Эмэгтэй хүн цэцэг хоёр ижилхээн
Эвтэйхэн ганц үг,дусал ус хоёрт сэргэдэг
Хайр ус хоёроор цангаж
Хачин амархан хагдарчихдаг
Эмэгтэй хүн цэцэг хоёр ижилхээн
Хэвлий шороо хоёртоо үрээ боловсруулж
Хорвоог чимж өнгөлж дэлгэрдэг
Хором хормоор гунддаг ч
Хаврыг үзээд л нялхарчихдаг
Эмэгтэй хүн цэцэг хоёр ижилхээн
Хатуухан үгийн аясаар хугарчихдаг
Хайлган сэтгэлийг мэдрээд өндөлздөг
Харанхуй газар нурнайдаг
Хаашаа тэмүүлэхээ ч мартагнадаг
Амар амгаланг ч таньдаг
Аятай зөөлөнг мөрөөсдөг
Анхилам үнэрийг ч цацдаг
Адилтгаж зүйрлэмгүй гоо сайхныг ч бэлэглэдэг
Аймшигтай хорон өргөсийг ч өөрөөсөө ургуулдаг
Аюулд хүргэж аминд хүрэм амттанг ч агуулдаг
Тааварлаж таашгүй ертөнц эм хүний л дотор нуугддаг
Тайтгаруулж тайвшрах ертөнц цэцгэн дунд ч оршдог оо
Таалж арчилж ургуулваас
Тайлагдашгүй оньсого ч нээгдэм
Амьд харьцаа амин хайраар төлждөг
Аль альнаар нь дутаад ирэхээрээ
Ангасаар байгаад үхчихдэг
Эмэгтэй хүн цэцэг хоёр ижилхээн…..
#viatai