Өнөөдөр чиний сонсоогүй ч, сонсох ёстой байсан үгийг чинь би хэлье.
Зүгээр ээ. Бүх юм зүгээр.
Алдсан гэж үү? Зүгээр дээ. Бүгд л алддаг юм. Ертөнц өөрөө алдаа байхад яаж алдахгүй амьдарна гэж?
Уйлсан гэж үү? Зүгээр ээ. Сэтгэл чинь өвдсөндөө тэгсэн биз. Нулимс чинь сэтгэлийн юм байгаа юм. Битгий буруутга.
Чадсангүй юу? Тэр ч зүгээр. Чаддаг болохын тулд чаддаггүйгээ их олон давдаг юмаа.
Гуниг гутрал мэдэрсэн үү? Зүгээр дээ, түр зуурынх л байдаг юм. Гуниггүй бол жаргал амтгүй шүү дээ.
Юу гээч, бүх зүйл зүгээр. Зүгээр гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бодол чинь л харин зүгээр биш байна. Одоо хүлээн зөвшөөр дөө, бүгд зүгээр...