулийг цахим хэлбэрт шилжүүлсэн ба 1000, 1000 тооны дрон дахин үйлдвэрлэсэн гэх мэдээлэл байна. Америк талаас Ойрхи Дорнодод 60000 гаруй цэрэг байршисан байгаа ба томоохон хөлөг онгоц, агаарын дайралт хийх нисэгч онгоц зэрэг сүүлийн үеийн олон тооны зэвсэглэл байгаад байгаа билээ. Yemen улс дахин дайн эхлэвэл өөрсдийн мэдлийн El-Mandab хоолойг хаахаа дахин нэг удаа мэдэгдэлээ. ЕХ Украйн улсад 90 тэрбумаа өнөөдөр өгнө гэдэг мэдээ гарсан байна. ЕХ өөрөө өөрсдийгөө үгүй хийж байнадаа, хөөрхий ... Дүгнэлт: Иран Америк Израйл гурвын асуудал дахин эхлэх ба үүний нөлөөгөөр Алт, Индексүүд доошоо бол ойл дээшээ байхаар байна. Уртдаа улсуудын инфляцууд өндөр гарч эхлэх учиртай түүний нөлөөгөөр ажилгүйдэл нэмэгдэж, бодлогын хүү дагаад нэмэгдэх хандлагатай байх тул манайхан урт болон дунд хугацаандаа Алтыг Short арилжсан нь илүү дээр болов уу.