Ихэнх хүмүүс “өөрийгөө олох” гэж явдаг.Гэхдээ үнэндээ тэд өөрөөсөө зугтаж явдаг.
Чимээгүй өрөөнд ганцаараа сууж чадахгүй хүн, уулын оргил дээр meditation хийсэн ч дотоод амар амгаланг олохгүй.
Яагаад гэвэл зовлонгийн шалтгаан нь орчин биш, өөрөөсөө тасарсан ухамсар.
Хүмүүс ego-г устгах ёстой гэж ярьдаг. Би бол эсрэгээр нь хардаг.
Ego бол дайсан биш. Харин боловсроогүй хүч.
Гал гэрийг тань дулаацуулж ч чадна, эсвэл бүхнийг шатааж ч чадна.
Асуудал ego-д биш. Түүнийг барьж байгаа ухамсрын түвшинд байгаа юм.
“Сайн хүн” байх амархан. Хүчгүй хүн тайван харагддаг.
Харин дотроо асар их шунал, уур, бардамнал, хүсэл, хүчтэй мөртлөө —түүнийгээ удирдаж сурах нь жинхэнэ сүнслэг хөгжил.
Spirituality гэдэг reality-с зугтахыг хэлэхгүй. Харин reality-г бүрэн харсаар байж, доторх гэрлээ алдахгүй байхыг хэлнэ.
Тиймээс заримдаа хамгийн их гэрэл тээдэг хүн —хамгийн ихээр харанхуйтайгаа нүүр тулсан байдаг.