Өнөөдөр төвийн бүсийн цагаар 08:30-с Трамп CNBC дээр шууд утсаар холбогдон яриа хийх юм байна. Үүнд гол ярих зүйл нь одоо үүсээд байгаа асуудал болон дотоодын инфляц эдийн засгийн тухай гэж тодотгосон байна. Магадгүй уг яриа нь Иран улсад өгөх сүүлийн сануулга байж мэдэх юм.
Америк талаас буюу Трамп ерөнхийдөө Иран улстай дахин 2 талын гал зогсоох хэлэлцээр болохгүй, үүнд тийм ч таатай биш байгаагаа илэрхийлсэн байна.
АНУ Дэд ерөнхийлөгч ба түүний баг бүрэлдэхүүн дахин Пакистан улсыг зорьсон ба өнөөдөр хэлэлцээр хийхээр явж байгаа гэсэн мэдээ гарлаа.
Америк улс гал зогсоох гэрээ хүчинтэй үргэлжилж байх үед Иран улсын тээврийн хөлөг онгоц руу довтолсон гэх мэдээг Ираны талаас хүргэлээ. Тус хөлөг нь "Touska" гэх нэртэй ба далайд Иран улсын далбаатай зөрчиж байхад нь зогсоосон байна. Үүнийг харин Америкын талаас " Тэд манай blockade рүү зөвшөөрөлгүй ойртсон ба тушаал авахгүй байсан тул хөлөг онгоцын моторын хэсэг рүү гал нээж цэргүүдээ онгоцоор буулгасан " гэдэг хариуг өгсөн байна. Үүнээс харвал талууд одоог болтол учир зүйгээ олоогүй байгаа ба гал зогсоох гэрээ албан ёсоор 4 сарын 22-нд дуусаж байгаа билээ.
Иран улсын шинэ удирдагч Mojtaba Америк улстай хэлэлцээр хийх эрхийг өгсөн байна. Тиймээс талууд дахин уулзалдаж магадгүй л юм байна. Гэхдээ уулзана гэдэг нь шууд шийдэлд хүрэхгүй гэдгийг санах хэрэгтэй.
Гал зогсоосон 14 хонгийн хугацаанд Иран улс дайнд шинэ хөзөртэй болсон гэж Ираны талаас мэдээллэв.
2 дах уулзалт ер нь болох юм байна шүү.