😍Харсан нь АМЬДАЛАА ОРВОНГООР НЬ ЭЕРЭГ БОЛГОН ӨӨРЧИЛЖ БАЙНА гэж бичээрэй. ☄️🔥🔥🔥🔥🔥🔥🔥🔥🔥 📌Цаашдаа 7 хоног бүр шинэ CHALLENGE-үүдээр уулзана. Бүх CHALLENGE-дээ идэвхтэй байсан гоёхныгоо шагнана🥰 (шагнал нууц). 7 хоног бүрийн 3 ялагчаа мөн тодруулж сургалтын эрх бэлэглэнэ. Хамгийн гол нь та өөрөө өөрийнхөө, амьдралынхаа, гэр бүлийнхээ, бидний жинхэнэ ялагч байх болно💪. ⭕️Хийх зүйлс: ✔️Өглөө сэрээд чиа үртэй ус уух ✔️Гэдэсний таталт 100 удаа хийх ✔️Тухайн өдрөө багадаа 2 литр цэвэр ус уусан байх ✔️Тухайн өдрийнхөө талархал бичих (өмнөх зүйлсүүддээ ч талархал бичиж болно) ✔️Түүнийгээ баталгаажуулан skool доторх энэхүү нийгэмлэгтээ пост хийх. Хэрвээ хүсвэл хувийн сошиал хаягууддаа давхар оруулж болно. (заавал биш) 🌅 7 ӨДРИЙН ӨГЛӨӨНИЙ ЭРЧ ХҮЧНИЙ CHALLENGE ❤️Бидний зорилго бол нийгэмлэгийнхээ хүн бүрийг өдөр бүр өөртөө анхаарах энгийн боловч үр дүнтэй дадлуудаар дамжуулан бие, оюун, дотоод эрч хүч, энерги аурагаа тэлж, сэргээж өөртөө, амьдралдаа, бүх оршихуйд итгэлтэй болж, тэнцвэртэй болон хүссээ амьдралаа бүтээх хүчээ олж авах гүүр нь болгох явдал юм. 🥰Энэхүү 7 өдрийн challenge нь таны өдрийг илүү цэгцтэй, хөнгөн, эрч хүчтэй эхлүүлэхэд зориулагдсан ба бага багаар хамтдаа өөрсдийн төгс хувилбараа бүтээцгээе. Амьдралын тань хэмнэлд асар чухал нөлөө үзүүлнэ. 🔥 ЭХНИЙ CHALLENGE ХУГАЦАА 🗓 2026.02.02 – 2026.02.08 1️⃣ ӨГЛӨӨ СЭРЭЭД ЧИА ҮРТЭЙ УС УУХ Өглөө бүр биеэ зөөлөн сэрээж, дотоод эрүүлжүүлэлтийг эхлүүлнэ. 👉 Заавар: • 1 аяга бүлээн (эсвэл халуун) усанд • 1 цайны халбага чиа үр хийж • дэвтээж байгаад ууна 🌱 ЧИА ҮРИЙН АЧ ТУС: 1️⃣ Биеийн дотоод цэвэршилтийг идэвхжүүлдэг Чиа үр усанд дэвтэхдээ гель маягийн бүтэц үүсгэж гэдэсний хананд наалдсан хорт бодис, үлдэгдлийг зөөлөн гадагшлуулж биеийг дотроос нь цэвэрлэнэ. 2️⃣ Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна Уусдаг эслэг ихтэй тул өтгөн хаталт, хүнд оргилт, дүүрэн мэдрэмжийг багасгаж тогтмол, эрүүл гадагшлалыг дэмждэг. 3️⃣ Хоол боловсруулах системийг тэнцвэржүүлнэ Гэдэсний ашигтай нянгийн орчныг дэмжиж, микробиомын эрүүл харьцааг тогтооно.