Залуу харагддаг нууц.
Зарим хүмүүс 45 настай атлаа, 35 юм шиг харагдана.
Нөгөөдүүл нь 35 настай хэрнээ 45 мэт үнэлэгдэнэ.
Нэг хотод амьдарна.
Ижилхэн хоол иднэ.
Адилхан унтана.
Гэвч цаг хугацаа өөр өөр ул мөр үлдээнэ.
➕ Бие махбодь сэтгэлийн байдлыг яг таг тусгадаг. Шууд утгаараа.
Брандейсийн их сургуулийн судалгаагаар:
архаг стресс өндөртэй хүмүүс эсийн түвшинд 9–17 жилээр хурдан хөгширдөг нь тогтоогдсон. Кортизол коллагеныг задалдаг.
Дотоод чангарал нүүрний булчинг байнга ижил хэв маягаар агшаадаг.
Үрчлээ бол хөлдсөн сэтгэл хөдлөл.
Нүүр хэзээ ч худлаа хэлдэггүй.
➕ Залуу харагддаг хүмүүс бол орхиж чаддаг хүмүүс.
80 жил үргэлжилсэн Харвардын судалгаа:
Гомдол, хорсолыг тээж үлдэхгүй, тавьж чаддаг чадвар нь эрүүл хөгшрөлтийн гол үзүүлэлтүүдийн нэг гэдгийг харуулжээ.
Гомдол, хорслоо дотроо барьдаг нь нүүрэндээ үүрдэг.
Орхиж чаддаг нь бие сэтгэлээ чөлөөлдөг.
Доторх хөнгөн байдал — гаднах хөнгөн байдал болдог.
➕ Сэтгэл хөдлөлийн оюун ухаан хөгшрөлтийг удаашруулдаг.
Psychology and Aging сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар: сэтгэл хөдлөлийн оюун ухаан өндөртэй хүмүүс гадаад төрхөөрөө илүү залуу харагддаг нь тогтоогдсон.
Өөрийн мэдрэмжийг ойлгож, амсаж, дамжуулж чаддаг хүн түүнд гацдаггүй.
➕ Сэтгэлийн тэнхээ ямар ч тосноос илүү залуужуулна. Амьдралын бэрхшээл хүн бүрийг өөрөөр хөгшрүүлдэг.
Ялгаа нь — сэтгэлийн тэнхээ.
➕ Залуу нас гэдэг тоо биш.
Амьдарч буй арга барил юм.
Залуу харагддаг хүмүүс дотроо тодорхой чанаруудыг агуулдаг: дотоод тогтвортой байдал, дахин эхлэх чадвар, эрч хүчээ хамгаалж сурах ухаан. Тэд өөрчилж чадахгүй зүйлдээ өөрсдийгөө үрж бардаггүй.
Хэн нэгэн танд "чи залуу харагдаж байна” гэж хэлбэл энэ арьсны тухай биш юм.
“Сэтгэлдээ хадгалж, барьж явдаг зүйлс нүүрэнд ил гардаг. Харин тавьж, орхиж чаддаг хүн бие, сэтгэлээ чөлөөлдөг.
Дотроо тайван, хөнгөн хүн гаднаа ч тийм л харагддаг.”
Доторх ачаа нүүрэнд сууж үлддэг.
Сэтгэл дотроо хөнгөн бол дүр төрх нь өөрөө гэрэлтэнэ.”
“Залуу харагдана гэдэг — дотроо гэрлээ хадгалж чадсан гэсэн үг.”
Орчуулав😎
4
5 comments
Өсөхжаргал Цэдэгмаа
6
Залуу харагддаг нууц.
Дотоод оршихуйн гайхамшиг
skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050
🧘‍♀️✨ ДОТООД ОРШИХУЙН ГАЙХАМШИГ НИЙГЭМЛЭГТ ТАВТАЙ МОРИЛ ✨🧘‍♂️
Манай “ Дотоод оршихуйн гайхамшиг” нь Монголын №1 Сүнслэг хөгжлийн нийгэмлэг
Powered by