Амьдралынхаа хамгийн туулж гарахад бэрх байсан бүх өдрүүдийнхээ төлөө та өөртөө талархаарай.
Сэтгэл тань шаналж, итгэл тань ганхаж, зам тань харанхуй байсан тэр мөчүүдэд ч та бууж өгөлгүй үлдсэн гэдгээ санаарай.
Хэн ч хараагүй нулимс, хэний ч мэдээгүй дотоод дайн, чимээгүй туулсан айдас бүхэн таныг илүү ухаалаг, хүчирхэг нэгэн болгосон. Тиймээс өөрийгөө бүү дутуу үнэл. Таны тэсвэр бол таны ялалт. Таны амьд үлдэх хүсэл бол таны гэрэл юм.
Өнөөдөр та энд амьсгалж, алхаж, үргэлжлүүлж байна гэдэг нь л өөрөө асар их зориг, асар том амжилт гэдгийг санаарай.
— Анагаагч Д. Болортуяа