Хувийн орон зай
Өнөөдөр нэг зүйлийг анзаарлаа... Би ч бай өөр хүмүүс ч бай өөрсдөө ч анзаарахгүйгээр бусдыг өөрийнхөөрөө байлгах гээд байдаг юм байна. Өмнөөс нь төлөвлөгөө гаргаад л. Хэрвээ хэн нэгэн хүн тань дээр гомдолж сэтгэлээ уудалбал арга замыг нь түүнд бүү хэл! Учир нь хүн өөрчлөгдье гэвэл өөрөө л өөрчлөгддөг. Харин түүнийг тайтгаруулаарай эсвэл зүгээр л тэвэрчих. Бид заримдаа хэтэрхий их ярьдаг юм байна. Үйлдэл үгүй хоосон яриа хэнийг ч өөрчлөхгүй тул таны зүгээс хийж болох цор ганц үйлдэл нь тэврэх эсвэл зүгээр л сонсож өгөх. Энэ сэдвийг хөндсөн болохоор энэ ням гарагт онлайнаар "Тайтгарлын" талаар уулзалтаа хийдэг юм билүү гэж бодов... Та хүмүүсийг яаж тайтгаруулдаг вэ? Хэн нэгэнд нөлөөлж чадсан мэт мэдрэмжийг хэзээ хамгийн сүүлд яаж мэдэрч байсан бэ?
1
0 comments
Anudari Mendbayar
4
Хувийн орон зай
powered by
Tender Growth Journey
skool.com/tender-2614
🌿 Tender Growth Journey — Өөрийгөө таних аялал
ACT чиглэлээр мэргэшсэн сэтгэл зүйч М.Анударь
Бүлгэмийн уулзалт • Сургалт • Ганцаарчилсан зөвлөгөө
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by