"АЛЬ ХЭДИЙН БАЙГАА" гэсэн сэтгэлзүйгээр амьдар
Хүч чадалтай, эрх мэдэлтэй байна гэдэг өөрийн дотоод итгэл үнэмшил рүүгээ өнгийж эхэлсэн цагт ирдэг. Аль хэдийн байгаа, аль хэдийн бодит болсон гэдэг бодлоор амьдралаа өөрчил.
Дараах 3 алхамаар амьдралаа өөрчил.
1. Анзаар - Хүн ухамсаргүйгээр байх нөхцөлд (яг одоогийн 3D амьдрал) өөрт байгаа сөрөг мэдрэмжээ таслахгүй хүлээд, зуураад байдаг. Үүнийгээ ил гаргаад байдаггүй сэтгэлийнхээ мухарт чимээгүй дараад атгачихдаг. Дотроос шивнээд байдаг. Гэтэл түүнийгээ бид сонсдоггүй. Үүнийгээ анзаар. Өөрөөр хэлбэл ухамсаргүйгээр байж байдаг бодлын зуршлаа анзаар.
2. Зогс - Хүн өнгөрсөн амьдралаасаа давтагдаж ирээд байдаг зүйлүүдэд автоматаар хариу үйлдэл үзүүлж байдаг. Жнь: бүтэлгүйтээд байна л гэвэл бүтэлгүйтэл давтагдаж ирээд, нэг ёсондоо бид түүнийгээ дууддаг. Тиймээс давтагдаад байгаа тэр зуршлаа зогсоо.
3. Мэдэр - Ирээдүйд байгаа амьдралыг яг одоо бодит мэт мэдэр. Биелэчихсэн үед ямар мэдрэмж төрөх вэ? Ирэхээс нь өмнө түрүүлээд баярла, таларх, мэдэр. Энэ мэдрэх алхам дээрээ бясалгал хий.
Бясалгалын аргаар одоогийн ухамсарт амьдралаасаа чөлөөлөгд. Анхаарал мэдрэмжиндээ төвлөр. Ухамсар өөрчлөгдвөл сонголт өөрчлөгдөнө. Сонголт өөрчлөгдвөл үйлдэл өөрчлөгдөнө. Үйлдэл өөрчлөгдвөл бодит амьдрал өөрчлөгдөнө.
Бясалгалын арга нь:
1рт: бие болон анхаарлаа яг одоод буцаах
2рт: ирээдүйд биелэсэн нөхцөл байдлыг бодож, зураглах.
3рт: ирээдүйд биелсэн баярласан сэтгэлээ одоод авчирч мэдрэх
8
9 comments
D Khongoroo
7
"АЛЬ ХЭДИЙН БАЙГАА" гэсэн сэтгэлзүйгээр амьдар
Дотоод оршихуйн гайхамшиг
skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050
🧘‍♀️✨ ДОТООД ОРШИХУЙН ГАЙХАМШИГ НИЙГЭМЛЭГТ ТАВТАЙ МОРИЛ ✨🧘‍♂️
Манай “ Дотоод оршихуйн гайхамшиг” нь Монголын №1 Сүнслэг хөгжлийн нийгэмлэг
Powered by