Эмэгтэйлэг энерги сэргээх хичээлээс
Мэдрэмжээ илэрхийлэхгүй дарах нь энергийг хааж байдаг. Бичгээр, үгээр, үйлдлээр тэр бүгдийг илэрхийлж, энергиэ хувиргаж, урсгал ус мэт зөв зохицуулах нь эмэгтэйлэг энерги тайвшралтай байхад чухал. Дотор сэтгэл ямар байх, түүнийгээ зөв аргаар илэрхийлдэг хүмүүс эмэгтэй энерги өндөр байдаг.
•Хянах бус хүлээн авах чадвар.
Бүх зүйлсийг хяналтандаа байлгаж, бүгдийг чаддаг мэт аашлах хэрэггүй. Заримдаа хүлээн зөвшөөрч хэн нэгнээс тусламж гуйх нь тийм ч муу зүйл биш. Хяналтаа сулруулах нь зөөлөн тайван байлгаж, илүү хүчтэй болгодог. (Эмэгтэйлэг энерги нэмэгдэх тусам орчлон ертөнц ч бидэнд тааруулж эхэлдэг)
•Бие махбодтойгоо холбоо тогтоох.
Ядралт өвдөлтийг хэвийн мэт хүлээн авах нь эмэгтэй энергийг сулруулдаг. Өөрийгөө үл хайхарж, дотоодоо чагнах. Өөрийгөө хайрлах үйлдэлүүд, дуртай зүйлсээ хийж бие сэтгэлийн холбоогоо сайхнаар сэргээх.
•Өөрийн үнэ цэнээ гаднаас биш дотроосоо мэдрэх.
Өөрийгөө үргэлж өөлж дутуу мэт мэдрэхбус энэ бүгдийг өөрийн дотоодоосоо харж, өөрийгөө хайрлаж, өөртөө итгэл хайрыг өгснөөр, үнэ цэнэ нэмэгддэг. Оршин буй чинь хангалттай. Өөртөө зөөлөн бай. Өөрийгөө магт, байгаадаа таларх. Энэ бие, эргэн тойрны хүмүүс, гэр бүл бүгд надад бий гэдгээ ойлго.
•Мэдрэмжээ хүлээн зөвшөөрөх ба илэрхийлэх.
Чин сэтгэлээсээ мэдрэмжээ илэрхийлдэг байх нь эмэгтэй энергийг нэмэгдүүлдэг. Мэдрэмжийг хаах, дарах нь эмэгтэй энергийг маш их унагаадаг.
Өөрийн мэдрэмж илэрхийлдэг аргаа олох хэрэгтэй.
Эмэгтэйлэг энерги сайн байх тусам мөнгө аяандаа татагддаг.
ИТГЭЛ, УРСГАЛ, УЯН ХАТАН ЧАНАРаар энерги тэтгэгддэг.
01.30 11:11pm
17
53 comments
Byambajargal Boldbaatar
6
Эмэгтэйлэг энерги сэргээх хичээлээс
Дотоод оршихуйн гайхамшиг
skool.com/dotood-orshihuin-gaihamshig-1050
🧘‍♀️✨ ДОТООД ОРШИХУЙН ГАЙХАМШИГ НИЙГЭМЛЭГТ ТАВТАЙ МОРИЛ ✨🧘‍♂️
Манай “ Дотоод оршихуйн гайхамшиг” нь Монголын №1 Сүнслэг хөгжлийн нийгэмлэг
Powered by