Өнөөдөр Easter Egg болж байгаа ба Европ болон Америк улсад амралтын өдөр тохиож байна. Тиймээс дэлхий дахинаа юу болоод байгаа тухай бичье.
Трамп уурласан хэвээр:
Тодруулбал Трамп өнөөдөр өглөө буюу Америкын орой нилээд идэвхитэй юм хэлж байна.
"Тэд хараал идсэн тэр хоолойгоо нээхгүй бол тэд тамд амьдрах болно гэдгийг амалж байна" гэсэн байна.
Америкын Зүүн эрэгийн цагаар орой 20:00 гээд хугацаа дуусаж байгааг мөн онцолсон байна.
Гэхдээ Ираны талаас бүх тохиролцоо хэлэлцээрийг зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн тухай Wall Street Journals мэдээллсэн байна.
Ираны дараагийн phase Америк болон Израйл руу илүү хүчтэй довтолгоо хийх гэж мэдээллээ.
Иран улс Йемен улсад El-Mandeb хоолойг хаах талаар асуусан байна.
Хятад улс Америкын асуудлыг шүүмжэлсэн хэвээр ...
Америк талаас Хормузын нээхийн тулд өдөрт 2 тэрбум орчим доллар хэрэгтэй тухай мэдээллээд байсан бол Хятад тал дайнаас өмнө нээлттэй байсан тухай хэлээд амжсан байна. Ши Трамп 2ын уулзалт дахиад хойшлох шинжтэй
Иран болон Америкын талууд 45 хонгийн гал зогсоох тухай хэлэлцэж байгаа гэх мэдээллийг Axios бичсэн байна. Гэхдээ дараагийн 48 цагт онц зүйл болохгүй бол энэ нь магадлал бага буюу боломжгүй болох юм