User
Write something
Дуун эмчилгээ is happening in 37 minutes
Pinned
🎊ТА ҮНЭГҮЙ ЗУРХАЙ ХЭРХЭН ГАРГУУЛСААР БАЙХ ВЭ?
🔮Коммент хэсэгт АЗ ЖАРГАЛТАЙГААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА гэж бичээрэй. "Дотоод оршихуйн гайхамшиг" нийгэмлэгийн гишүүд нь зурхайгаа үнэгүй гаргуулах 🎖ДАВУУ БОЛОМЖ -ийг байнга эдэлнэ. ХЭРХЭН❓️ ЯАЖ❓️ ГЭЖ ҮҮ... 🏆 БОЛОМЖ 1. Leaderboard хэсгийн эхний 3 байранд байгаа хүмүүс үнэгүй зурхай авах эрхтэй болно. ⏰ 7 хоног тутам шалгаруулна. 🎁 БОЛОМЖ 2. Skool доторх энэхүү нийгэмлэгтээ 50 хүн уриад бодитоор оруулсан тохиолдолд үнэгүй зурхай гаргуулах боломжтой болно. 🔮 АНХААРАХ ЗҮЙЛС: • Зөвхөн өөрийн урьж оруулсан хүмүүсээ Members хэсгээс screenshot хийнэ. • Бусдын урьсан хүнийг screenshot хийх БОЛОМЖГҮЙ. • Бүх screenshot-оо нэгтгэн, “🧭 ҮНЭГҮЙ ЗУРХАЙ АВАХ БОЛОМЖ” гэсэн Skool-ийн өрөөнд пост оруулна. • Пост оруулахдаа зурхай авах Facebook хаягаа заавал хавсаргана. • Category-г буруу сонгосон, эсвэл буруу өрөөнд пост оруулсан тохиолдолд таны пост шууд устаж, хүчингүйд тооцогдоно. • Постоо оруулсны дараа багш нар шалгаж, чатаар холбогдон зурхайг тань гаргаж өгнө. 🧩Илүү дутуу хэсгийг crop хийж хасаад зөвхөн тухайн хүн харагдахаар цэгцтэй оруулна. 50 хүн их тул canva, excel гэх мэт бусад file ууд дээр бүх хүнээ оруулах, file хавсаргах гээд аль ч байдлаар оруулж болно. ✨ Танд амжилт хүсье!
🎊ТА ҮНЭГҮЙ ЗУРХАЙ ХЭРХЭН ГАРГУУЛСААР БАЙХ ВЭ?
Pinned
📌🥰ЗААВАЛ УНШИЖ, ДАГАМ ДҮРЭМ
🌏Харсан нь "БИ АМЬДРАЛАА ГЭРЭЛТҮҮЛЖ БАЙНА" гэж бичээрэй. 📌Доорх линк дээр дарж заавраа бичлэгээр үзээрэй. https://www.skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050/classroom/c714efd0?md=38b2fcd1693b4a9582e1682cbd5097a1 🌟 ГИШҮҮДИЙН ӨДӨР БҮР ЗААВАЛ ХИЙХ ЗҮЙЛС: “Дотоод оршихуйн гайхамшиг” нийгэмлэгийн эрхэм гишүүд минь. ❤️Skool дээр пост хийх дараалал дараах байдлаар явагдана: 👉 Эхлээд “POST ХИЙНЭ” (Write something) дээр дарна 👉 Дараа нь CATEGORY (өрөө) сонгоно 👉 Тэгээд бичээд Post дарж нийтэлнэ 1️⃣🚀 АМЖИЛТ / ҮР ДҮН / ТАЛАРХАЛ – НИЙГЭМЛЭГИЙН ӨРӨӨ ❤️Эндээ өдөр бүр пост хийнэ. Өдөр бүр хийх болон сарын сүүлийн өдөр хийх байдлаар 2 төрлийн пост оруулна. 📌 ЭНД ЮУ ОРУУЛАХ ВЭ? Дараах агуулгыг цэгцтэй пост болгон бичнэ: “Дотоод оршихуйн гайхамшиг” нийгэмлэгт нэгдсэнээр гарч буй үр дүн Том, жижиг ямар ч амжилт, ахиц, өсөлт Өөртөө, бусдад, амьдралд юунд талархаж байгаагаа Өдөр тутмын эерэг өөрчлөлт, ойлголт, ухаарал, мэдлэг 🗓 1. ӨДӨР БҮР ПОСТ ХИЙНЭ. Өдөр бүр нэг пост хийнэ. Дараах асуултуудаас дор хаяж 2–4-ийг нь ашиглан бичиж болно: Өнөөдөр би ямар амжилт гаргав? Өнөөдөр надад ямар үр дүн мэдрэгдэв? Өнөөдөр би ямар зүйлд талархаж байна вэ? Өнөөдөр миний дотор ямар эерэг өөрчлөлт гарсан бэ? Өчигдрийн өөрөөсөө өнөөдрийн би юугаар, хэрхэн урагшлав? Сэтгэл, бодол, амьдрал, дадалд ямар эерэг өөрчлөлт анзаарсан бэ? Дотоод оршихуйн гайхамшиг нийгэмлэг миний амьдралд ямар өөрчлөлт гаргаж байгаа вэ? 📌 Жижиг амжилт гэж байхгүй. Ухаарсан л бол амжилт. 📅 2. САР БҮРИЙН СҮҮЛИЙН ӨДӨР – АМЖИЛТ / ҮР ДҮН / ТАЛАРХЛЫН ДҮГНЭЛТ Сарын сүүлийн өдөр нэг том, дэлгэрэнгүй пост хийнэ. 🔍 САРЫН ДҮГНЭЛТЭД АШИГЛАЖ БОЛОХ ЕРӨНХИЙ АСУУЛТУУД (ӨӨРӨӨ БАЯЖУУЛЖ БОЛНО) 🏆 Амжилт Энэ сард миний хамгийн том амжилт юу байв? Би юуг өмнө нь хийж чаддаггүй байсан ч одоо хийж чаддаг болсон бэ? Би өөрийгөө ямар тал дээр ялж чадсан бэ? 🌱 Үр дүн Дотоод ертөнц, бодол, хандлага, орчинд ямар бодит өөрчлөлт гарсан бэ?
📌🥰ЗААВАЛ УНШИЖ, ДАГАМ ДҮРЭМ
Pinned
🤩ГИШҮҮДИЙН ЗААВАЛ ХИЙХ АЛХАМ ЮУ ВЭ?
Харсан нь OKEY❤️ гээд бичээрэй. 📌Доорх линк дээр дарж заавраа бичлэгээр үзээрэй. https://www.skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050/classroom/c714efd0?md=38b2fcd1693b4a9582e1682cbd5097a1 👋😍Нийгэмлэгт орж ирсэн сайхан гэрлүүд минь тавтай морилно уу. Та бүхэндээ энэ нийгэмлэгт нэгдээд хамгийн түрүүнд заавал хийх зүйлсийг танилцуулж байна. ☑️ АЛХАМ 1: Өөрийгөө танилцуулах Танилцуулгаа заавал өөрийн зурагтайгаа оруулна. Энэхүү нийгэмлэгт байхын тулд юун түрүүнд та өөрийнхөө танилцуулгыг заавал оруулсан байх шаардлагатай. Танилцуулгаа оруулаагүй тохиолдолд нийгэмлэгээс шууд хасна гэдгийг анхааруулж байна. 💞Мөн бүгд нэг нэгнийхээ танилцуулгын коммент хэсэгт халуун дулаанаар угтан аваарай🥰 📌Доор танилцуулгаа хэрхэн хийх зааврыг оруулав. 🖊️Та доорхи асуултын дагуу үнэн зөвөөр, дэлгэрэнгүй, эерэг, бусдад гоё сэтгэгдэл төрүүлэхээр, цэгцтэйгээр доош дугаарлан жагсаагаад монгол үсгийн фонтоор оруулна уу. 1.Яагаад дотоод оршихуйн нийгэмлэгийг сонгосон бэ? 2.Таны амьдралын туйлын зорилго юу вэ? 3.Таны овог, нэр, хүйс юу вэ? (нас-заавал биш) 4.Таны мэргэжил, хийж буй ажил юу вэ? 5.Та ямар хоббитой вэ? Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ? 6.Таны амьдралын хамгийн гоё дурсамж юу вэ? 7.Таны амьдралын хамгийн хэцүү дурсамж юу вэ? Үүнээс юуг сурсан бэ? 8.Таны амьдралд хамгийн чухал үүрэг нөлөөлөлтэй хүмүүс хэн бэ? Яагаад? 9.Амьдралдаа баримталдаг, санаж явдаг зарчмууд юу вэ? 10.Энэхүү нийгэмлэгээс та юуг хүсэж хүлээж байна вэ? 11.Та энэхүү нийгэмлэгт юуг өгч, яаж нөлөөлж чадах вэ? 12.Энэхүү нийгэмлэгийнхээ гишүүдэд чин сэтгэлээсээ хүсэж буй ерөөл, талархаж буй зүйлсээ бичнэ үү. Ирээдүйд энэхүү нийгэмлэгээ ямар болоосой гэж хүсэж байгаагаа хуваалцана уу. 🔎Нэмэлт 1.Өөрийн гоё гарсан чанартай зураг оруулах 2.Хүсвэл өөрийнхөө хийдэг ажил, контент, бусад зүйлсийнхээ холбоосыг оруулж болно. 3.Өөрийн сошиал хаягийн холбоосоо оруулж болно. 🔮general discussions хэсгийн хажуу тийшээ гүйлгэхэд танилцуулга хэсэг байгаа. та танилцуулга хэсэгт пост хийгээрэй.
🤩ГИШҮҮДИЙН ЗААВАЛ ХИЙХ АЛХАМ ЮУ ВЭ?
Залуу харагддаг нууц.
Зарим хүмүүс 45 настай атлаа, 35 юм шиг харагдана. Нөгөөдүүл нь 35 настай хэрнээ 45 мэт үнэлэгдэнэ. Нэг хотод амьдарна. Ижилхэн хоол иднэ. Адилхан унтана. Гэвч цаг хугацаа өөр өөр ул мөр үлдээнэ. ➕ Бие махбодь сэтгэлийн байдлыг яг таг тусгадаг. Шууд утгаараа. Брандейсийн их сургуулийн судалгаагаар: архаг стресс өндөртэй хүмүүс эсийн түвшинд 9–17 жилээр хурдан хөгширдөг нь тогтоогдсон. Кортизол коллагеныг задалдаг. Дотоод чангарал нүүрний булчинг байнга ижил хэв маягаар агшаадаг. Үрчлээ бол хөлдсөн сэтгэл хөдлөл. Нүүр хэзээ ч худлаа хэлдэггүй. ➕ Залуу харагддаг хүмүүс бол орхиж чаддаг хүмүүс. 80 жил үргэлжилсэн Харвардын судалгаа: Гомдол, хорсолыг тээж үлдэхгүй, тавьж чаддаг чадвар нь эрүүл хөгшрөлтийн гол үзүүлэлтүүдийн нэг гэдгийг харуулжээ. Гомдол, хорслоо дотроо барьдаг нь нүүрэндээ үүрдэг. Орхиж чаддаг нь бие сэтгэлээ чөлөөлдөг. Доторх хөнгөн байдал — гаднах хөнгөн байдал болдог. ➕ Сэтгэл хөдлөлийн оюун ухаан хөгшрөлтийг удаашруулдаг. Psychology and Aging сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар: сэтгэл хөдлөлийн оюун ухаан өндөртэй хүмүүс гадаад төрхөөрөө илүү залуу харагддаг нь тогтоогдсон. Өөрийн мэдрэмжийг ойлгож, амсаж, дамжуулж чаддаг хүн түүнд гацдаггүй. ➕ Сэтгэлийн тэнхээ ямар ч тосноос илүү залуужуулна. Амьдралын бэрхшээл хүн бүрийг өөрөөр хөгшрүүлдэг. Ялгаа нь — сэтгэлийн тэнхээ. ➕ Залуу нас гэдэг тоо биш. Амьдарч буй арга барил юм. Залуу харагддаг хүмүүс дотроо тодорхой чанаруудыг агуулдаг: дотоод тогтвортой байдал, дахин эхлэх чадвар, эрч хүчээ хамгаалж сурах ухаан. Тэд өөрчилж чадахгүй зүйлдээ өөрсдийгөө үрж бардаггүй. Хэн нэгэн танд "чи залуу харагдаж байна” гэж хэлбэл энэ арьсны тухай биш юм. “Сэтгэлдээ хадгалж, барьж явдаг зүйлс нүүрэнд ил гардаг. Харин тавьж, орхиж чаддаг хүн бие, сэтгэлээ чөлөөлдөг. Дотроо тайван, хөнгөн хүн гаднаа ч тийм л харагддаг.” Доторх ачаа нүүрэнд сууж үлддэг. Сэтгэл дотроо хөнгөн бол дүр төрх нь өөрөө гэрэлтэнэ.” “Залуу харагдана гэдэг — дотроо гэрлээ хадгалж чадсан гэсэн үг.” Орчуулав😎
0
0
💥7 хоногийн LEADERBOARDS ЯЛАГЧ тодорлоо 💥
коммент хэсэгт АЗ АМЖИЛТ гэж бичээрэй 🥰 💥Өнгөрсөн 7 хоногийн LEADERBOARDS ялагч маань тодорлоо.💥 3 сайхандаа БАЯР ХҮРГЭЕ. 👏 🥇 Otgontsetseg Batbayar - 1,496 point💥 🥈 Delger Tumur - 1,181 point💥 🥉 Khishigdelgerekh Batulzii - 1,151 Point 💥 БЭЛЭГ 👉 ЗӨВХӨН ӨӨРИЙН ТУСГАЙ ЗУРХАЙ ГАРГУУЛАХ ЭРХ 🤩 Та нар маань ч мөн идэвхитэй 💥Коммент бичиж, 💥Пост оруулж, 💥Лаяк дарсанаар ялагч болох бүрэн боломжтой 🧚‍♀️
💥7 хоногийн LEADERBOARDS ЯЛАГЧ тодорлоо 💥
1-30 of 465
Дотоод оршихуйн гайхамшиг
skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050
🧘‍♀️✨ ДОТООД ОРШИХУЙН ГАЙХАМШИГ НИЙГЭМЛЭГТ ТАВТАЙ МОРИЛ ✨🧘‍♂️
Манай “ Дотоод оршихуйн гайхамшиг” нь Монголын №1 Сүнслэг хөгжлийн нийгэмлэг
Powered by