User
Write something
Хаанаас эхлэх вэ? 😎
Тийм байлгүй дээ гэж үү? Харин тхх, энэ постоороо яг хаанаас эхлэх, яах талаар товчхон мэдээлэл хүргэе гэж бодлоо. 🤗 1. Хамгийн эхэнд, та өөрийгөө товчхон танилцуулж пост оруулах ба, бусад ангийнхаа хамт олонтойгоо community хэсгийнхээ "Танилцуулга" хэсэгт дарж танилцаарай. 2. Үүний дараа, мэдээж та хичээлээ үзэхдээ "Classroom" хэсэгт дарж Тавтай морил хэсэгт дараад түүнийг задалж эхний 2 хичээлээ үзэх боломжтой болно. 3. Хичээл үзсэний дараа таныг менторууд нь мөрөөдлийн самбараа хэрхэн хийх талаар хуваалцсан байгаа. Түүний дагуу дэвтэртээ мөрөөдлийн самбараа бүтээж, зургаа наагаарай. 4. Онлайнаар яаж уулзах вэ? гэхээр хэзээ хэрхэн ямар зүүм холбоосоор оролцохыг "Calendar" хэсэгт байршуулсан. 5. Супер ялагч хэрхэн болох вэ? гэхээр та постууд дээрээ хамгийн идэвхтэй байхаас гадна, сургалтдаа үр дүнтэй оролцох, түүнчлэн энэхүү сургалтдаа хамгийн багадаа 3 хүнд нөлөөлсөн эсэх хамаарна. 6. Та энэ холбоосоор telegram chat даа ороорой. Хэрэв telegram байхгүй бол татаж авах ёстойг анхаарна уу. https://t.me/+t_ibPd-ryeI4NjQ1 Баярлалаа.
Day 19 Хөөрхөн дадлууд ТТ21
🎨 DAY 23. Бүтээлч байх Бүтээлч байдлаа хөгжүүлж бодож явдаг зүйлээ бодит болгоно гэдэг гоё шүү тэ? ✅ Өдөр бүр 5–10 минут ямар нэг юм зур, бич, номоо ч эхлүүлж болно ✅ Төгс байх гэж битгий санаа зов, эхлүүлэх нь л чухал ✅ Өөртөө зориулж хийх, хэн ч харахгүй байсан ч болно ✨ Бүтээлч чадвар: – Сэтгэлгээ өргөсгөнө – Шинэ санааг татдаг соронз болдог – Амьдралд урам, өнгө нэмнэ ⏰ Ердөө 10 минут. Гэхдээ энэ 10 минут таны толгойг илүү бодит зүйлд төвлөрөх боломжийг өгнө. #Тэнцвэртэй төлөвлөлт #ХөөрхөнДадлууд
Day 19 Хөөрхөн дадлууд ТТ21
Day 14 Хөөрхөн дадал ТТ21
🧘 Бясалгах - Дотоод тэнцвэрээ сэргээх Бие махбодоо хооллож чаддаг шигээ, сэтгэл санаагаа ч мөн тэжээх чухал. ✅ Өдөр бүр 5–10 минут нам гүмд суух ✅ Зүгээр л амьсгалаа ажиглах ✅ Бодол орж ирвэл зүгээр л өнгөрүүл, үргэлжлүүлэлгүй орхих ✨ Бясалгал: – Тархи амраана – Сэтгэл санаа тогтворжуулна – Анхаарлаа төвлөрүүлж сургадаг ✨ Эхэндээ чадахгүй юм шиг санагдана, гэхдээ хамгийн чухал нь тасралтгүй хийдэг байх. ⏰ Ердөө 5 минут. Гэхдээ энэ 5 минут өдөржин чамайг амар тайван, цэгцтэй, төвлөрөлтэй байхад тусална. #Тэнцвэртэй төлөвлөлт #ХөөрхөнДадлууд
Day 14 Хөөрхөн дадал ТТ21
Day 17 Хөөрхөн дадлууд ТТ21
📵 Өглөөг нэг цаг утаснаасаа хол эхэл Сэрүүлгээ унтраагаад л утсаа шалгах зуршил таны өглөөг “бусдын мэдээ”-гээр дүүргэдэг. Харин одоо өглөөнийхөө эрх чөлөөг өөртөө буцаан авчрах уу? ✅ Сэрүүлгээ унтраасан бол утсаа түр хол тавих ✅ Өглөөгөө өөртөө зориул: цайгаа чанаж уух, дасгал хийх, ном унших ✅ 1 цагийн дараа л мэдээ шалгах ✨ Ингэж чадвал өдөртөө: – Анхаарал төвлөрөл илүү сайн байна – Стресс багасна – Өглөөнөөсөө урам авч эхэлнэ ⏰ Ердөө 1 цаг утсаа тавих Гэхдээ энэ 1 цаг таны тархийг шөнө хүртэл амраана. #Тэнцвэртэй төлөвлөлт #ХөөрхөнДадлууд
Day 17 Хөөрхөн дадлууд ТТ21
Day 21 Хөөрхөн дадлууд TT21
💡Өдөр бүр нэг асуулт өөрөөсөө асуух Хүн өдөрт бусдаас асуулт сонсдог мөртлөө өөрөөсөө бараг юу ч асуудаггүй. ✅ Өдөр бүр нэг жижигхэн асуулт тавиарай – Би одоо юунд хамгийн их талархаж байна? – Яг одоо юу хийхэд хамгийн хэрэгтэй байна? – Өнөөдөр миний сэтгэлд юу дутуу санагдаж байна? ✅ Зөв хариулт хайх хэрэггүй — бодож бичихэд л болно. ✅ Дараа нь маргааш өөр асуулт тавиарай. ✨ Өөрөөсөө асуулт асуух дадал: – Дотоод дуу хоолойгоо сонсох боломж өгдөг – Өөрийгөө ойлгох замыг шулуутгадаг – Өдөр бүр шинэ мэдрэмж, шийдэл #Тэнцвэртэй төлөвлөлт #ХөөрхөнДадал
2
0
1-26 of 26
EHLEH ZORIG
skool.com/ehleh-zorig-6967
Сайн байна уу, тэнцвэртэй төлөвлөлтийн дадал суулгах аялалдаа тавтай морил!
Leaderboard (30-day)
Powered by