User
Write something
Pinned
🤍 ТАВТАЙ МОРИЛ — ӨӨРТӨӨ ЭРГЭН ИРЭХҮЙ
🌿 “Soul Return – Өөртөө эргэн ирэхүй” орон зайд тавтай морил 🤍 Танд энэ өдрийн мэнд хүргэе. 🌿 “Soul Return – Өөртөө эргэн ирэхүй” орон зайд хүрэлцэн ирсэн Таныг халуун дотноор угтан авч байна. Бид амьдралынхаа туршид маш олон хүнийг хайрлаж, халамжилж, ойлгож, хүлээж, тэдний төлөө хичээдэг. Харин тэр бүхний дунд заримдаа хамгийн чухал нэг хүнийг орхигдуулчихдаг. Тэр хүн нь — ӨӨРӨӨ. 🤍 Тиймээс энэ орон зайд Та хэн нэгэн болох гэж хичээх шаардлагагүй. Өөрийгөө бусадтай харьцуулах шаардлагагүй. Бүхнийг хурдан ойлгож, өөрчлөх ч шаардлагагүй. Зүгээр л өөрийнхөө хэмнэлээр... 🌿 биеэ сонсож, 🌿 мэдрэмжээ анзаарч, 🌿 өөрийгөө илүү гүн таньж, 🌿 өөртөө зөөлөн хандаж, 🌿 хэрэгцээ, хил хязгаараа хүндэтгэж, 🌿 өөртэйгөө дахин холбогдоорой. Энд зөв, буруу хариулт байхгүй. Таны мэдэрч байгаа зүйл Танд үнэ цэнтэй. Таны туулсан зам үнэ цэнтэй. Таны өөрчлөлт өөрийн гэсэн хэмнэлтэй. Тиймээс өөрийгөө яаруулахгүйгээр энэ орон зайг өөртөө зориулан ашиглаарай. 🤍 🌿 Харин Community бол бидний хамтын орон зай Энд бид хамтдаа суралцаж, ойлголт, мэдрэмж, өөрчлөлт, амьдралынхаа жижиг том алхмуудыг хуваалцана. Эхлээд би өөрийнхөө өөрчлөлтийн талаарх цөөн хэдэн зургаа Та бүхэнтэйгээ хуваалцлаа. Эдгээр зураг бүрийн ард миний туулсан зам, алдаа оноо, уналт босолт, өөрчлөлт, өсөлт бий. Өнөөдрийн би нэг л өдөр бий болоогүй. Хүн сэтгэл ухамсартаа анхаарал хандуулж өөрийн дотоод мөн чанараа таниад ирэхээр өөрийн доторх нуугдсан "БИ"-г дотроосоо системтэйгээр жинхэнэ "БИ"-г бүтээж эхэлдэг. Өнгөрсөн үеийн минь бүх хувилбар нийлж өнөөдрийн намайг бүтээжээ. 🤍 Одоо Та ч бас хүсвэл өөрийнхөө зурган түүхийг бидэнтэй хуваалцаарай. Заавал гоё, төгс зураг байх албагүй шүү. Хүүхэд насны зураг ч байж болно. Амьдралын тань нэг онцгой үеийн зураг ч байж болно. Хэцүү үеэ даван туулж байсан үеийнх ч байж болно. Эсвэл өнөөдрийн өөрийгөө илэрхийлсэн зураг ч байж болно. 2–5 зургаа сонгоод, хүсвэл түүхээсээ цөөн хэдэн өгүүлбэр бичээрэй. Өөрөөсөө: “Тэр үеийн би ямар хүн байсан бэ?” “Юуг туулж өнгөрүүлсэн бэ?” “Тэр үеэс өнөөдрийн би хүртэл юу өөрчлөгдсөн бэ?”
🤍 ТАВТАЙ МОРИЛ — ӨӨРТӨӨ ЭРГЭН ИРЭХҮЙ
Үл тоогдох хэрэгцээ
Амгалан дүүрэн үү. Үл тоогдох хэрэгцээний чеклистээ ажиллаж үзсэн үү. Сэтгэгдлээ хуваалцаарай. Ажиллаж үзсэн бол өөрийгөө засах биш, буруутгах биш, өнгөрсөн үеийг ч буруутгах биш. Энэ хэрэгцээ алдагдсанаас би ийм үйлдэл, зан гаргадаг юм байна гэдгийг ойлгож өөрийгөө хүлээн зөвшөөрөөрэй. Өнөөдөр та өөртөө өмнөхөөсөө сайжирсан хамгийн төгс хувилбар учир өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч сурах нь том амжилт
2
0
Үл тоогдох программаар дамжин би ямар зан үйл гаргаж өөрөөсөө холддог вэ
Амгалан дүүрэн үү. Бүгдэд нь бүх цаг үеийн мэнд хүргэе. Ойрд "Өөрийгөө яагаад байгааг ойлгох" тухай, хангагдаагүй хэрэгцээ хүний амьдралд хэрхэн нөлөөлж ямар программ болон удирддагийг хичээл болгон хүргэх гээд тун чиг ажилтай байлаа. Үнэгүй хэсэгт үл тоогдох шархаас үүссэн программ бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг болон түүнийг илрүүлэх чек лист орсон байгаа. Өөрийгөө чеклэж үзээрэй. Хэрэв цааш хичээлийг дэлгэрүүлэн үзэж өөрийгөө ойлгохыг хүсвэл жилийн эрхтэй вип ангид хичээлүүд байршина.
3
0
Амгалан дүүрэн үү.
Бясалгал хичээлүүдээ олж байна уу. Асуух зүйл байвал бичээрэй. 1. Лхагва гараг бүрийн өглөө- 6 цагаас бясалгал чиглүүлэг уулзалт үнэгүй орно. Өөртөө эргэн ирэхүй аялал 2. Premium багц Meditation- Бясалгалын сан нээгдсэн дотоод хүүхэд хувиргалт, энерги давтамж өсгөх долоон хүрд гэх мэт бясалгалууд бий, уулзалтуудаар нэмэгдээд явна. 3. Бясалгалын сан 14 хоногт 1 удаа сард 2 удаагийн бүлгийн уулзалттай төлбөр сарын-36$, картаа холбож чадахгүй бол монгол дансаар шилжүүлж болно- 108.000төг 4. Vip Багц- Цаашдаа сэтгэл зүй, урлагийн сэтгэл засал, энергийн цэвэрлэгээ, өөртэйгөө ажиллах арга, энергийн хууль, мөнгөний блок, хосын харилцаа, эмэгтэй энерги, секс гээд хичээлүүд маань нэмэгдээд явна. Үүнийхээ хэрээр төлбөр маань бас нэмэгдээд явах юм шүү.
3
0
1-4 of 4
powered by
Soul return - Өөртөө  ирэхүй
skool.com/soul-return-2845
Өөрийнхөө дотор чимээгүйхэн үлдсэн тэр нэгэн орон зай руу аялж, өөрийгөө сонсож, мэдэрч, хүлээн зөвшөөрөн ӨӨРТӨӨ эргэн ирэхүй.
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by