Чамайг хүмүүжүүлэх, түлхэх зүйл бол чиний зорилго, тодорхой мөрөөдөл чинь.
Юу хүсэж байна? Хаа хүрмээр байна? болж өгвөл ойр ойр өөртөө сануулж байвал алхам алхмаар, сөөм сөөмөөр ойртсоор байх болно. Мөрөөдлөө төсөөлөхөд дотор чинь эрвээхэй нисээд байгаа юм шиг эсвэл дөнгөж дурласан юм шиг долгионтой гоё мэдрэмж төрж байвал чи утга учиртай амьдарч байна гэсэн үг.
Мөрөөдөл заавал том байх албагүй материаллаг байх ч албаггүй, зүгээр л чиний үнэхээр дурладаг зүйл байхад хангалттай…
Мөрөөд, тэгвэл бүх зүйл илүү сонирхолтой болно. Аа хамгийн чухал сонирхол бол амьдрах сонирхол!