Дэлхий дахинаа болон Хуваарьт мэдээ #3
Энэ өдрийн мэнд. Өнөөдөр ADP Non-Farm мэдээтэй орой 20:15-с мэдээний ерөнхий хүлээлт нилээд муу гарахаар Forecast хийгдсэн байна. Үүнийхээ дагуу муу л гарах болов уу гэдэг хүлээлт байна. Угаасаа Америк дотоод эдийн засаг Ираны асуудалтай холбоотой минут тутам өр нь ихсэж байгаа ба нийт үнэлгээ нь 39 их наяд болоход их ойрхон байгаа тухай 1 дэх өдөр Powell хэлсэн байдаг. Тиймээс ADP NF хүлээлтийн дагуу гарах байхаа.
Үргэлжлүүлээд 20:30-с Core Retail Sales буюу Жижиглэн худалдааны мэдээ гарнаа. Хүмүүсийн хэрэглээ хэр байгааг харуулах зорилготой мэдээ юм өөрөөр хэлбэл мөнгө хэр их эргэлтэнд орж байгааг харуулдаг. Уг мэдээ нь оны эхлэлд болсон Америкын Засгийн газрын shutdown-с болоод хойшлогдсон байсан ба хуваариасаа 16 хонгийн дараа гарч байгаа юм. Хүлээлт бол сайн гарнаа гэж таамаглсан байгаа ч энэ бодит байдал дээр Forecast-с муу гарах болов уу? Дайн эхлээд 30аад хоног болсон байгаа тул ....
Өнөөдөр орой Зүүн эргийн цагаар 21:00-с буюу Монгол цагаар маргааш өглөө 09:00 цагаас Трамп Америкын телевизээр Ираны асуудал юу болоод байгаа, цаашид яах тухай яриа хийх юм байна
Дэлхий дахин өнөөдөр болох болон урьд шөнө юу болсон тухай:
Америк улс Иран улсын асуудлаас ойролцоогоор 3 долоон хонгийн дараа гарах тухай өнөөдөр өглөө Трамп мэдээллээ. Үүнд Трамп " Бидний зорилго бол Иран улсын шашины дэглэмийг нураах байгаагүй" гэсэн байна. Мөн тэрээр бусад улс Ираны асуудал, Хормузын хоолойг нээх тухай дэлхийн бусад улс ялангуяа НАТО, ЕХ зэрэг газрын тос, байгалийн хийнээс хамааралтай улсууд хүртэл чимээгүй байгаад ихээхэн дүргүйцэж байгаагаа илэрхийлээд байгаа.
Бид Иран улсын асуудлаас гарах болно. Шаардлагатай бол бусад улс жишээлбэл Франц, Бритиан зэрэг улсууд өөрсдийн цэргээ Хормузын хоолой руу явуулаад тэднээс хэрэгтэй зүйлээ худалдаад авна биз - Трамп
Энэ үгээрээ бол бидэнд Хормузын хоолой хаагдах эсвэл Ираны асуудлаас гарахад Америкт ирэх хорт нөлөө нь бага ба үүний үр дагаврыг хүртэх улсууд энэ асуудлыг шийдэх дээрээ анхаарахгүй байгаа болохоор ингээд болилоо гээд орхиж байгаа бололтой. ЕХ яаж сүйрч байгааг манайхан харж байгаа байх үйлдвэрүүд нь тал хүчин чадлаараа эсвэл тодорхой цагийн хязгаартай, хүмүүсийгээ нийтийн тээвэр ашиглахыг уриалж байгаа гэх зэргээр асуудал аль хэдийн эхэлсэн.
6
0 comments
Nova Novalzyer
4
Дэлхий дахинаа болон Хуваарьт мэдээ #3
M trading
skool.com/m-group
Хөрөнгийн зах зээл, арилжааны тухай цэгцтэй зөв ойлголттой болох,
Харилцан хүндлэлтэй, ижил сонирхолтой хүмүүсийн цуглах газар.
Leaderboard (30-day)
Powered by