Хүн та байгалийн 9 өнгөөр заяасан хийн алтан гэртэй. Түүнийг аура ч гэж нэрлэдэг. Тэр нь 7 бурхан одны солонгийн 7 өнгө нар сартайгаа нийлээд 9 өнгө болдог. Гэтэл бид нар сараа шүтдэггүйгээс хоёр өнгө нь байхгүй,7 бурхан одыг шүтдэггүйгээс 7 өнгө нь бас дутуу . Ингээд танд 9 өнгийн гэрэл байхгүй учир юманд цаддаггүй ханадаггүй аливаа сайн сайхныг олж хардаггүй. Сар шөнөдөө таны гэрлэн биеийг угааж ариусгаж байдаг. Сарыг сайн дээдэл. Та өөрийнхөө овог нэрийг дуулгаж гомдол цөхрөл дутаад байгаа зүйлсээ сарандаа хэлж гаргаж бай. Нарнаас гуйх юмаа зөв гуйж бай . Нар бол таны энэ биений тань галыг дүүргэж байдаг. Нар сар 7 бурхан одоо тэнгэрлэг Монгол хүн та шүтсэнээр МӨНХ ТЭНГЭР- ийн хүч мандан бадарна.