Шинээр юу сурч байна даа?
Ойрд нилээн ачаалалтай байгааг ч хэлэх үү, сэтгэл хөдлөлдөө автчих гээд байгаа. Бидний сэтгэл хөдлөлдөө автаж, ядарч, гутарч, зовдог үндсэн шалтгаан бол АСТ ЗАСЛЫН хүрээнд тайлбарлахдаа "Би" гэх ойлголтод хэтэрхий их баригддаг болохоор гэж тайлбарладаг. Нэг ёсондоо би амжилттай байх ёстой, би сайн ээж байх ёстой гэх мэт хийж буй үйлдэл бүхэн маань ардаа "Би" гэх ойлголтод хэтэрхий баригдсан болохоор тэр юм. Иймээс "өөрийгөө өөртөө авчрах" өөрийн техникээ танилцуулъя.
Өөрийн "Би"-г өөрөөсөө тусгаарлах нь:
Өглөөний нарны мөргөл > тийм ээ ойлгомжтой мэт санагдаж магадгүй л дээ. Гэхдээ юу хийж байгаа нь тийм чухал биш. Йоганы оронд та алхаж болно, жимд явж болно гол нь булчингаа ажиллуулж, булчин цуцах хэрэгтэй. Харин хийж байх явцад та өөрийгөө хэн ч биш үл орших байдлаар төсөөлөөрэй. Нэг ёсондоо би өглөөний нарны мөргөл хийх явцад булчин минь цуцаж ядрах үедээ өөртөө хэлдэг үгс хамгийн чухал юм. Ингэхдээ
"энэ л хоромд би ээж биш, хэн нэгний хүүхэд биш, хэн нэгний эхнэр биш, би ямар ч дүрд үл орших цорын ганц боломж минь яг энэ цаг хугацаанд тохиож байна" гэх мэтээр өөрийн толгойг хоослох тэр цаг мөч юм. Өөрийгөө өөртөө авчрах буюу өөрийн оршихуйгаасаа татгалзаж гэмээн таны бодол, сэтгэл хөдлөл бүхэн унтрах боломжтой. Энэ л арга зүйд би ойрдоо суралцах гэж их хичээж байна даа.
Танд хэрэгтэй гэвэл туршаад үзээрэй. Эсвэл энэ мэт өөрийн аргаасаа бас хуваалцаарай.
Та өөрийн оршихуйн дүрээсээ хэрхэн чөлөөлөгддөг вэ?
#ActTherapy #ACTЗасал #ЭмзэгБайхБоломж
2
1 comment
Anudari Mendbayar
4
Шинээр юу сурч байна даа?
powered by
Tender Growth Journey
skool.com/tender-2614
🌿 Tender Growth Journey — Өөрийгөө таних аялал
ACT чиглэлээр мэргэшсэн сэтгэл зүйч М.Анударь
Бүлгэмийн уулзалт • Сургалт • Ганцаарчилсан зөвлөгөө
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by