User
Write something
Pinned
🎊ТА ҮНЭГҮЙ ЗУРХАЙ ХЭРХЭН ГАРГУУЛСААР БАЙХ ВЭ?
🔮Коммент хэсэгт АЗ ЖАРГАЛТАЙГААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА гэж бичээрэй. "Дотоод оршихуйн гайхамшиг" нийгэмлэгийн гишүүд нь зурхайгаа үнэгүй гаргуулах 🎖ДАВУУ БОЛОМЖ -ийг байнга эдэлнэ. ХЭРХЭН❓️ ЯАЖ❓️ ГЭЖ ҮҮ... 🏆 БОЛОМЖ 1. Leaderboard хэсгийн эхний 3 байранд байгаа хүмүүс үнэгүй зурхай авах эрхтэй болно. ⏰ 7 хоног тутам шалгаруулна. 🎁 БОЛОМЖ 2. Skool доторх энэхүү нийгэмлэгтээ 50 хүн уриад бодитоор оруулсан тохиолдолд үнэгүй зурхай гаргуулах боломжтой болно. 🔮 АНХААРАХ ЗҮЙЛС: • Зөвхөн өөрийн урьж оруулсан хүмүүсээ Members хэсгээс screenshot хийнэ. • Бусдын урьсан хүнийг screenshot хийх БОЛОМЖГҮЙ. • Бүх screenshot-оо нэгтгэн, “🧭 ҮНЭГҮЙ ЗУРХАЙ АВАХ БОЛОМЖ” гэсэн Skool-ийн өрөөнд пост оруулна. • Пост оруулахдаа зурхай авах Facebook хаягаа заавал хавсаргана. • Category-г буруу сонгосон, эсвэл буруу өрөөнд пост оруулсан тохиолдолд таны пост шууд устаж, хүчингүйд тооцогдоно. • Постоо оруулсны дараа багш нар шалгаж, чатаар холбогдон зурхайг тань гаргаж өгнө. 🧩Илүү дутуу хэсгийг crop хийж хасаад зөвхөн тухайн хүн харагдахаар цэгцтэй оруулна. 50 хүн их тул canva, excel гэх мэт бусад file ууд дээр бүх хүнээ оруулах, file хавсаргах гээд аль ч байдлаар оруулж болно. ✨ Танд амжилт хүсье!
🎊ТА ҮНЭГҮЙ ЗУРХАЙ ХЭРХЭН ГАРГУУЛСААР БАЙХ ВЭ?
Pinned
📌🥰ЗААВАЛ УНШИЖ, ДАГАМ ДҮРЭМ
🌏Харсан нь "БИ АМЬДРАЛАА ГЭРЭЛТҮҮЛЖ БАЙНА" гэж бичээрэй. 📌Доорх линк дээр дарж заавраа бичлэгээр үзээрэй. https://www.skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050/classroom/c714efd0?md=38b2fcd1693b4a9582e1682cbd5097a1 🌟 ГИШҮҮДИЙН ӨДӨР БҮР ЗААВАЛ ХИЙХ ЗҮЙЛС: “Дотоод оршихуйн гайхамшиг” нийгэмлэгийн эрхэм гишүүд минь. ❤️Skool дээр пост хийх дараалал дараах байдлаар явагдана: 👉 Эхлээд “POST ХИЙНЭ” (Write something) дээр дарна 👉 Дараа нь CATEGORY (өрөө) сонгоно 👉 Тэгээд бичээд Post дарж нийтэлнэ 1️⃣🚀 АМЖИЛТ / ҮР ДҮН / ТАЛАРХАЛ – НИЙГЭМЛЭГИЙН ӨРӨӨ ❤️Эндээ өдөр бүр пост хийнэ. Өдөр бүр хийх болон сарын сүүлийн өдөр хийх байдлаар 2 төрлийн пост оруулна. 📌 ЭНД ЮУ ОРУУЛАХ ВЭ? Дараах агуулгыг цэгцтэй пост болгон бичнэ: “Дотоод оршихуйн гайхамшиг” нийгэмлэгт нэгдсэнээр гарч буй үр дүн Том, жижиг ямар ч амжилт, ахиц, өсөлт Өөртөө, бусдад, амьдралд юунд талархаж байгаагаа Өдөр тутмын эерэг өөрчлөлт, ойлголт, ухаарал, мэдлэг 🗓 1. ӨДӨР БҮР ПОСТ ХИЙНЭ. Өдөр бүр нэг пост хийнэ. Дараах асуултуудаас дор хаяж 2–4-ийг нь ашиглан бичиж болно: Өнөөдөр би ямар амжилт гаргав? Өнөөдөр надад ямар үр дүн мэдрэгдэв? Өнөөдөр би ямар зүйлд талархаж байна вэ? Өнөөдөр миний дотор ямар эерэг өөрчлөлт гарсан бэ? Өчигдрийн өөрөөсөө өнөөдрийн би юугаар, хэрхэн урагшлав? Сэтгэл, бодол, амьдрал, дадалд ямар эерэг өөрчлөлт анзаарсан бэ? Дотоод оршихуйн гайхамшиг нийгэмлэг миний амьдралд ямар өөрчлөлт гаргаж байгаа вэ? 📌 Жижиг амжилт гэж байхгүй. Ухаарсан л бол амжилт. 📅 2. САР БҮРИЙН СҮҮЛИЙН ӨДӨР – АМЖИЛТ / ҮР ДҮН / ТАЛАРХЛЫН ДҮГНЭЛТ Сарын сүүлийн өдөр нэг том, дэлгэрэнгүй пост хийнэ. 🔍 САРЫН ДҮГНЭЛТЭД АШИГЛАЖ БОЛОХ ЕРӨНХИЙ АСУУЛТУУД (ӨӨРӨӨ БАЯЖУУЛЖ БОЛНО) 🏆 Амжилт Энэ сард миний хамгийн том амжилт юу байв? Би юуг өмнө нь хийж чаддаггүй байсан ч одоо хийж чаддаг болсон бэ? Би өөрийгөө ямар тал дээр ялж чадсан бэ? 🌱 Үр дүн Дотоод ертөнц, бодол, хандлага, орчинд ямар бодит өөрчлөлт гарсан бэ?
📌🥰ЗААВАЛ УНШИЖ, ДАГАМ ДҮРЭМ
Pinned
🤩ГИШҮҮДИЙН ЗААВАЛ ХИЙХ АЛХАМ ЮУ ВЭ?
Харсан нь OKEY❤️ гээд бичээрэй. 📌Доорх линк дээр дарж заавраа бичлэгээр үзээрэй. https://www.skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050/classroom/c714efd0?md=38b2fcd1693b4a9582e1682cbd5097a1 👋😍Нийгэмлэгт орж ирсэн сайхан гэрлүүд минь тавтай морилно уу. Та бүхэндээ энэ нийгэмлэгт нэгдээд хамгийн түрүүнд заавал хийх зүйлсийг танилцуулж байна. ☑️ АЛХАМ 1: Өөрийгөө танилцуулах Танилцуулгаа заавал өөрийн зурагтайгаа оруулна. Энэхүү нийгэмлэгт байхын тулд юун түрүүнд та өөрийнхөө танилцуулгыг заавал оруулсан байх шаардлагатай. Танилцуулгаа оруулаагүй тохиолдолд нийгэмлэгээс шууд хасна гэдгийг анхааруулж байна. 💞Мөн бүгд нэг нэгнийхээ танилцуулгын коммент хэсэгт халуун дулаанаар угтан аваарай🥰 📌Доор танилцуулгаа хэрхэн хийх зааврыг оруулав. 🖊️Та доорхи асуултын дагуу үнэн зөвөөр, дэлгэрэнгүй, эерэг, бусдад гоё сэтгэгдэл төрүүлэхээр, цэгцтэйгээр доош дугаарлан жагсаагаад монгол үсгийн фонтоор оруулна уу. 1.Яагаад дотоод оршихуйн нийгэмлэгийг сонгосон бэ? 2.Таны амьдралын туйлын зорилго юу вэ? 3.Таны овог, нэр, хүйс юу вэ? (нас-заавал биш) 4.Таны мэргэжил, хийж буй ажил юу вэ? 5.Та ямар хоббитой вэ? Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ? 6.Таны амьдралын хамгийн гоё дурсамж юу вэ? 7.Таны амьдралын хамгийн хэцүү дурсамж юу вэ? Үүнээс юуг сурсан бэ? 8.Таны амьдралд хамгийн чухал үүрэг нөлөөлөлтэй хүмүүс хэн бэ? Яагаад? 9.Амьдралдаа баримталдаг, санаж явдаг зарчмууд юу вэ? 10.Энэхүү нийгэмлэгээс та юуг хүсэж хүлээж байна вэ? 11.Та энэхүү нийгэмлэгт юуг өгч, яаж нөлөөлж чадах вэ? 12.Энэхүү нийгэмлэгийнхээ гишүүдэд чин сэтгэлээсээ хүсэж буй ерөөл, талархаж буй зүйлсээ бичнэ үү. Ирээдүйд энэхүү нийгэмлэгээ ямар болоосой гэж хүсэж байгаагаа хуваалцана уу. 🔎Нэмэлт 1.Өөрийн гоё гарсан чанартай зураг оруулах 2.Хүсвэл өөрийнхөө хийдэг ажил, контент, бусад зүйлсийнхээ холбоосыг оруулж болно. 3.Өөрийн сошиал хаягийн холбоосоо оруулж болно. 🔮general discussions хэсгийн хажуу тийшээ гүйлгэхэд танилцуулга хэсэг байгаа. та танилцуулга хэсэгт пост хийгээрэй.
🤩ГИШҮҮДИЙН ЗААВАЛ ХИЙХ АЛХАМ ЮУ ВЭ?
♈ ХОНИНЫ ОРДНЫ 2026 ОНЫ ЗУРХАЙ
🔮Коммент хэсэгт ГАЛ ЦОГ ДҮҮРЭН гэж бичээрэй Ивээлт он • Галын дахин асаалт • Хувь заяаны зориг 🔮 Ерөнхий төлөв. 2026 он бол Хонины ордныхны хувьд зүгээр нэг ээлжит жил бус, харин дотоод гал нь дахин дүрэлзэж, хувь тавилан нь тэднийг урагш дуудсан онцгой цаг хугацаа байх болно. Та энэ жил өөрийнхөө хэн болохыг дахин баталж, “би чадна” гэдгээ бусдад бус, хамгийн түрүүнд өөртөө нотлох замд алхана. Таны зориг бол бусдад урам, таны шийдэмгий байдал бол замын гэрэл болж харагдана. Хонины ордыг итгэл, эрч хүч, эхлэлийн энергиэр ивээнэ. Өмнөх жилүүдэд таны дотор хуримтлагдсан бодол, төлөвлөгөө, тэвчээрийн үр энэ онд бодит хэлбэрт орж эхэлнэ. Та өөрийгөө барьж, бусдын төлөө хойш тавьж ирсэн бол одоо хувь заяа өөрөө таныг урагш түлхэнэ. Энэ бол таныг зогсоох биш, нисэхийг зөвшөөрсөн жил юм. 💼 Ажил, карьерын талбарт 2026 он таныг манлайлагчийн дүрд тод гаргана. Та бусдаас илүү хурдан сэтгэж, илүү зоригтой шийдвэр гаргаж, айж тээнэгэлзэхээс илүү хөдөлж чаддаг гэдгээ харуулна. Зарим үед хариуцлага хүнд санагдаж магадгүй ч энэ бол танд итгэж буй орчлонгийн дохио юм. Чиний мөрөн дээр ирж буй ачаа бол чиний тэсвэр, ухааны хэмжээнд тааруулсан сорил билээ. Энэ жил хийсэн нэг зөв алхам таньд олон жилийн тогтвортой байдлын суурь болж өгнө. 💰Санхүүгийн хувьд 2026 он Хонины ордныхонд өсөлт, баталгаажилтын жил байна. Мөнгө танд азаар бус, хөдөлмөр, зориг, шийдэмгий байдлын чинь хариу болон ирнэ. Та үнэ цэнээ мэдэрч, өөрийгөө хямдхан үнэлэхээ болино. Зарцуулалтдаа ухаалаг, хөрөнгө оруулалтдаа зоригтой байвал санхүүгийн хувьд шинэ түвшинд гарна. Энэ жил олсон мөнгө таньд зөвхөн хэрэглээ бус, өөртөө итгэх итгэлийг авчирна. ❤Хайр дурлалын талбарт 2026 он Хонины ордыг сэтгэлийн гүн холбоо, үнэнч халуун мэдрэмжээр шагнана. Ганц бие Хонь бол зүрхийг нь хөдөлгөх, сэтгэлийг нь асаах учралтай нүүр тулна. Энэ учрал гялсхийн өнгөрөх гал биш, харин дотоод ертөнцийг тань ойлгож чадах хүн байх магадлал өндөр. Харин хостой Хониныхны хувьд харилцаа илүү гүн, илүү бат суурьтай болж, хамтын ирээдүйн талаар бодох цаг ирнэ. Та хайр дээрээ зоригтой байж чадвал хайр ч бас таныг зоригжуулна.
♈ ХОНИНЫ ОРДНЫ 2026 ОНЫ ЗУРХАЙ
💥Хувийн зохион байгуулалттай хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? 💥
Коммент хэсэгт БИ ХӨГЖИЖ БАЙНА гэж бичээрэй. 🥰 ✅1. Хувийн зохион байгуулалттай хүн гэж хэн бэ? Хувийн зохион байгуулалттай хүн гэдэг бол цагаа зүгээр өнгөрөөдөггүй, энергиэ салхинд хийсгэдэггүй, зорилгоо санамсаргүй орхидоггүй хүнийг хэлнэ. Тэр хүн амьдралынхаа хамгийн үнэт нөөц болох цаг хугацаа, анхаарал, эрч хүчээ өөрийн талд ажиллуулж чаддаг. Юунд “тийм”, юунд “үгүй” гэж хэлэхээ мэддэг учраас бусдын хүлээлтэд биш, өөрийн зорилгод нийцсэн сонголтуудыг хийдэг. Ийм хүн аливаа зүйлийг хүчээр биш, ухаалгаар зохион байгуулж, амьдралынхаа жолоог өөрийн гараар барьж явдаг. Түүний амжилт санамсаргүй биш, харин өдөр тутмын ухамсартай шийдвэрүүдийн үр дүн байдаг.💯 ✅2. Хувийн зохион байгуулалттай хүний өдөр тутмын ухамсар Хувийн зохион байгуулалттай хүн өглөө сэрэхдээ зүгээр нэг босдоггүй, харин “би өнөөдөр яагаад босож байна вэ?” гэдгээ өөртөө тодорхой хэлж чаддаг. Өдрийн турш тэр юуны төлөө хичээж, юунд анхаарлаа төвлөрүүлж байгаагаа ойлгож, жижиг алхам бүр нь том зорилгынх нь нэг хэсэг болж өгдөг. Ажлын дундуур ядрах, шантрах мөч ирэхэд тэр зорилгоо санаж, өөрийгөө дахин чиглүүлж чадна. Харин орой нь толгой дэрлэн хэвтэхдээ “өнөөдөр би өөртөө үнэнч байж чадлаа” гэсэн дотоод сэтгэл ханамжтайгаар унтдаг. Ийм амар тайван нойр бол зөвхөн их ажилласных бус, утгатай амьдарсны шагнал юм.💯 ✅3. Хувийн зохион байгуулалт гэдэг бол өөртөө үзүүлж буй хүндлэл Хувийн зохион байгуулалт гэдэг нь зүгээр л төлөвлөгөө бичих, цагийн хуваарь барих тухай ойлголт биш, харин өөрийгөө хүндэтгэж байгаагийн хамгийн тод илрэл юм. Өөрийн цагийг үнэлнэ гэдэг нь амьдралаа үнэ цэнтэй гэж үзэж байгаагийн илэрхийлэл, өөрийн энергийг хамгаална гэдэг нь өөрийгөө хэт ядраахгүй, шатаахгүй байх ухамсар, харин өөрийн зорилгыг нэн тэргүүнд тавина гэдэг нь өөрийн амьдралыг өөрийнхөөрөө амьдрах зориг юм. Хүн өөрийгөө хүндэлж чадвал бусдын амьдралд уусах биш, харин өөрийн замаа бүтээж эхэлдэг. Тиймээс хувийн зохион байгуулалт бол сахилга бат бус, өөртөө өгч буй хайр, анхаарал, хариуцлага юм.💯
💥Хувийн зохион байгуулалттай хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? 💥
1-30 of 526
Дотоод оршихуйн гайхамшиг
skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050
🧘‍♀️✨ ДОТООД ОРШИХУЙН ГАЙХАМШИГ НИЙГЭМЛЭГТ ТАВТАЙ МОРИЛ ✨🧘‍♂️
Манай “ Дотоод оршихуйн гайхамшиг” нь Монголын №1 Сүнслэг хөгжлийн нийгэмлэг
Powered by