Би эрхлэмээр байна.
БИ ЭРХЛЭМЭЭР БАЙНА…
Хэн нэгний зүрхэнд эзэн нь болж суугаад
Хэзээ ч хувирахгүй хайранд нь эрхлэмээр байна
Хэлээ хазаж хошуугаа унжуулаад
Хайлтай юу ингээд асуумаар байна
Би эрхлэмээр байна
Би хөөлхөн үү гээд
Бүжиглэж өмнө чинь эргэлдээд
Бүтэлгүй юм ярьж мөрөөдөөд
Бөөн жаргал бас тунирхал
Би эрхлэмээр байна
Дэггүйтэж хаяа зэмлүүлээд
Дэргэд чинь дандаа гай болоод
Хаашаа явсан ч хамт гээд
Ханагар цээжинд тэврүүлээд
Би эрхлэмээр байна
Шөнийн ододыг тоолж нойргүй хамт хоноод
Шүлэг найраг цугтаа уншиж нялхраад
Сэтгэлийн чинь хойморт суугаад
Санаа амар сахилгагүйтаад
Би эрхлэмээр байна
Зайрмаг нэхэж уурлаад
Зав л гарвал зууралдаад
Итгэлийн чинь далайд дураараа сэлж
Инээж бас уйлж
Би эрхлэмээр байна
П.Болормаа 26.01.25
12
19 comments
Gantsetseg Ganaa
6
Би эрхлэмээр байна.
Дотоод оршихуйн гайхамшиг
skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050
🧘‍♀️✨ ДОТООД ОРШИХУЙН ГАЙХАМШИГ НИЙГЭМЛЭГТ ТАВТАЙ МОРИЛ ✨🧘‍♂️
Манай “ Дотоод оршихуйн гайхамшиг” нь Монголын №1 Сүнслэг хөгжлийн нийгэмлэг
Powered by