Activity
Mon
Wed
Fri
Sun
Sep
Oct
Nov
Dec
Jan
Feb
Mar
Apr
May
Jun
Jul
Aug
What is this?
Less
More
70 contributions to Өглөөний гайхамшиг
Заавал хариулаад өгөөрэй
Та хэдийн маань хувьд эрэмбэлбэл хамгийн чухал хэвшүүлэхээр хичээж буй, таны хувьд нэн чухал дадлууд яг ямар дадлууд байна. Хамгийн чухал гурван дадлаа 1, 2, 3,.. гээд комментод бичээд өгөөрэй. Жнь: 1. Эрт босох, эрт унтах 2. Өөртөө цаг гаргаж хэвших 3. Гадаад хэлний түвшин дээрээ ахиц гаргах 4. ...
Сайн уу? Бүгдээрээ Эргэн ирлээ гэхгүй юу🤭 7сарын сүүл 8сарын хагас хүргэлт аялал зугаалга, ураг төрлийн уулзалт зохион байгуулах гээд хөдөө гадаа бужигнаатай явж явж ирээд, 15 наас эхлэн өглөөний дэглэмийнхээ дасгал хөдөлгөөнөө хийж эхэллээ. Өөрийгөө хайхрахгүй хойш тавихад л нурууны өвдөлт минь үг хэлэх шиг л тийм нэг мэдрэмжтэй . Гэртээ ирж бж дасгал иогоо буцаад эхлүүлж бнаа. Хүмүүсийн хажууд сэрээчихвий , эсвэл орчиноо хараад л , заавал тав тухтай орчинд хийх гээд хойш тавьдаг зуршил надад байгаад байнаа Админаа 🤭 гэхдээ хөдөө гадаа өглөө бүр нарандаа талархахыг бол машинд явж бсан ч хамаагүй тогтмол хийж явлаа.
☀️Өнөө өглөө | Өдөр 27 (7/27)
⏱️Боссон цаг: … 🌱Өглөөний дэглэмээрээ хийсэн зүйлс: ... 😊 Та зорьсон зүйлдээ хэр тууштай хүн бэ? ...
Өглөөний мэндээ 🥰6:00 цагт бослоо. Зочид ихтэй сэрээхгүй гээд дэглэмээ мини хэлбэрээр ганц 2-г нь амжууллаа. 5мин -амьсгалын дасгал 5мин- талархлын бясалгал 15мин номоо уншлаа. Амьдралын баяр жаргал , зовлон асуудал бүгдийг БЭЛЭГ хэмээн талархаж хүлээн авч , юунаас сургамж авч , яаж давах тэр итгэл найдвар , сэтгэлийн тэнхээ, хүлээж авах хандлагаас л бүх зүйл шалтгаалах нь гэдгийг ойлгон уншлагаа хийж дуусгалаа.
Та нарт хэлээгүй байсан бол
хийхгүй байсан байх. Сар эхэлж байхад өдөр бүр англи, герман хэл дээр тус бүр нэг нүүр бичнэ гэдгээ хэлж байсан даа, зарим өдөр тасалдсан ч нөхсөөр ямартай ч өнөөдөр хүртэлх тэмдэглэл, бичлэгээ бүрэн болголоо, сар дуустал хичээнэ ээ. Бусаддаа мэдэгдсэн, мөн олон арван хариуцлагатай хамтрагчтай байсны давуу тал бизээ. 26 хуудас бичжээ өнөөдрийг хүртэл. Хийж байж л сайжирдаг гэдэг шиг эхний 2 өдөр нэг л хэл дээр ихээр бичиж байснаа, тэндээсээ суралцаад өдөр бүр хоёр хэл дээр нэг нэг нүүр болгосон нь их зөвджээ. Өөрөө өөртөө баяр хүргээд алга ташихаас. 👏👏 Гараар бичихийн үр шим хэзээ хойно л гарна даа.
Та нарт хэлээгүй байсан бол
Бахархаж байна👏👏👏 😱😱😱баяр хүргэе админдаа
☀️Өнөө өглөө | Өдөр 26 (7/26)
⏱️Боссон цаг: … 🌱Өглөөний дэглэмээрээ хийсэн зүйлс: ... 🫶 Өглөө бүр хийх дуртай дадал нь юу вэ?
Өглөөний мэндээ🥰 6:00 цагт боссон. Зөгийн балтай нэг аяга Ус 10мин - Сунгалтын дасгалаа хийсэн. 10мин - Амьсгал, талархын бясалгал Цонхны хөшгөө нээтэл бөөн бужигнасан хар ялаа😱 өчигдөр орой юманд явчаад ирэхдээ тортой хэсгээ буулгалгүй явчихжээ. Ялаануудаа уучлаарай байх ёстой газар чинь биш гээд бүгдийг байхгүй болгож , арчиж цэвэрлэж байтал охин сэрэв кк Өглөөний цайгаа бэлдлээ уулгаж идүүллээ. 15мин -Уншлагаа нөхөж хийлээ😘 12-р бүлгээ уншлаа. Өөртөө шингээсэн хэсэг: Уур уцаараа дотроо хав даралгүй , заавал зөвөөр гадагшуулж байх Өөрийгөө уучилдаг байх Гомдоосон нэгнийг мартах бус тавьж явуулж , чөлөөлж чаддаг байх дйхэрэгтэйг өөртөө санууллаа. Уур хилэнгүйгээр уучлалт гэж үгүй. Гадагшуулахгүй дотроо хав дарсан зүйлүүд хавдар болдгоо гэдгийг. Манай нөхөр их дуугай дотогшоо барагтай юмнуудаа илэрхийлдэггүй. Хааяа уурлуулдаг хүн нь би кк Уурлахаараа чанга дуу хаа нэг гарна. Би чинь ханийнхаа дотрох стресс бухимдлыг гадагшлуулаад, буянтай хайр бна гэж бодов😍😍😍
☀️Өнөө өглөө | Өдөр 25 (7/25)
⏱️Боссон цаг: … 🌱Өглөөний дэглэмээрээ хийсэн зүйлс: ...
Өглөөний мэнд хүргэе🥰 Өчигдөр орой 23:00 цагт унтсан. Өглөө сэрэхэд л 7:00 кк шууд боссон. Ариун цэврийн өрөө орчоод, 5 мин -байгалийн чимээ сонсож нам гүм амьсгалсан ч янз бүрийн бодлууд орж ирж сарниулаад кк 10мин идэвхитэй дасгалаа хийж авч сайхан сэргэсэн. 5 мин - Талархлын бясалгалаа хийлээ. 20мин - Уншлагаа хийсэн. Энэ өглөө БЭЛЭГ номныхоо 11-р бүлгийг уншлаа. Ойлгосон зүйл : Итгэл найдвар байхад хэзээд боломж , сонголт үлддэг. Бэрхшээл бүхний ард БЭЛЭГ байдаг. Итгэл найдвар бол сониуч зангийн хөрөнгө оруулалт— гайхамшигтай төсөөлөл ямар агуу хүчийг өгч болохыг 🫠 Оюун санаандаа тээх үзэл бодол - ямар үнэ цэнийг бүтээж болохыг 👍…… Нутаг явахдаа БЭЛЭГ номоо бэлэглэх 2 хүнээ сонгосон. 😘
1-10 of 70
Батчимэг Vaanchinpurev
5
170 points to level up
Математикийн багш / 4 хүүхдийн Ээж/

Active 4d ago
Joined May 31, 2026
Powered by