User
Write something
Pinned
🤩ГИШҮҮДИЙН ЗААВАЛ ХИЙХ АЛХАМ ЮУ ВЭ?
Харсан нь OKEY❤️ гээд бичээрэй. 👋😍Нийгэмлэгт орж ирсэн сайхан гэрлүүд минь тавтай морилно уу. Та бүхэндээ энэ нийгэмлэгт нэгдээд хамгийн түрүүнд заавал хийх зүйлсийг танилцуулж байна. ☑️ АЛХАМ 1: Өөрийгөө танилцуулах Энэхүү нийгэмлэгт байхын тулд юун түрүүнд та өөрийнхөө танилцуулгыг заавал оруулсан байх шаардлагатай. Танилцуулгаа оруулаагүй тохиолдолд нийгэмлэгээс шууд хасна гэдгийг анхааруулж байна. 💞Мөн бүгд нэг нэгнийхээ танилцуулгын коммент хэсэгт халуун дулаанаар угтан аваарай🥰 📌Доор танилцуулгаа хэрхэн хийх зааврыг оруулав. 🖊️Та доорхи асуултын дагуу үнэн зөвөөр, дэлгэрэнгүй, эерэг, бусдад гоё сэтгэгдэл төрүүлэхээр, цэгцтэйгээр доош дугаарлан жагсаагаад монгол үсгийн фонтоор оруулна уу. 1.Яагаад дотоод оршихуйн нийгэмлэгийг сонгосон бэ? 2.Таны амьдралын туйлын зорилго юу вэ? 3.Таны овог, нэр, хүйс юу вэ? (нас-заавал биш) 4.Таны мэргэжил, хийж буй ажил юу вэ? 5.Та ямар хоббитой вэ? Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ? 6.Таны амьдралын хамгийн гоё дурсамж юу вэ? 7.Таны амьдралын хамгийн хэцүү дурсамж юу вэ? Үүнээс юуг сурсан бэ? 8.Таны амьдралд хамгийн чухал үүрэг нөлөөлөлтэй хүмүүс хэн бэ? Яагаад? 9.Амьдралдаа баримталдаг, санаж явдаг зарчмууд юу вэ? 10.Энэхүү нийгэмлэгээс та юуг хүсэж хүлээж байна вэ? 11.Та энэхүү нийгэмлэгт юуг өгч, яаж нөлөөлж чадах вэ? 12.Энэхүү нийгэмлэгийнхээ гишүүдэд чин сэтгэлээсээ хүсэж буй ерөөл, талархаж буй зүйлсээ бичнэ үү. Ирээдүйд энэхүү нийгэмлэгээ ямар болоосой гэж хүсэж байгаагаа хуваалцана уу. 🔎Нэмэлт 1.Өөрийн гоё гарсан чанартай зураг оруулах 2.Хүсвэл өөрийнхөө хийдэг ажил, контент, бусад зүйлсийнхээ холбоосыг оруулж болно. 3.Өөрийн сошиал хаягийн холбоосоо оруулж болно. 🔮general discussions хэсгийн хажуу тийшээ гүйлгэхэд танилцуулга хэсэг байгаа. та танилцуулга хэсэгт пост хийгээрэй. ☑️ АЛХАМ 2: Хэрхэн зөв өрөөндөө, яаж пост оруулах вэ? ✔️ 1— Зөв хэсэгтээ орсон эсэхээ шалгах Пост оруулахын өмнө хамгийн түрүүнд зөв хэсэгтээ орсон эсэхээ шалгах хэрэгтэй. Үүний тулд эхлээд Skool апп-аа нээгээд доод цэснээс Community дээр дарна. Community хэсэгт ормогц дэлгэцийн дээд талд Community, Classroom, Calendar, Members гэсэн таб-ууд харагдана. Эдгээрээс Community таб сонгогдсон, идэвхтэй байгаа үед л пост оруулах боломжтой байдаг. Хэрвээ та Classroom, Calendar эсвэл Members дээр байвал пост оруулах товч харагдахгүй тул заавал Community хэсэгт шилжсэн эсэхээ шалгаарай.
🤩ГИШҮҮДИЙН ЗААВАЛ ХИЙХ АЛХАМ ЮУ ВЭ?
БЯСАЛГАЛ
✨️Би анх бясалгалыг бурхан, лам, гэгээнтэн хүмүүс бясалгал хийдэг байх гэж боддог байсан. Харин өөрийгөө хөгжүүлж, хүссэн амьдралаараа амьдарч, амжилт руу явахад бясалгал их чухал үүрэг гүйцэтгэдэг юм байна гэдгийг мэдэж авсан. ✨️Эхлээд яаж хийхээ мэдэхгүй, анхаарал төвлөрөхгүй, нойр хүрнэ, ихэнхдээ унтчихдаг байсан😅 ✨️Амжилтын, мөнгөний, өөртөө зориулсан батламж үг, афирмэшнүүдийг хэрэглэж эхэлснээр анхаарал минь төвлөрч, бясалгал хийхэд дөхөмтэй болж, би хийж чадах юм байна гэсэн сэтгэл ханамж төрж эхэлсэн юм. ✨️Бясалгал нь зүгээр сууж, нүдээ аних биш юм байна. Энэ бол дотоод хүнээ нээж, зөн совингоо хөгжүүлж, стрэсс, уур уцаараа дарж, сайн сайхан бүхнийг амьдралдаа татахын эхлэл юм байна гэдгийг өөр дээрээ мэдэрсэн. - Та нар минь бясалгалыг хэрхэн ойлгодог вэ?
👽За хичээлийн бичлэг орлоо
🔮Classroom дотор харь гараг сэдэвт хичээл орсон шүү. Үзээгүй нь ороод үзээрэй. 🛸Харсан нь +1 гэж бичээрэй 🧿Хичээлээ үзэж дуусаад зөв тэмдэг дээр дарж зөвлөөрэй Видеоных нь дуу нь хамт орчихож. Тэрнийх нь давхардаад байгаа дууг нь хасаад өдөр оруулна
👽За хичээлийн бичлэг орлоо
Сайн байцгаана уу
намайг Мөнхбат гэдэг БНСУ-д ажиллаж амьдарч байгаа жирийн нэгэн ажилтан.
🌟🥰
Sain bnu namaig Enhriimaa gedeg ta buhentei negdsendee talarhaj bnaa 🥰🥰🥰
1-30 of 66
Dotood orshihuin gaihamshig
skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050
🧘‍♀️✨ ДОТООД ОРШИХУЙН ГАЙХАМШИГ НИЙГЭМЛЭГТ ТАВТАЙ МОРИЛ ✨🧘‍♂️
Манай “ Дотоод оршихуйн гайхамшиг” нь Монголын №1 Сүнслэг хөгжлийн нийгэмлэг
Powered by