Чамд баярлала💝💝💝
Би чиний Бие байна. Надад чамд хэлэх хэдэн зүйл байна...
- Чи намайг юу гэж бодно би тэгж л харагдана. Намайг гоё сайхан гэж бодож бай... бодлыг чинь дагаад би сайхан харагдах болно.
- Байнга өвчин бодож, надаас элдвийн өвчин эрж хайхад чинь би өөрийн эрхгүй бодолд чинь захирагдан өвдөж эхэлдэг.
- Таагүй (уур хилэн, айдас түгшүүр, сэтгэл гутрал, уйтгар гуниг, сэтгэл зовнил г.м.) мэдрэмж төрүүлдэг зүйлүүдийг ургуулан бодоход чинь би мөн л өвдөж эхэлдэг. Учир нь нандин эрдэнэ болох амин энергиэ чи муу муухай бодолд дэмий үрж байдаг.
- Харин сайн сайхан юм бодоход чинь би нүдэн дээр чинь цэцэг адил дэлгэрч, залуужаад ирнэ.
- Миний нөөц бололцоо хязгааргүй их. Надад зүгээр л итгэ: би өөрийгөө нөхөн төлжүүлж, үйл ажиллагаа нь алдагдсан эрхтэн системээ сэргээх чадалтай. Эмч нар “эмчлэгдэхгүй” гэсэн онош тавьсан ч би бүрэн эдгэрч чадна. Надад итгэх итгэл, мөн эдгэрэх чин хүслээрээ надад чи туслахад л болно.
- Би хэд л бол хэд насалж чадахаар бүтээгдсэн. Тийм байхад чи юунд 35-40 дөнгөж хүрээ үгүй юу хөгшрөлтийн тухай бодож эхэлнэ вэ? Чи өөрөө энэ бодлоороо намайг хөгшрүүлдэг. Танай нийгэмд “100 нас бол дээд хязгаар” гэх “халдварт” ойлголт дэлгэрсжн байдаг нь харамсалтай…
- Юм идэхээсээ өмнө надаас “Энэ чамд хэрэгтэй юу?” гэж хааяа ч болов асууж байгаарай. Миний хэлэх үгийг сонсоод сурчихвал би чамд үргэлж хэлж өгч байх болно. Энэ нь чи бид хоёрт аль алинд нь тустай. Гэтэл чи автоматаар эсвэл элдэв янзын “ухаантай” номын дагуу хооллодог шүү дээ...
- Намайг элдвийн эм тан, силикон, ботоксоор бүү шах... гуйя чамаас. Би тэр бүхэнгүй ч сайхан харагдаж чадна. Надад жаахан л туслаад өгчих. Тэгэхэд л би хүссэн галбирыг чинь олох болно.
- Би цэвэр агаарт байх дуртай. Бас усанд сэлэх, шогших, бүжиглэх, иллэг хийлгэх дуртай. Нэг үгээр хэлбэл надад сайхан санагддаг бүхий л зүйлийг хийх дуртай.
- Би чиний үгээр л явдаг. Зүсэм бялуу идчихээд “би таргална” гэж бодох л юм бол би бодлыг чинь дагаад таргална гэсэн үг.
- Би чамд хайртай. Чамаас ч бас “баярлалаа”, “хайртай шүү” гэдэг үгийг сонсож байхыг хүснэ. Хаяа ч болов....
Надад “хайртай шүү” гэж хэлэхгүй байсан ч би чамайг болзолгүй хайраар хайрласаар байна. Би бол чиний Бие, би бол чиний Ертөнц.
Чамд баярлалаа: чи хүссэн болохоор л би байгаа юм. Намайг чи ямар байгаасай гэж бодно би тийм л байна. Тиймээс хоёулаа хоёр биедээ тусалж явъя.
7
6 comments
Gantsetseg Ganaa
6
Чамд баярлала💝💝💝
Дотоод оршихуйн гайхамшиг
skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050
🧘‍♀️✨ ДОТООД ОРШИХУЙН ГАЙХАМШИГ НИЙГЭМЛЭГТ ТАВТАЙ МОРИЛ ✨🧘‍♂️
Манай “ Дотоод оршихуйн гайхамшиг” нь Монголын №1 Сүнслэг хөгжлийн нийгэмлэг
Powered by