Activity
Mon
Wed
Fri
Sun
Jun
Jul
Aug
Sep
Oct
Nov
Dec
Jan
Feb
Mar
Apr
May
What is this?
Less
More

Memberships

M trading

397 members • Free

55 contributions to M trading
Дэлхий дахинаа #21
Трамп - Ши хоёрын уулзалтын эхний өдөр хураангуй байдлаар: Ираны асуудлыг тайван замаар шийдэх асуудал дээр Америк, Хятад 2 тохирсон тухай Трамп хэллээ. Ираны асуудал нь яг гал нээж эхлээгүй байгаа ч талууд дайнд бэлдсэн хэвээрээ байгаа юм. Израйл улс дахин шинэ пуужингийн довтолгоо хийхэд бэлэн гэдгээ хэлсэн бол Америкын талаас мөн адил үүнийг боломжит нөхцөл гэж авч үзсэн хэвээрээ байгаа гэдгээ удаа дараа хэлээд байгаа билээ. https://x.com/BRICSinfo/status/2054863363264409688?s=20 Трамп Ши-г Америкт 9 сард айлчлал хийхийг урилаа. Үүний өмнө Трамп Ши энэ жилдээ багтаат манай улсад айлчлал хийнэ гэдгийг хэлээд байсан бол энэ удаад 9 сард гээд тов нь гарчээ. https://x.com/BRICSinfo/status/2054911680165953802?s=20 Хятад улс Америкын тавьсан дараах саналуудыг хүлээн зөвшөөрсөн байна. Үүнд: - Ираны асуудалд шаардлагатай зүйлсээр туслах - Америкаас илүү их газрын тос авах - Америкаас илүү их хий авах - Америкаас ( BOEING ) компани 150 нисэх онгоц зарах санал тавьсан бол Хятад улс 200г авахаар болсон байна. Ингээд харахаар Ираны асуудал дээр Хятад яаж хандах нь их сонин байна. Америкын талаас бол Иранаас газрын тос авсан бол 100 хувийн тариф тавина гээд байгаа. Тэгсэн Хятад үргэлжлүүлээд авна гэдгээ хэлээд байгаа ч Америкт шаардлагатай зүйлс дээр нь туслана гээд байдаг ... Хятад яг юу хийгээд байгааг өнөөдөр болох сүүлийн уулзалтаар ойлгож авна байхаа. Товчоор бол уулзалт давгүй нааштай байгаа хэдий ч Ираны асуудал дахин нэг удаа гал нээх түвшинд хүрээд байна.
5
0
Дэлхий дахинаа #20
Трамп Хятадыг зорилоо. 2017 оноос хойш анх удаагаа Ши - Трамп 2 уулзах гэж байгаа ба энэ уулзалтын үр дүн дараагийн урт хугацааны BIAS-г тодорхойлох болно. Ираны асуудал болон 2 улсын хоорондох худалдаа, тариф, чип, газрын ховор гэх зэргээр маш том асуудлуудын хариулт, гаргалгааг гаргаж өгнө. Трамптай хамт Elon, Nvidia-ийн CEO Jensen Huang зэрэг хүмүүс цуг явах багт байгаа юм байна. Ши энэ жил буюу 2026 онд Америк улсад айлчилна - Трамп Ираны асуудал удахгүй дуусна - Трамп Иран улсын эдийн засаг нь Хятад улсаас хараат тул Америк Хятад 2 тохирч чадвал Ираны дайн дуусах боломж байгаа юм. Гэсэн хэдий ч талуудын санал эсрэг байр суурьтай байгаа тул одоог болтол шийдэлд хүрээгүй байгааг Хятад нэг талд нь шийдэж өгөх байхаа. Уулзалт маргааш Бээжин хотод эхлэх ба 2 өдөр үргэлжилнэ.
4
0
Дэлхий дахинаа #19
Трамп - Ши 2ын уулзалт 5 сарын 14 - 15-ны өдрийн хооронд болох нь баталгаажлаа. Тус уулзалт нь Бээжин хотод болох ба Трамп Хятадад руу явах юм. Ингээд нэг юм дэлхийн 2 босс уулзахаар болсон нь зах зээлд эерэг нөлөө авч ирж байна. Трамп өчигдөр яриа хийсэн ба тус ярианы гол агуулгыг хүргэе: - Хятад улс Америк улсын нутаг дэвсгэрт 1 триллион долларын санхүүжилт хийх ба үйлдвэр барихаар болсон. - Америк улс Тайваньд зэвсэг нийлүүлэх тухай Хятад улс үүнийг зөвшөөрсөн - Газрын ховор болон чипны үйлдвэрлэл, Ираны асуудал гэх зэргээр яриа голчилон өрнөх ба үүнд талууд ойлголцолд хүрсэн болохоор уулзаж байгаан тодорхой биз ээ. Иран - Израйл - Америкын асуудал: Иран улс хагассайн өдөр "Дайныг зогсоох сүүлийн нөхцөл" -өө Америкын талруу Пакистан улсаар дамжуулан хүргүүлсэн хэдий ч Америкын талаас " Байж боломгүй " гэдэг үгээр зөвшөөрөлд хүрч чадсангүй. Трамп үүнийг " Хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй, бараг тэтгэмж хүссэнтэй адил зүйл " гэсэн байна. Ингээд энэ 2ын асуудал нэг талдаа гарахгүй удаад байвал Америк - Хятадын асуудал бас л удах байх. Одоо бүх зүйл Хятадаас хамааралтай болчихлоо гэхэд ер нь болохоор нөхцөл дээр хүрээд ирлээ. Америк угаасаа Ирантай дахиж гал нээж болохгүй нөхцөлд байгаа ба 11 сард болох Конгрессын сонгуульд уг асуудал гол ярианы сэдэв болох юм. Нөгөө талаас Хятад магадгүй Трампыг биш Biden хавьцаа чих зөөлөн хүн ч хүсэж байж болох юм. Шинэ FED Chair-ээ Америкчууд өлгийдөн авлаа: Санал хураалт болж дараагийн боссоор хөөрхий өвгөн ах Jerome Powell-ийг залгаж залуу хүү Kevin Walsh сонгогдлоо. Трампын бодлогын хүүг бууруулахаар томилоод байгаа хүн ба эхнэрийнхаа ачаар уг суудалд хүрсэн гэх яриа нилээдгүй газар аваад байна. Эхнэр буюу Jane Lader нь Трампын үнэнч дэмжигч ба алдарт Estee Lauder-ын өв залгамжлагч тэрбумтан юм. Jane-ий аав нь болох Ronald Lauder нь олон жилийн турш Republic намын дэмжигч, санхүүжилт, хандив өгдөг байсан ба хөрөнгө нь 5 орчим тэрбум. Ronald Trump-тай 60 гаруй жил нөхөрлөж байгаа юм байна. Нэг их сургуулийг хамтдаа төгссөн бараг нэг анги байсан юм уу даа. Мөн Jewish хүн юм байнаа. Америк дахь Jewish-ын холбоо, нийгэмлэлийг анх нээж үүсгэн байгуулаж, Аustria улсад элчин байсан, NY хотын захирагч байсан гэх зэргээр нилээд түүхтэй хүн байна. Юу болохнуу харж л сууя даа ...
4
0
Дэлхий дахинаа #18
Иран улс хагассайн өдөр Америк руу сүүлийн удаа өөрсдийн дайн дуусах боломжит тохиролцоо бүхий 14 саналыг хүргээлсэн хэдий ч Трамп үүнийг боломжгүй гэж үзэн татгалзсан байна. https://x.com/EricLDaugh/status/2051036900555931831?s=20 Америкын тал удахгүй Иран улс руу гал нээнэ. Хятад улс Америкын хориг болон тарифыг үл тоон Ираны газрын тосыг авсаар байх болно гэдгээ хэллээ. Америк талаас Хятад руу хэрэв Ираны газрын тосыг авбал 100 хүртэл хувиар тариф тавина гээд байсан билээ. https://x.com/BullTheoryio/status/2050990172490346912?s=20 Америк улс Европоос цэргээ татаж эхэллээ. Герман, Испани улсаас 5000 гаруй цэргээ татсан ба удахгүй бусад улсуудаас мөн татахаа мэдэгдэлээ. https://x.com/Reuters/status/2050374712451031490?s=20 Трамп дахин Европт 25 хувийн тариф тавих ба энэ удаад эхлээд машины импорт дээр тавих юм байна. https://x.com/RapidResponse47/status/2050241940638089398?s=20 "PROJECT FREEDOM" гэх зүйлыг эхлүүлж байгаа тухай Трамп дөнгөж сая бичсэн байна. Үүнд далайн тээврийн асуудал саадгүй байхад бидний талаас анхаарах болно. Мөн энэ нь хэн хэндээ хэрэгтэй ба Ойрхи Дорнодын цагаар 1 дэх өдрийн өглөөнөөс эхлэнэ гэсэн байна. https://x.com/financialjuice/status/2051039982278660581?s=20
9
0
Дэлхий дахинаа #18
Public live
Оройн мэнд, Public live яаж орох вэ? Шууд орж болох уу?
0 likes • 20d
Өглөөны мэнд. Шууд орж болно.
1-10 of 55
@nova-novalzyer-1865
OF

Active 21h ago
Joined Mar 29, 2026
Powered by