User
Write something
Zoom Meeting is happening in 14 days
Туршиж үзээд сайжруул 💭
Өдөр бүр 30 минут дасгал хийх, 20 минут шалгалтандаа бэлдэх маань хуваарийн дагуу явахгүй байсан учраас шинэчлэв. Нэг удаа хийхэд энгийн санагдаж байгаа ч яг бодит байдал дээр өдөр бүр шууд 50 минут илүүлчлээд тасралтгүй олон өдөр хийх боломжгүй байлаа. Шинэ хуваарьтаа долоо хоногийн 2 өдөр орой 30 минут дасгал хийх, 3 өдөр, өдөрт нэг шалгалтын асуултын төрлийг уншиж бэлдэхээр төлөвлөлөө. Бодит байдалд хэрэгжихгүй байсан шалтгаан нь хэт томоор эхэлсэн бас өөрийн бодит чөлөөт цагаа буруу тодорхойлсонд байсан гэж дүгнэв. Тэгээд туршиж үзсэний дараа сайжруулах алхамаа хийсэн маань шинэ хуваарь. 📝
Туршиж үзээд сайжруул 💭
7 хоногийн дүгнэлт
Энэ 7 хоногийн эхэнд би өдөрт 3 удаа амьсгал дээрээ төвлөрнө гэж зорилго тависан. Хэрэгжүүлж үзээд Жижигхэн боловч асар үр нөлөөтэй санагдлаа. Их эерэг, маш тайван гоё өдрүүд өнгөрлөө, нэг мэдэхэд л инээчихсэн, инээмсэглэл тодруулчихсан явж байдаг болж. Бүх зүйлээс эергийг нь олж харахад суралцаж байгаа. Skool- д нэгдсэнээс хойш миний бүх юм эмх цэгцэндээ орсон юм шиг л санагдаж байна. Өмнө нь бүх юм аа тараагаад шидчихсэн юм шиг л байж. Хүнд дадал зуршил гэж ийм чухал, ийм нандин юм байх гэж🥰🥰🥰зөв дадал зуршилгүй бол амьдарсан гэхэд хэцүү юм байна доо😀 Өглөөг захирвал өдрийг захирна аа гэж ГАЙХАЛТАЙ юм аа. Өдөр бүр жижиг жижиг зорилго тавиад түүнийгээ бичээд биелүүлсэнээ харах гоё байна. ӨГЛӨӨНИЙ ГАЙХАМШИГ МИНИЙ АМЬДРАЛЫН ЦАВ ЦАГААН ӨНГӨ.
Өөрийн дадлаараа бусдад эерэг нөлөө үзүүлсэнд талархаж байна🤗
Ангийнхныхаа өглөөний дэглэмийг унших дуртай.😊 Ариуна Хэнчбишийн өглөөний дэглэмээс хуурай сойзоор биеэ үрэх, 100 үсрэлт хийх тухай хэд хэдэн удаа уншиж байсан.Лимфийн урсгалын талаар подкаст сонсоод, өөрөө хэрэгжүүлж эхэлсэн😁https://youtu.be/40NQV9STAIU?si=LckLHhq5xaJKmxU
Өглөөний гайхамшиг ном
Сонин санагдаж магадгүй ч, би энэ номыг одоог хүртэл уншиж үзээгүй явсан юм. Fb дээр “Өглөөний гайхамшиг” групп-н постуудыг хааяа хараад өнгөрдөг бас урам авдаг байлаа. Хувь хүний хөгжил, дадал зуршилтай ном уншиж сонирхдог учраас энэ группд эрт босдог болохоор орсон юм. Өглөөний гайхамшгийг мэдрэхийн тулд номыг нь унших хэрэгтэй гэдгийг та нарын пост, өглөө бүр хийж байгаа нарийн дэглэмүүдийг уншиж ойлгов. Тэгээд номоо киндэл дээрээ худалдаж аваад уншиж эхэлсэн 😁 Удахгүй S.A.V.E.R.S аргачлалыг дэлгэрэнгүй ойлгож сураад хамт хэрэгжүүлнээ.
1-30 of 42
Өглөөний гайхамшиг
skool.com/ugluuniigaikhamshig
Өглөөний цагаар бичил дадлыг тогтвортой хэвшүүлж, илүү сайхан амьдралыг бүтээнэ.
Leaderboard (30-day)
Powered by