Хүүхэддээ амьдралын хар бараан, муу муухайг бүгдийг хэлж ойлгуулж бай. Сэтгэл зүй, бие махбодь, зүрх сэтгэлийг нь нь хүчтэй болгоход нь ч анхаар. Эрхлүүлсээр байгаад хүүхэд тань ганцаараа үлдэх үед амьдралыг яаж сөрхөө мэдэхгүй, хүчгүй үлдэж болохгүй. Хайр гэдэг нь заримдаа хэцүү зүйлтэй ч нүүр тулж, даван туулах чадварт суралцуулах процесс мөнөөс мөн. Энэ нь яваандаа энергийн хувьд ч бие даасан энергитэй болгодог. Хэн нэгэнд татагдаж, өөрийг нь зовоогоод байхад салж чадахгүй нөхцөл байдлаас авардаг. Хүний араас гүйдэг биш хүссэн бүхнээ татаж, таалагдахгүй бол явуулж чаддаг энерги, сэтгэл зүйтэй байна гэдэг чухал. Гэх мэтчилэн амьдралд асуудал гарахад бүдрэх биш нүүр тулж, давж чаддаг хүүхдийг нь бэлтгэх нь гол нь.