Сайн байцгаана уу.
Бүх гишүүддээ зул сарын Баярын мэнд хүргэе. Хэдий тэмдэглэдэггүй ч амьдарч байгаа Австрали улсад маань өнөөдөр Зул сарын баяр болж байна. Бүх нийтийн амралтын өдөр болж амарч байгаа. Эх оронд маань ч Шинэ жил Шинэ оны уур амьсгал дүүрэн гое байгаа байхдаа 🥰
Шинэ орж ирсэн гишүүд минь хамгийн эхний classroom болох "Хүүхдээ ойлгоё, дэмжие" ангид байгаа Үнэ төлбөргүй хичээл, мэдээллээс суралцаж эхлэх юм шүү. Мөн хэрэв та хүсвэл өөрийгөө бага зэрэг танилцуулаад, хэдэн настай хүүхдүүдтэй болон энэхүү групд ямар хүсэл, зорилготой нэгдэхийг хүссэнээ хуваалцаж, мөн асуух асуултаа дор коммент хэсэгт үлдээж болно.
Нээрээ өнгөрсөн жилээ бодож, дүгнэж, ирэх жилээ төлөвлөж амжсан уу?
Хэрэв амжаагүй бол би та бүхэнд зориулсан бяцхан хичээл оруулж болно. Сонирхолоо илэрхийлээрэй.
Удахгүй уулзая! 😀
Чиглүүлэгч, Багш
Н.Нэргүй