Өдөр бүр 30 минут дасгал хийх, 20 минут шалгалтандаа бэлдэх маань хуваарийн дагуу явахгүй байсан учраас шинэчлэв. Нэг удаа хийхэд энгийн санагдаж байгаа ч яг бодит байдал дээр өдөр бүр шууд 50 минут илүүлчлээд тасралтгүй олон өдөр хийх боломжгүй байлаа.
Шинэ хуваарьтаа долоо хоногийн 2 өдөр орой 30 минут дасгал хийх, 3 өдөр, өдөрт нэг шалгалтын асуултын төрлийг уншиж бэлдэхээр төлөвлөлөө.
Бодит байдалд хэрэгжихгүй байсан шалтгаан нь хэт томоор эхэлсэн бас өөрийн бодит чөлөөт цагаа буруу тодорхойлсонд байсан гэж дүгнэв. Тэгээд туршиж үзсэний дараа сайжруулах алхамаа хийсэн маань шинэ хуваарь. 📝