User
Write something
Zoom Meeting is happening in 18 days
Эхэл, дараа нь сайжруул
"Эхэл дараа нь сайжруул" хичээлээ үзээд ямар жижиг дадлыг эхлүүлэх үү гэж бодож байгаад арьсаа илүү гоё эрүүл, гэрэлтсэн, чийглэг болгох зорилготой оройны арьс цэвэрлэгээгээ хийсний дараа тогтмол маск тавьж эхэлье гэж шийдсэн. Тэгсэн надтай яг ижилхэн зорилготой охин skool дээр пост бичсэнийг хараад холбогдож хариуцлагатай хамтрагчид болоод, бидэн хоёр аль хэдийн 9н хоног маск тавьчихсан байна. Цаашдаа ч үргэлжлүүлсээр байна... Хөөрхөн хамтрагчдаа амжилт🥰
2.6 Сэрэх сэдэл
Миний өглөө босох шалтгаан ер нь дандаа ажилдаа зориулсан байдаг юм байна. Би сайн унтаж амарвал маргааш сэргэг байна, өглөө эрт босвол яарахгүй тайван гэрээсээ гарна, тэгээд ажилдаа эрт очно. Тэгээд үр бүтээмжтэй ажиллаж чадна.
4
0
Миний даалгавар-12
Өнөө өглөө би ТӨСӨӨЛӨЛ дадлыг 2 минутаар 5 удаа хийлээ. Миний ажил амьдралын баяр, амжилтыг бууруулдаг ганц том саад байдаг. Түүнийг аажим аажмаар давах болно. Хийж байхдаа ЗОРИГЖУУЛАЛТ-аа саналаа. Дотроос баяр бахдал төрөөд зорилгодоо хүрэх үнэхээр хол биш санагдлаа. Өглөө болгон хэрэгжүүльe. ТУУШТАЙ хэрэгжүүлчихэд болох юм байна.I CAN DO IT 💪
Өөрийгөө яаж тогтмол тэнцвэртэй хөгжүүлэх вэ?
Өөрийгөө хөгжүүлэх Ө.г -н 6 аргачлалын талаар админы оруулсан хичээлээ сонслоо. Өөр дээрээ би ямар хэмжээнд хийж байгаа билээ? Алийг нь илүү анхаарах , дутуу гээд анализ хийлээ. 🤗Нам гүм - яг л 5 мин зөвхөн амьсгалаа орж гарахыг мэдэрч , аль болох юу ч бодохгүй чимээлдэг. Энэ үед яг утсан дээрээ 5мин - тохируулаад утасны цаг дугартал . Маш сайхан тайвшрал мэдэрдэгдээ. 🤗Төсөөлөл - г талархалтайгаа хослуулж хийдэг юм байна. Нарандаа талархахдаа яг мандаж байгаа нарыг нүдэндээ харж төсөөлж , ханьдаа, үрсдээ, хамтрагч нартаа , ээждээ гээд талархахдаа тэр хүмүүсээ бүгдийг нүдэндээ царайг нь тод харж байж талархаж хайр урсгадаг юм бна. Магадгүй шавь нараа төсөөлбөл тэднийг амжилттай, эрч хүчтэй , залхууралгүй идэвхитэй шамдаж байгаар бүгдийн царайг тод харж байж төсөөлдөг юм бна. 2019 онд ид Ө.Г -груптээ нэгдцэн дадлуудаа суулгах гээд өөртэйгээ идэвхитэй ажилдаг байхдаа тухайн үед шууд борлуултын компанид ажиллаж байсан юм. Тэр үед борлуултаар манлайлсан хүмүүс дотроос супер 900к- хожих 9 хүн шалгаруулах сугалаанд оролцоод , яг шууд лайв компани дээр явж эхэллээ гэхэд би нь талбай дээр алхаж явж байхдаа төсөөллөө ажиллуулж, дэлгэц дүүрэн миний овог нэр гарч , намайг чанга зарлаж байна гэж төсөөлсөн байдгийн. Оффис дээрээ орж иртэл ид шидүү гэлтэй хамгийн түрүүнд чиний нэр гарч ирсэн гээд бөөн баяр хүргэсэн хүмүүс угтсан байдгиймдаа. Тэр дурсамж минь орж ирлээ 😍 Одоо азтан болно биш амьдрал дээр яаг зорилго , мөрөөдөлдөө хүрч байгаагаар төсөөллөө илүү хүчтэй ажиллуулцгааядаа тйимээ😍 🤗Зоригжуулалтаа - Өөртөө жаахан дутуу хийдэг санагдлаа. Илүү хэн байхыг , ямар ээж байхыг хүсч зорьж үйлдэж хийж байгаагаа биелцэнээр өөр дээрээ илүү төсөөллөө ажиллуулдаг болноо. 🤗Тэмдэглэл - дээр сүүлийн үед өөртөө эргэцүүлэмжийг ганцхан хүнтэй хаалттай групп байдаг лдаа надад- Дотоод аялал гээд нэрлэцээн тэндээ л бичээд явчихдаг юм. Гэтэл яг гараар дэвтэртээ тэмдэглэх дадал чадвар их сул байгаагаа анзаарлаа. Энэ дээрээ анхаарья . Ядаж уншсан номноос яг тухайн мөчдөө юу ойлгосон санаа авснаа тогтмол тэмдэглээд байя гэж бодлоо. Энийг алдаг оног хийгээд бх шиг бна.
Даалгавар: 3-Дугаар бүлэг Дадлын систем
1. Дохио 2. Хүсэл эрмэлзэл 3. Үйлдэл 4. Үр дүн/Шагнал”-ыг тодорхойллоо. ✅ Миний мөрөөдөл: Би хүүхдийн хөгжлийн чиглэлээр суралцаж, хүүхдийн сэтгэлзүйг илүү сайн ойлгодог болохыг хүсдэг. Номоор дамжуулан хүүхдийн сэтгэл санааг дэмжиж, эцэг эхчүүдэд Хаврута аргыг түгээн, хүүхэдтэйгээ асуулт-хариултаар харилцаж хамтдаа хөгжихөд нь тусалдаг ээж, багш болох мөрөөдөлтэй. 1. Эхлүүлэх дохио: Өдөр бүр Хаврута номоо ширээн дээрээ ил тавьж, хамгийн түрүүнд 2 хуудас уншина. 2. Хүсэл, эрмэлзэл: Миний зорилго бол олон ээжүүд хүүхдээ хүчлэх бус, ойлгож сонсож, зөв асуултаар чиглүүлдэг болоход хувь нэмрээ оруулах. Гэхдээ би “илүү их сурч байж, бүрэн бэлэн болсны дараа эхэлье” гэсэн бодлоосоо болж өөрийгөө хойш татдаг гэдгээ ойлголоо. 3. Үйлдэл: Би томоор бодож өөрийгөө сүрдүүлэхийн оронд өдөр бүр: - Солонгос хэл дээр Хаврута номоос 2 хуудас уншина. - Тэр хэсгээс авсан хамгийн гол нэг санаагаа тэмдэглэнэ. - Түүнийгээ өөрийн пэйж хуудсандаа энгийн байдлаар хуваалцаж эхэлнэ. Нэг жижиг үйлдлийг тогтмол хийх нь миний хамгийн эхний алхам болно. 4. Үр дүн ба шагнал: Нэг ээжийн өөрчлөлт нэг гэр бүлийг өөрчилж, нэг гэр бүлийн өөрчлөлт нийгмийн ирээдүйд нөлөөлдөг гэдэгт би итгэдэг. Миний бичсэн нэгхэн пост ч гэсэн хүүхдээ ойлгохыг хүсэж байгаа нэг ээжид тус болж чадвал тэр нь миний хамгийн том шагнал. Хэн нэгний сэтгэлд итгэл, урам, гэрэл асааж чадна гэдэг өөрөө миний хамгийн үнэ цэнтэй урамшуулал юм. Эндээс хамгийн чухал ойлголт нь: “Би бэлэн болоод эхлэхгүй. Харин эхэлснээрээ бэлэн болно” гэдгийг ойлголоо.
Даалгавар: 3-Дугаар бүлэг Дадлын систем
1-30 of 101
Өглөөний гайхамшиг
skool.com/ugluuniigaikhamshig
Өглөөний цагаар бичил дадлыг тогтвортой хэвшүүлж, илүү сайхан амьдралыг бүтээнэ.
Leaderboard (30-day)
Powered by